Г.Өсөхбаярт Аваргад хүндэтгэл үзүүлж, их морь, соёолон насны морьдын уралдаан болно

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 07 -нд

Завхан аймгийн Үндэсний бөхийн холбоо, “Шинэ-Азиа групп” ХХК-иас энэ сарын 10-нд сумын болон залуу бөхчүүдийн сорилго наадам болох гэж байна
Наадам Монгол улсын Арслан “Хамбын бор”, “Урт гарт” М.Лхагва, улсын Заан “Хулгар” В.Дэндэв, улсын Заан М.Намбар нарын хүчитнүүдийн бөхийн гараагаа эхэлж байсан “Бөхөн шарын нуруу”-наа болох ажээ. Барилдаанд зөвхөн Завхан аймгийн харьяат сумын болон залуу бөхчүүд зодоглох бөгөөд барилдааны нийт шагналын сан таван сая төгрөг байх ажээ.
Энд сонирхуулахад энэхүү сорилго наадамд Даян аварга, МУГТ Г.Өсөхбаяр, улсын Гарьд М.Баяржавхлан, улсын өсөх Идэр начин Ш.Жаргалсайхан, улсын Начин Л.Нямсүрэн, аймгийн Арслан Д.Батжаргал, Ж.Сүхбат, Б.Ганбаатар нарын хүчтэнүүд урилгаар оролцох юм байна. Мөн наадмын үеэр МУГТ, Даян аварга Г.Өсөхбаярт хүндэтгэл үзүүлэн их морь, соёолон насны морьдын уралдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.  Тус морины уралдааны нийт бай шагнал 10 сая төгрөг байх ажээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна