Дорнод аймагт УАШТ эхэллээ

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 26 -нд

Ахмад үеийнхний алдрыг сурталчлах, залуу үеийхэнд өвлүүлэх, тэдний арвин туршлагаас суралцах зорилгоор Монголын сагсан бөмбөгийн холбооноос ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээний Дорнод аймгийн Биеийн тамир, спортын зааланд зохион байгуулж байна. Өнөөдөр эхэлсэн тус тэмцээнд эмэгтэй 13, эрэгтэй 19, нийт 32 баг зургаан насны ангиллаар өрсөлдөх юм. Тэмцээний аваргууд энэ сарын 30-нд тодрох ажээ.

Тус тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос томилогдсон шүүгчдийн зөвлөл, Дорнод аймгийн Биеийн тамир спортын газар, аймгийн сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион явуулаж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна