Хурдан морины хөлний эмгэг үүсэх шалтгаан, сэргийлэх зарим арга
А.Тэлмэн
Манай эрдэмтэд, судлаачид хурдны морины эмгэгүүд, тэдгээрийг оношлох, эмчлэх, сэргийлэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны ажлууд багагүй хийж байна. Бид хурдан морийг сойх, уралдуулах болон уралдааны дараах үеүдэд гарч байгаа эмгэгүүдийн талаар түүвэрчилсэн судлагаа хийхэд халдваргүй өвчнүүдийн 70 гаруй хувийг мэс заслын өвчин түүний дотроос хөлийн өвчин ихэнх хувийг эзэлж байгаа нь энэ сэдвийг хөндөхөд хүргэлээ.
Хурдан морины өөрийн нь мэргэжлийн өвчин бол тулгуур эрхтэн болох урд, хойд мөчний төрөл бүрийн эмгэгүүд юм. Манай малчид, уяачид эдгээр эмгэгийг нэгтгэн ойлгож хөл нь доголчихлоо, хөлд нь цус буучихлаа гэж ярьдаг.
Хурдан морины хөлний эмгэг үүсгэж байгаа шалтгаан олон янз байдаг. Тухайн булчин шөрмөс, үений уян хатан чанар алдагдах, гэнэт бүдрэх, хальтрах давхиж яваад гэнэт зогсох, огцом эргэх, бартаатай замаар уралдуулах уяа сойлго дутуугаас гүйдлийн эрэмбэ дэс дараалал алдагдаж үе, шөрмөсийг цохихоос гадна шөрмөс, шандасны аппарат, үе мөчийг бага багаар гэмтээх хүчин зүйл олон дахин давтагдсанаар хагд үе, шөрмөсний дугтуйн ужиг үрэвсэлүүд ч үүсдэг юм.
Наадмын уралдааны зам нь тухайн орон нутгийн засаг захиргааны шийдвэр, газрын байршил, боломж зэрэг олон хүчин зүйлсээс бүрэлддэг. Энэ нь уяачдын санал бодлоос хараат бус байдаг тул орон нутгийн дэг жаягийг дагах шаардлагатай болдог. Морины хөл доголох нь ихэвчилэн их наадмын давхил, томоохон сунгааны үед элбэг тохиолддог. Заримдаа давхилгын дараа аяндаа хөл нь бүдүүрэх, бороолох шинж тэмдэг илэрсэн байдаг.
Судалгааны дүнгээс үзэхэд уралдаанд оролцох морьдоос их насны морь, азарганы тоо бусад насныхаас ойролцоогоор 1.5 – 2.3 дахин их байна. Уралдааны үед судалгаанд хамрагдсан бүх насны хурдан моринд 17 төрлийн халдваргүй өвчин бүртгэгдсэн. Эдгээр халдваргүй өвчний 82.3 хувийг мэс заслын өвчин үүнээс урд шилбэ, саганы үений бэртэл гэмтэл, туурай сунах, цуурах эмгэгүүд нэлээд тохиолддог нь ажиглагдав.
Адууны урд, хойд хөлийн төрөл бүрийн эмгэгүүдийг оношлоход тусгай багаж хэрэгтэйгээс гадна малын эмчээс энэ талын өндөр мэдлэг нарийн ур чадвар, дадлага туршлагыг шаарддаг, уяачдын тэсвэр, тэвчээрийг шалгасан амаргүй ажил юм.
Иймээс малчид уяачдын хувьд бол өвчин эмгэгийг үүсгэж болох урьдчилсан нөхцлүүд, түүнээс урьдчилан сэргийлэх арга замууд, яагаад аль нэг хөл нь илүү бэртдэг талаар зөв ойлголттой байх нь чухал.
Урд хөлийн өвчлөлт хэд дахин их байдгийн учир нь урд чац биеийн хүндийн төвтэй ойр байрладаг, хойд хөлийн тийрэлтийн хүчийг хүлээн авдаг, цээжин болон их биеийн массыг тогтоон барих давхар үүргийг гүйцэтгэдэгт оршино.
Бидний судалгаагаар туурайн эврийн хэсэгт тохиолдох эмгэг 74.2 хувийг эзэлж байгаа нь туурайг тогтмол өөлж цэвэрлээгүйгээс, морины уяа сойлго, тэжээл ус, арчиллагаа маллалгааны дутагдалтай үйл ажиллагаанаас шалтгаалж байна. Мөн цаг уурын нөхцөл байдал, гадаад орчны чийглэг, хуурайшил, хүйтэн дулааны нөлөөллөөс болж туурайн хананы эвэрлэг давхар, гахайн сум зэрэг нь буруу зөрүү түрж ургах нь ердийн үзэгдэл юм. Гэсэн хэдий ч хөлийн буруу тавилт, туурайн буруу ургалт, засалт нь давхилын явцад ихээхэн нөлөөтэй учраас ийм адуу уяа сойлго, наадмын давхилгад хөлөө авах буюу хөлөө гэмтээх нь илүүтэй тохиолдож байна. Тэдгээрийг тухай бүр тодорхой хугацаанд нарийн хуваариар засаж, өөлөх, цэвэрлэх нь дээрхи эмгэгээс сэргийлэхээс гадна туурайн суурь болон гүн хэсгийн өвчнөөс сэргийлэх нөхцөл болно.
Урд, хойд хөлийн гүйцэтгэж байгаа үүрэг нь нилээд ялгаатайн адил давхилын явцад адууны хүндийн төв нь тэдгээрт харилцан адилгүй үйлчилдэг тул урд, хойд туурайн хэлбэр ч гэсэн бага зэрэг ялгаатай байдаг.
Тухайлбал: Өргөн тавилттай хөлний хүндийн төв нь гадагшаа тавигдсан байдаг тул туурайн дотно талд илүү их ачаалал ирснээс туурай далиу хэлбэртэй болдог. Өөрөөр хэлбэл дотно талын туурайн хана намхан, гадна тал нь харьцангуй өндөр, гадна талын туурайн зах нь дугуй харин дотор тал нь шулуувтар болдог. Ийм тохиолдолд морио уяхаас өмнө туурайн ачааллыг аль болох тэнцүүлж засах хэрэгтэй, гэхдээ гадна талын туурайн ханыг хэт ухаж болохгүй. Жилийн турш тодорхой хугацаатайгаар байнга засал хийвэл туурайн тавилт хэвийн болно.
Хавчиг тавилттай хөлийн туурайн гадна талын хананд илүү даралт ирсэнээр илүү намсдаг. Ийм туурайг янзлахдаа баримтлах гол зарчим нь хурууны ясны гол шугамыг харгалзан засах бөгөөд аль хэсэгт нь их даралт үйлчилж байна тэр талыг аль болох өргөн байхаар бодолцож засах хэрэгтэй.
Урагшаа тавилттай хөлийн хүндийн төв нь гахайн хэсэгт нэмүү ирэх тул туурайн магнай нь уртавтар өндөрдүү, туурайн хэсэг нь хурц өнцөгтэй болох хандлагатай болдог. Энэ онцлогийг харгалзан туурайн магнайн доод хэсгийг илүү өөлөх шаардлагатай боловч хамгийн чухал нь туурайн доторх хурууны ясны төв цэг хойшоо суусан бол дээрх заслыг хийх хэрэгтэй.
Хойшоо тавилттай хөлний хүндийн төвийн үйлчлэл нь урагшаа тавилтын эсрэг байх тул туурайн өнцөг мохоо, гахайн хэсэг харьцангуй өндөр, харин магнай хэсэг нь бөөрөнхийдүү болдог. Үүнийг бас зохих хүчний тэнцвэрийн аргаар засах шаардлагатай. Туурайн аливаа нэг хэсгийг хэт ухахгүй тэнцвэрийг маш нарийн зөв гаргах нь чухал. Зарим тохиолдолд туурайн гажиг засагдах хэм хэмжээнээсээ хэтэрсэн байдаг бөгөөд үүнийг тахаар тохируулж янзалдаг.
Мөн хөлний эмгэгт туурайн гахай түрж ургах нь их тохиолддог. Туурайн гахайн сум нь газрын эсрэг даралтыг үүрч туурай тэлэх, цусны гүйдлийг сайжруулах, түлхэлтийн хүчийг сааруулах үүрэгтэй юм. Иймээс гахайн сумыг зөв засаж байх нь их ач холбогдолтой.
Доктор С.Бямбацогт
ХААИС, Мал эмнэлэг Биотехнологийн сургууль
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна