Завхан аймгийн харьяат “Сумын цолтон болон залуу бөхчүүдийн сорилго барилдаан-2012” болов

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 14 -нд

Их Бөх “Цэргийн” хэмээх ШАГЖийн “Аварга цолыг алдаршуулах аян”-ы болон Завхан аймгийн ҮБХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Аваргыг аймагтаа бэлтгэе” хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон Ирээдүйн бөхийн аварга хийгээд бөхийн том цолтон төрөн гарахын бэлэгдэл Завхан аймгийн харьяат “Сумын цолтон, залуу бөхчүүдийн сорилго наадам” /2012.09.10/ амжилттай сайхан болж өнгөрлөө.

Барилдааныг Завхан аймагт их бүтээн байгуулалтыг эхлүүлж буй “Шинэ Азиа Майнинг Групп”, Завхан аймгийн Үндэсний Бөхийн Холбоотой хамтран зохион байгуулав. Бөхийн барилдаан: “Урт гарт, Хамбын бор” хэмээн алдаршсан улсын арслан Маамын Лхагва, улсын заан Маамын Намбар, “Хулгар” хэмээх Вандангийн Дэндэв, Насангийн Батбаяр, Насангийн Вандан нарын зэрэг олон олон хүчтэнүүдийн бөхийн гараагаа эхэлсэн домогт “Бөхөн шарын нуруу”-наа болсон билээ.

МУГТ, даян аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд М.Баяржавхлан, улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайхан, улсын начин Л.Нямсүрэн нарын тэргүүтэй хүчтэнүүд Завхан аймгийн ҮБХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Аваргыг аймагтаа бэлтгэе” хөтөлбөрийг дэмжин баяр наадамд урилгаар оролцов. Мөн наадмын үеэр Жалханз хутагт морилж ном айлдан, сүсэгтэн олонд “Тарни, маанийн лүн” хайрласан нь ихээхэн бэлэг дэмбэрэл, утга агуулга, адистадтай үйл болов...

Уг баяр наадмыг “Шинэ Азиа Майнинг Групп”, Завхан аймгийн Үндэсний Бөхийн Холбоотой хамтран жил бүр зохион байгуулж байхаар тогтов.

Нэгийн даваа:
1. с.з Батбаатар /Идэр/ – з.б Дагваа /Тэлмэн/
2. с.з Мижиддорж /Цэцэн-Уул/ – з.б Э.Наранбаатар /Идэр/
3. с.з Ж.Шийравжамц /Шилүүстэй/ – з.б Энхсайхан /Идэр/
4. с.з Ш.Пүрэвгарьд /Баянтэс/ – з.б Мягмарсүрэн /Тэлмэн/
5. с.з Ё.Улсболд /Нөмрөг/ – з.б Баасанхүү /Идэр/
6. с.з Г.Галбаяр /Тосонцэнгэл/ – з.б Баттэнгэр /Идэр/
7. с.з Д.Батхүрэл /Шилүүстэй/ – з.б Эрдэнэбаяр /Идэр/
8. с.з Д.Ёндон /Тэлмэн/ – з.б Болдбаатар /Идэр/
9. с.з Б.Хүдэрчулуун /Завханмандал/ – Дорждагва /Баянтэс/
10. с.з Я.Ишжамц /Шилүүстэй/ – з.б Ууганбаатар /Идэр/
11. с.з Ч.Мөнхтогтох /Идэр/ – з.б Пүрэвжал /Идэр/
12. с.з Э.Одхүү /Тосонцэнгэл/ – з.б Даваажав /Идэр/
13. с.з Т.Бэгзсүрэн /Отгон/ – з.б Түвшинбат /Тэлмэн/
14. с.з Т.Ганзаяа /Идэр/ – з.б Энхжаргал /Тэлмэн/
15. с.з Б.Вандандорж /Их-Уул/ – з.б Лхагвабаяр /Тосонцэнгэл/
16. с.з Ганбаатар /Идэр/ – з.б Г.Отгонбаяр /Тосонцэнгэл/
17. с.з Ч.Амарзаяа /Сонгино/ – з.б Энх-Амгалан /Тосонцэнгэл/
18. с.з Ш.Чинтулга /Алдархаан/ – з.б Отгонбаатар /Идэр/
19. с.з Т.Дүгэрдорж /Отгон/ – з.б Бум-Эрдэнэ /Тэлмэн/
20. с.з М.Амарсанаа /Тосонцэнгэл/ – з.б Циен-Ойдов /Тэлмэн/
21. с.з Д.Дэмиддорж /Их-Уул/ – з.б Батмөнх /Тэлмэн/
22. с.н Энхжаргал /Тосонцэнгэл/ – з.б Нарантуяа /Идэр/
23. с.н Н.Батбаяр /Идэр/ – з.б Отгонбаатар /Идэр/
24. с.н Х.Онолбаатар /Улиастай/ – з.б Сэнгэгарав /Идэр/
25. с.н Галбаяр /Тэлмэн/ – з.б Баттогтох /Идэр/
26. с.н Адарсүрэн /Идэр/ – з.б У.Анхбаяр /Идэр/
27. с.н Ж.Алтансүх /Идэр/ – з.б Энхбаяр /Идэр/
28. с.н Г.Тогтохбаяр /Идэр/ – з.б Давааням /Идэр/
29. с.н Э.Магсаржав /Тосонцэнгэл/ – з.б Баасандорж /Идэр/
30. с.н Жамъяндорж /Их-Уул/ – з.б Бавуугарьд /Тэлмэн/
31. з.б Ш.Бямбацогт /Алдархаан/ – з.б Н.Лхагвабадам /Идэр/
32. з.б Ш.Загдбазар /Идэр/ – з.б Лхагвадорж /Идэр/


 Хоёрын даваа:
1. с.з Ж.Шийравжамц – з.б Дагваа
2. с.з Ш.Пүрэвгарьд – з.б Э.Наранбаатар
3. с.з Ё.Улсболд – з.б Г.Отгонбаяр
4. с.з Г.Галбаяр – з.б Ш.Загдбазар
5. с.з Д.Батхүрэл – з.б Н.Лхагвабадам
6. с.з Д.Ёндон – з.б У.Анхбаяр
7. с.з Б.Хүдэрчулуун – с.н Ж.Алтансүх
8. с.з Я.Ишжамц – с.н Г.Тогтохбаяр
9. с.з Ч.Мөнхтогтох – с.н Жамъяндорж
10. с.з Э.Одхүү – с.н Э.Магсаржав
11. с.з Т.Бэгзсүрэн – с.н Н.Батбаяр
12. с.з Т.Ганзаяа – с.н Х.Онолбаатар
13. с.з Б.Вандандорж – с.н Энхжаргал
14. с.з Ч.Амарзаяа – с.н Галбаяр
15. с.з Ш.Чинтулга – с.з Д.Дэмиддорж
16. с.з Т.Дүгэрдорж – с.з М.Амарсанаа

 

Гурвын даваа:
1. с.з Ж.Шийравжамц – с.з Д.Ёндон
2. с.з Ш.Пүрэвгарьд – с.з Ч.Амарзаяа
3. с.з Ё.Улсболд – с.з Г.Галбаяр
4. с.з Д.Батхүрэл – с.з Д.Дэмиддорж
5. с.з Б.Хүдэрчулуун – с.з М.Амарсанаа
6. с.з Я.Ишжамц – с.з Т.Ганзаяа
7. с.з Ч.Мөнхтогтох – с.з Э.Одхүү
8. с.з Т.Бэгзсүрэн – с.з Б.Вандандорж

Дөрвийн даваа:
1. с.з Ж.Шийравжамц – с.з Б.Вандандорж
2. с.з Ш.Пүрэвгарьд – с.з Ч.Мөнхтогтох
3. с.з Ё.Улсболд – с.з Я.Ишжамц
4. с.з Д.Батхүрэл – с.з Б.Хүдэрчулуун

Тавын даваа:
1. с.з Шархүү ПҮРЭВГАРЬД – с.з Доржготов БАТХҮРЭЛ
2. с.з Янжмаа ИШЖАМЦ – с.з Баттогтох ВАНДАНДОРЖ

Зургаагийн даваа:
1. с.з Ш.Пүрэвгарьд – с.з Б.Вандандорж

/Жаяг дэгийн багийнхан; Засуул: Ахмад засуул Даваацэрэн, сумын засуул Мөнхбаяр, Эрдэнэцогт, Буянтогтох., Гарын даа: Аймгийн ахлах гарын даа Х.Жанчивдорж, гарын даа а.з Бор., Хөлийн цэц: а.х.а Т.Баттөмөр, а.а Д.Батжаргал, Ж.Сүхбат., Бөхийн тайлбарлагч: Аймгийн ахлах тайлбарлагч Г.Мягмарсүрэн/

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна