Гавьяатын наадам

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 13 -нд

“Лондон-2012” зуны ХХХ олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер, Монгол улсын гавъяат тамирчин, Увс аймгийн Тэс сумын харьяат Сайнжаргалын Ням-Очирт хүндэтгэл үзүүлэх баяр наадам энэ сарын 2-нд Увс аймгийн Тэс суманд болжээ.
Баяр наадмын үеэр улс, гурван насны морь уралдаж, аймаг сумын цолтой хүчит 64 бөх зодоглож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин барилдахад цэргийн арслан Б.Ганзориг түрүүлж, улсын харцага Э.Батбаатар үзүүрлэсэн юм.
Азарга
1. Аймгийн алдарт уяач Н.Цогтоогийн хүрэн түрүү
2. Аймгийн алдарт уяач Д.Намгарын хээр аман хүзүү
3. Аймгийн алдарт уяач Н.Лхайжавын халтар
4. Аймгийн алдарт уяач Ц.Амартөрийн начин халтар
5. П.Байгалийн хээр айрагдсан байна.
Их нас
1. Тэс сумын аймгийн алдарт уяач Ч.Батаагийн хээр түрүү
2. Аймгийн алдарт уяач Г.Балжиннямын бор аман хүзүү
3. Аймгийн алдарт уяач Ц.Баттулгын хээр
4. Уяач Даваагийн хүрэн
5. Аймгийн алдарт уяач Н.Лхайжавын бор айраг

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна