Аймгийн Алдарт уяач С.Шинэбаатар: Улсын наадмын өндөр довоос эмээж байсан ч хадгаа өвөртлөөд гарсан
-Таны хээр үрээ төрийн наадамд айрагдсан амжилтаа Хангайн бүсийн наадамд бататгалаа. Энэ жил Алдарт одтой байна шүү?
- АХ-ын 91 жилийн ойн баяр наадам сайхан болж өнгөрлөө. Миний Одон хээр төрийнхөө наадамд, үргэлжлүүлээд Хангайн бүсийн даншигт айрагдлаа. Говийн бүсийн “Их мандал-2012” уралдаанд унаган хээр морь маань аман хүзүүнд хурдалсан гээд сайхан наадлаа. Сэтгэл их өндөр байна. Одоогоос хоёр жилийн өмнө Ардын хувьсгалын 89 жилийн ойн наадамд анх удаа улсын наадмын өндөр довд Одон хээрээ түрүүлгэж байлаа. Үүнээс хойш олон сайхан амжилт гаргасан даа.
- Төрийн наадмын хишиг хүртэнэ гэдэгтээ хэр их итгэлтэй байв? Хэдэн насны адуутай ирсэн бэ?
- Улсын наадам өөрөө том дэвжээ. Тийм болохоор эндээс ахин дахин айраг түрүү хүртэнэ гэдэг ховор тохиох аз болов уу гэж боддог юм. Битүүхэн эмээж байсан ч морь уясан уяач бүр л айраг түрүүг битүүхэн горьдож хадгаа бэлддэгийн адилаар өвөртлөөд гарсан. Одон хээрээ эрлийз болохоор нь улсад аваад ирсэн юм. Энэ удаа улсынхаа наадамд хоёр гурван бага насны адуутай ирсэн. Бүгд дээгүүр давхилаа. Бүсүүдэд ч ялгаагүй сайхан наадлаа.
- Таныг сумандаа уяачид болон хурдан морины алдрын танхим нээж байгаа гэж сонссон. Энэ тухай сонирхуулаач?
- Тиймээ. Би Луус сумын уяачдын холбооны тэргүүний албатай. Энэ жил сумынхаа наадамтай давхцуулаад алдрын танхимын нээлтээ хийнэ. Манай нутгийнхан “морины амьд архив” хэмээн ярьдаг Баатар ахтайгаа хамтраад алдрын танхимаа тохижуулсан. Баатар гуай аль нутгийн морь хэдэн онд айраг түрүү хүртэж байсныг нэр ус, зүсээр нь хэлдэг лут хүн дээ. Аймагтаа төдийгүй улсын хэмжээнд ийм танхим ховор байх шүү. Энд бас нэг сонин дуулгахад би аймгийн Алдарт цолны мялаалга болгож сумынхаа наадмын азарга, дааганы түрүүг эрлийз үрээгээр байлна. Адууныхаа удам угшлыг сайжруулахаар ажиллаж байгаа залуу уяачдынхаа ажилд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүссэн юм. Үнэндээ хөдөөний малчид уяачид маань тэр бүр үнэтэй адуу аваад цус сэлбээд байж чадахгүй юм. Тэгэхээр машин мотоциклийн оронд ганц нэг азарган үрээгээр байлбал тэр хавьдаа цус сэлбэчих юм болов уу гэж боддог юм.
- Энэ танхим Луус сумын уяачид, хурдан морьдын амжилтын танхим байх нь ээ?
- Хуучин Өмнөговь, Дундговь хоёр хамт байсан. Тиймээс ганц Луус сумаар тогтохгүй 1930 оноос хойш амжилттай сайхан уралдаж байгаа говийн бүх уяачийн намтар түүх, хурдан мориных нь угшил гарвал, амжилтыг багтаахыг зорьж байгаа. Мөн манай сумын уяач, хурдан хүлгэдийн талаар ч гэсэн байлгүй яахав. Манай Луус хурдтай нутаг юм шүү дээ.
- Та бол удам дагасан уяач. Хурдан морины уяа сойлго тааруулах хүүгээрээ уяач аав нь бахархаж байгаа байх даа?
- Тийм шүү. Аав маань биднээр бахархалгүй яахав. Миний аав олон жил адуу мал уясан, хээр голцуу адуутай хүн бий. Санаа дагаад тэгдэг юмуу миний хээр адуунууд илүү хурдан байх шиг санагдаад байдаг юм. Одоо аавын маань нас өндөр болоод морь уяхаа больсоон. Зурагтаар хараад л суудаг юм. Мэдээж яаж зүгээр байх уу утсаар зөвлөгөө өгнө, бид авна. Буянтай аавынхаа өнөөг хүртэл цуглуулсан хурдан буянгаар л бид хийморь өөдөө явна даа. Бас миний бага дүү Элбэгзаяа адуугаа маллаж өсгөх гол ажлыг нугалдаг хүн байдаг юм.
-Баярлалаа. Уясан болгон тань хурдлах болтугай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна