Чин вангийн удмын Манзушир Буза Чэ Ренбучи багштан
А.Тэлмэн
Манзушир Буза Чэ Ренбучи уг нь Чин вангийн удмын Монгол гаралтай хүн. Тэрбээр Түвдийн Гансу мужийн Өөртөө засах орны Ша Хэ хошуунд буюу одоогийн Лавран хийд байрлаж буй газар монгол гэрт төржээ. Үүндээ ихэд билэгшээж явдаг ажээ. Түүний төрж мэндэлсэн нь домог мэт сонин. Багштанг эхээс мэндлэх үед эх барьж авахаар очсон нагац эгч Зунаажил нь эхийн хэвлийгээс хүүхэд бус харин битүү бөөрөнхий хэлбэрт зүйл гарсныг хараад гайхан балмагдаж байхад нь эх нь харин урьдаас мэдэж байсан мэт тайвнаар
- Та юунд нь гайхаад зогсчихов оо? Наад бөөрөнхий юмаа хурдан хагалаач гэхэд нь сая сэхээ авч хүй таслах хутгаараа хагалснаа дахиад л гайхахын дээдээр гайхснаа нүүр дүүрэн инээмсэглэжээ. Бөмбөлгийн дотроос хоёр гараа залбирах мэт толгойн тус газраа өргөсөн хүү уйлан гарч иржээ. Манайханд амьд бурхан төрлөө гэж ахин дахин хэлэх Зунаажил эгчийнх нь үг энэ дэлхийд ирээд хүүгийн сонссон анхны үг байжээ.
Манзушир Буза Чэ Ренбучи багштан бол Богд Зонховын адил өөрийн хүчээр тодрон гарч ирсэн багштан юм.
Төрсөн газарт нь боссон Лавран хийдийн их сургуульд дөрвөн жил суралцан төгсөөд сургуульдаа үлдэж 12 жил багшилжээ. Төрөхөөсөө л Лавран хийдтэй хувь заяа нь хүйн холбоотой байжээ гэмээр энэ хийддээ нийтдээ 16 жил номын ариун буянд суралцаж, сурч мэдсэнээ олон түмэнд түгээж иржээ.
Тэрбээр Бээжингийн Их Сургуулийн магистрантурт сурч байх үеэсээ буддын ёсны 10 ухааныг судлан 100 боть ном бүтээн туурвисан их эрдэмт хүмүн билээ. Энэ номд дуун ухаан буюу хэл шинжлэл, үг утгын эндүү ташааг арилгагч учир шалтгааны ухаан буюу логик, эрүүл энх, урт удаан наслахыг бүтээгч тэжээхүй ухаан буюу анагаах ухаан, бие, хэл, сэтгэлийн урлагийг бүтээгч урлахуй ухаан, дотоод ухаан буюу гүн ухаан, зохиол ба зохиолын үгийг чимэглэхүйд мэргэжүүлэгч яруу найраг, шүлэглэн холбох ёсонд мэргэжүүлэгч холбоо найраг, үлгэр домог ба үлгэрийн нэр томъёонд мэргэжүүлэгч ёгт нэр, хүн, хүн бусын дүр хэлбэрийг тус тусын хэлээр үзүүлэгч өгүүлэн бүжиглэхүй, огторгуйн одон ба ил далдын авах орхихуйг шинжлэн мэдүүлэгч одон зурхайн 10 ухаан бүгд багтсаны дээр энэ их эрдэм ухаанд цастын орны оройн дээд мэргэдийн бүтээлийг анх удаа өргөн дэлгэр, бүрэн гүйцэд судлан гаргажээ. Энэ агуу үлэмж бүтээлийг туурвисны учир уг бүтээлийг нь 2006 онд “Дэлхийн гайхамшигт бүтээл” номд бүртгэсэн байна. Нэг нь л хоёр төө өндөр, таван хуруу зузаан энэ 100 ботийг бүтээхдээ Манзушир Буза Чэ Ренбучи багштан арван таван жилийг зарцуулжээ.
Манзушир Буза Чэ Ренбучи багштан одоо Бээжин хотын төвд байрлах 28 давхар байрны хамгийн дээд давхарт байх буддын хийддээ сүсэгтэн олонд буяны номоо түгээж сууна. Угаасаа монгол гэрт төрж, хар багаасаа монгол ахуйг мэдэрч өссөн болохоор Монголын түүх соёлыг судлаж, хүндэтгэж явдаг нэгэн ажээ.
Чин вангийн удмын Манзушир Буза Чэ Ренбучи багштан 2007оны аравдугаар сарын 23-нд ОХУ-ын Олон Улсын Их Сургуулийн хүндэт профессор цол хүртжээ. Энэ сургуулийн хүндэт профессор цолыг БНХАУ-ын дарга Li Feng, Их хурлын байнгын хорооны дарга Li Tie Ying, Боловсролын дэд захирал Zhang xi sheng, Хейлонжаны Их Сургуулийн захирал Yi Jun Ji зэрэг дөрвөн хүн авч байсан бол Манзушир Буза Чэ Ренбучи багштан тав дахь нь бөгөөд Төвдөөс бол энэ эрхэм цолыг хүртсэн анхны эрдэмтэн ажээ. Энэ эрхэм цолыг хүртэх үеэрээ Манзушир Буза Чэ Ренбучи багштан Их Сургуулийн багш, оюутнуудад “21-р зууны хүн төрөлхтний оюун ухаан, хүнлэг чанар” гэсэн нэн сонирхолтой илтгэл тавьсныг сонсохоор 800 гаруй хүн хүрэлцэн ирж байжээ. Мөн өөрийн бүтээл болох дэлнийн хамгийн том ном 15 боть нэвтэрхий толийг тус сургуулийн номын санд бэлэглэн “Түвдийн соёлыг хөгжүүлж хамгаалах төв”-ийг нээсэн байна.
Түвдийн ядуу малчдад туслах сан байгуулж, сүүлийн арав гаруй жилийн турш жил бүр цэцэрлэг, сургууль, асрамжийн газар, өндөр настнуудад мөнгө болон эд материалын тусламж өгдөг. (Жилд 100, 000 юань) 10 гаруй жилд нийтдээ 18 500 000 юаны тусламж өгөөд байна.
Манзушир Буза Чэ Ренбучи багштан 2004 онд НҮБ-ын энхийн элчээр өргөмжлөгдөж, АНУ, Канад, Солонгос, Сянган, Энэтхэг, Монголд уригдан очиж, хүн төрөлхтний амар амгалан амьдралын мөн чанарыг өгүүлсэн сургаалаа айлдаж байсан ажээ. Судлан бясалгасан арван ухааныхаа хүчээр хичнээн хүнийг анагаан илааршуулж, төөрөг заяа зурхайг нь зурж, номын хүчээр хичнээн хүнд ач буянаа өгснийг хэн ч таашгүй биз ээ. Бээжин хотын төв дэх тэнгэрт ойрхон сүмд нь ороход Түвдийн ядуу малчдад туслах сангийн тэргүүн, Цастын арван ухааны соёлын харилцааны төвийн ерөнхийлөгч, “Гэсэр”-ийн туулийг хамгаалах дэлгэрүүлэх сангийн тэргүүн, Дэлхийн Бурхан Шашин Судлалын Төвийн тэргүүн, Олон улсын байгалийн шинжлэх ухааны доктор, багштаны алдар нэр сүсэгтэн олноо ихэд түгсэн нь нүднээ ив илхэн ажээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна