Уяач Ц.Буянбаатар: Аавынхаа хүслийг биелүүлсэндээ баяртай байна
А.Тэлмэн
- Уяа эвлэг, морьд хурдан сайхан наадаж байна уу?
- Хур бороо элбэгтэй дэлгэр зун болж сайхан наадаж байна. Он гарсаар одтой сайхан наадаж улс бүсийн томоохон уралдаанаас гурван ч айраг хүртлээ. Дүнжингаравт их морь айргийн таваар, төрийн наадамд хул үрээ айргийн гуравт хурдаллаа. Сая Хангайн бүсийн даншигт бор шүдлэн маань айргийн тавд давхилаа. Төрийн сүлдэндээ л залбирч сууна даа.
- Төрийнхөө хишгийг хоёронтоо хүртлээ. Тэр тусмаа нэг адуугаараа. Сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
- Монгол эр хүн болж төрсний омогшил бахархал нь төрийнхөө наадамд морь хурдлуулах шүү дээ. Ганц өөрийнхөө ч биш нутаг усныхаа, аавынхаа нэрийг гарган хүслийг нь гүйцээсэн болохоор сайхан байлгүй яахав. Миний аав Дамбын Цагаанбанди гээд моринд дуртай, адуу сайн шинждэг хүн байсан. Битүү морьд л шинжиж авна, авсан болгон нь хурдалдаг хүн байлаа. Аав минь хоёр хурдан хонгор морьтой, тэднийгээ төрийнхөө наадамд уралдуулна гэж ярьдагсан. Манайх 1997 онд хот руу шилжиж ирсэн юм. Гэтэл зуд турхан болоод тэр үед ямар адууг тэжээдэг байсан биш, морины тамир муу улсын наадамдаа уралдуулж чадаагүй. Ингээд нэг их удалгүй 2002 онд муу аав минь бурхан болсон доо. Төрийнхөө наадамд морио уралдуулна гэсэн аавынхаа хүслийг нь гүйцээн, бүүр айрагдуулсандаа баяртай байна.
- Хэдийнээс эхэлж уяа сойлго тааруулах болов?
- Хурдан хүлгэдийн босоо цагаан хийморьт сүслэх болсонд аавын минь нөлөө бий. Би 2001-2007 онуудад Замын цагдаагийн газрын техник хяналтын хэлтсийн морины салбарт ажиллан улсын наадмын бүх морьдыг дагадаг байлаа. Тэр үеэс л илүү шимтэн сонирхох болсон юмуу даа. Ингээд 2007 оноос хойш таван жил тасралтгүй морь уяж байна.
- Таны нэрийг гарган хурдтай сайхан давхиж байгаа ямар ямар хүлгэд байна вэ?
- Нэг хүрэн морь байгаа. Сүхбаатар аймгийн Мөнххаан угшилтай. Надад долоон настай битүү морь ирсэн. Тэгээд хойтон жил нь “Булган хангай 2011” бүсийн наадамд айргийн гуравт, “Дүнжингаравын хурд-2012” уралдаанд айргийн тавд хурдалж баясгасан хүлэг бий. Мөн улсын наадамд эрлийз хэмээн хасагддаг бор шүдлэн байна. Их хурдтай байгаа. Уг нь бол цэвэр монгол шүдлэн. Угшил гарвал гэвэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Б.Хүрэлбаатар буюу Хүрлээ багш гэж алдаршсан хүнээс би сарваатай гүү худалдаж авсан юм. Ноднин сайн байсан ч ханиадтай болохоор нь уралдуулаагүй юм. Харин Хүй долоон худагт болсон Хангайн бүсийн уралдаанд мал эмнэлгийн нарийн үзлэг шинжилгээгээр жинхэнэ монгол гэдэг нь батлагдан уралдлаа. Сайн ч давхилаа айргийн тавд хурдалж байна. Хэрвээ улсын наадамд уралдсан бол юм дуулгах л байсан юм.
- Таны хувьд улс бүсийн хэдэн айраг түрүүтэй болсон байна?
- Одоогоор улс бүсийн таван айрагтай болоод байна.
- Баярлалаа. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж яваг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна