Гавьяатын наадамд гурван насны уралдаантай

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 10 -нд

Намрын найр наадам үргэлжилсэн өдрүүдэд луу жилдээ азтай одтой байсан аавын хөвгүүд хийморь юугаа сэргээн өөр өөрсдийн наадмыг нутаг усандаа ээлжлэн хийсээр байгаа. Эдгээр наадмын үргэлжлэл болж Монгол улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын нэрэмжит наадмыг унаган нутгийнхан нь хийх гэж байна.  Энэхүү хүндэтгэлийн баяр наадам 9-сарын 14-ны өдөр Булганд зохион байгуулагдах бөгөөд их нас, соёолон, дааганы уралдаантай. Мөн хүчит 128 бөх барилдах юм байна. 
                                                                                                                                                                                                                        А.Энхжил
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна