"Ардчилал-2012" наадмын дааганы цуваа

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 07 -нд

Дундговь аймгийн төвд болж байгаа "Ардчилал-2012" баяр наадмын хурдан даага хэдхэн хоромын өмнө барианы зурхайд гишгэлээ. 63 хурдан дааганаас Дундговь аймгийн Хулд сумын харьяат АА уяач Бандиагийн Баярсайханы хурдан хар азарганы төл хоёр даага нь дараагаараа иржээ. Тэр энэ наадамд гурван даага мордуулсан бөгөөд саарал даага нь зургаад хурдалсан юм.
1. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат АА уяач Аюурзанын Жаргалсайханы хул алаг. Хулд сумын харьяат АА уяач Б.Лхагва-Очир уясан.
2. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат АА уяач Жаргалсайханы Эрдэнэтөгсийн хээр
3. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Цэндсүрэнгийн Онолбатын хонгор. Хэдхэн хоногийн өмнө Дундговь аймгийн бүсийн даншигт нүүрлэж уралдсаар наймд хурдалсан.
4. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Ганбаярын хээр. Дундговийн бүсийн уралдаанд айрагдаж, Энержи Ресурс, Богд халтар соёолонгийн мялаалгад тус тус аман хүзүүдсэн.
5. Хээр
6. Дундговь аймгийн Хулд сумын харьяат АА уяач Баярсайханы Лхагва-Очирын саарал. Түрүү аман хүзүүний хоёр даагатай эцэг нэгтэй. Энэ жил бэсрэг наадмуудад хэд хэд орсон.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна