Харумафүжи 14 давж Японы мэргэжлийн сумогийн Их аварга цолны болзол хангалаа

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 22 -нд

Японы мэргэжлийн сумо бөхийн есөн сарын Аки башёгийн 14 дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Дөнгөж сая озеки Харумафүжи  нутгийн бөх М.Анандыг ялснаар 14 дахь даваагаа авлаа.
Японы сумо бөхийн холбоо   3 озеки  энэ башёд өнчиж байгаа улмаас  өрсөлдөөн суларсан гэх шалтгаанаар  13 давах болзлыг  ахиулж  14  даваа авбал Ёкозуно буюу Аварга цол хүртээхээр болсон.  Харин өнөөдөрийн барилдаанд  Д.Бямбадорж  14 дахь даваагаа авч  мэргэжлийн сумогийн  Их аварга цолны болзол хангаад байна.
Японы сумо бөхийн холбоо  Их аварга цолыг өгвөл Японы 70 дахь Их аварга болох юм.
Одоогоор 14 даваатай нэгч унаагүйгээр  башёг тэргүүлж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна