Алтан түрүүт "Богд хээр"
А.Тэлмэн
Түмэн олны нуруу тэнийлгэж, хангай говийг хураар тэтгэсэн монгол зоны их наадам баяр бахдал, аз хийморь дүүрэн өдрүүдэд тохиож өндөрлөлөө. Жил жилийн наадмаар Хүй долоон худагийн торгон ногоон хөндийд уяач бүрийн сэтгэл барианы зүг яарч, домогт Толин хулаар гоёсон “Алтан түрүү” цомын эзэн хэн болох таавар хөрвүүлээд удаж байна. Үндэсний манлай үйлдвэрлэгч АПУ компаниас энэхүү цомоор уяачдыг мялаагаад дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Анхны алдарт "Алтан түрүү" цомыг 25 жил морь уясан уяач А.Цэнд-Аюушийн уясан, "Зоос" банкны ТУЗ-ийн дарга Д.Батбаярын шандаст хүлэг зоос бор соёолон нэг сая төгрөгийн хамт эзэндээ авчирсан юм. Дараа нь 2010 оны наадмаар Завхан аймгийн Баянхайрхан сумын уяач О.Отгонбаатарын сартай хээр үрээ түрүү магнай болж энэ цомыг эзэндээ авчирч, цугласан олныг баярлуулсан бол 2011 онд нийслэлийн алдарт уяач Н.Ижилбаярын хурдан соёолон домогт Толин хулын дүрс бүхий эл цомоор эзнээ мялаалгасан юм. Харин энэ жил Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын уугуул, уяач Х.Түмэнбаярын Богд хээр соёолон түрүү магнай болж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж, хурсан олны сэтгэлийг хөдөлгөж, хийморийг сэргээлээ.
“Хурдан хүлгүүд минь Толин хул шиг хийморилог байх болтугай” хэмээн алдарт уяач О.Отгонбаатар ерөөж, Үндэсний манлай үйлдвэрлэгч АПУ компанийн “Алтан түрүү” цом уяачдын дунд хэчнээн их нэр хүндтэй, хийморь сэргээж, хурдан буянуудад нар далладаг гэдгийг хэлсэн нь саяхан. 2009 оноос хойш ийнхүү уяач хэн бүхэн энэ шагналаар хурдан буянаа мялааж, хийморь лундаагаа сэргээсээр ирсэн юм.
Энэ наадмын торгон ногоон хөндийд Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын уугуул, уяач Х.Түмэнбаярын Богд хээр соёолон түрүү магнай болж олны цэнгэлийн манлай болоод байна. Соёолонгийн уралдаанд 273 хурдан хурд сойсноос 236 нь хийморьтой тоосоо өргөлөө. Уяачдын наадмын үеэр АПУ компанийн Маркетинг борлуулалт хариуцсан захирал Г.Баярхүү шилдэг хүлгийн эзэн Х.Түмэнбаяр болон Богд хээр соёолонг унаж түрүүлгэсэн бяцхан хүү Б.Төртогтох нарт шагналыг нь гардуулав. “Алтан түрүү”-гийн эзнийг уяачид алдарт “Толин хул”-ын дүр бүхий дурсгалт цом, нэг сая төгрөгөөр урамшуулдаг. Харин унаач бяцхан хүүд нэг зуун мянган төгрөг, “Фрутта” жүүсийг хагас жил үнэ төлбөргүй хэрэглэх эрхийн бичиг гардуулсан юм. Энэ үеэр Х.Түмэнбаяр, унаач хүү Б.Төртогтох нарын сэтгэгдлийг сонссон юм.
“Алтан түрүү” шагналын бас нэгэн эзэн нь унаач хүү Б.Төртогтох. Богд хээрийн унаач 12 настай. Бяцхан биедээ баймгүй авьяасаар шандаст хүлгээ хурдлуулсан Б.Төртогтох шагналаа гардах үедээ “Хагас жил үнэгүй Фрутта ууна гоё” хэмээн инээмсэглэн зогссон.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна