"Бондгор хээр" азарганы мялаалга наадмаас

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 16 -нд

Ардын хувьсгалын 91 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан  азарганы уралдаанд айргийн тавд хурдалсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул аймгийн Алдарт уяач Б.Батсүхийн хээр азарганы мялаалга наадам есдүгээр сарын 15-нд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо болж өнгөрлөө. Эзнийхээ 20  жилийн хүлээлтийг тайлж,  төрийнхөө наадамд алтан жолоогоо өргүүлсэн хурдан  хээр нь Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач А.Цогоогийн унаган адуу.  Цогоо Алдартын хурдан хул азарганы төл хээр үрээг дааганаас нь “юм дуулгах адуу” хэмээн моринд нүдтэй хашир уяачид хэдийнэ таньж амжжээ.  Ийнхүү даагандаа гурав түрүүлчихээд, Алтан-Овооны тахилга наадамд 18-аар  ирэхэд нь одоогийн эзэн Батсүх  уяач авч байжээ. Энд сонирхуулахад Батсүх нь Цогоо Алдартын хүргэн дүү юм.  Зургаадугаар ангиасаа хойш морь малны захад “үнэнчээр”  яваа аймгийн Алдарт уяач Батсүх  ингэж АХ-ын 91 жилийн баяр наадмаар анхны айргаа Хээр азарганыхаа амжилтаар хүртсэн нь энэ байлаа. Энэхүү мялаалга наадмыг Б.Батсүх Алдартын төрсөн ах, эгч, дүү нар нь зохион байгуулж байлсан бөгөөд түрүү морийг мотоциклиор мялаасан юм. Сумын наадмаас илүү зохион байгуулалттай боллоо хэмээн нутгийнхан нь ам сайтай байлаа.  Мөн “Бондгор хээр” азарганы мялаалга наадамд МУГЖ Эрдэнэцэцэг, СТА Эрдэнэтунгалаг, Нарантуяа, Буянжаргал нарын дуучид олонд хүрсэн хит дуунуудаа өргөн барилаа. Ингээд уралдааны фотог хүргэж байна.
Их нас- 31
1.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Мэнджаргалын Мөнгөн хөлт
2. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Далайжаргалын хүрэн
3. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Батхүүгийн хээр
4. Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын уугуул Сандаг-Очирын хонгор
5. Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын уугуул Атартулгын хонгор
6. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Энхтайваны хээр
7. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Бадамсамбуугийн хул
8. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Мөнх-Очирын хүрэн
9. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул Батболдын хээр
10. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Батхүүгийн цоохор
Даага- 35
1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул Бат-Эрдэнийн хээр
2. Тав аймгийн Баянцагаан сумын уугуул Пүрэвсүрэнгийн сартай хүрэн
3. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Баянмөнхийн хар
4. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул аймгийн Алдарт уяач Энхтайваны бор
5. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул аймгийн Алдарт уяач Отгонбаярын хүрэн
6. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Ганбаатарын хээр халзан
7. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Энхсүхийн зээрд
8. Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын уугуул Эрдэнэбаярын цавьдар
9. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Лхагважавын цавьдар
10. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Олзвойгийн хар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна