Холч морины түүхээс
А.Тэлмэн
Нэгэн зүйл
Дээрх алдарт Гэсэр гэлэн нь гэлэн сахилтайгаас биш сахил санваар шүтсэн номын хүн байсангүй ширээ шавагтайн усны хонхорт адуугаа оруулан дүүрсэн эс дүүрснээр нь адуугаа бүртгэдэг /энэ хонхор нь усаа тойроод 500-700 м радиустай дугуй хонхор байдаг/ хөрөнгө ихтэй байн хүн байснаас гадна эр хүний хийдэг бүгдийг хийчихдэг эрийн сайн эрсийн нэг байжээ. Нэгэн удаа хятадын пүүсийн өр нэхсэн данжаадыг уурганыхаа ёзоороор ёворч алчихаад тэр өдөртөө хул морио унаж Богдын хүрээ рүү гарч маргааш өглөө нь Шанзавын яамны /тэр үеийн Богд хааны шашны хэрэг эрхлэх яам/ үүдэнд очиж агсам тавьж зориуд зодоон цохион үүсгэж баривчлагдан байцаагдаж байгаад гарч нутаг буцаж иржээ. Энэ үед хятадын иргэнийг Гэсэр гэлэн алсан тухай хэрэг зарга мандаж тамгын газраар эрэл сурал болж байжээ. Гэсэр гэлэн ч ирж байцаагдаад би энэ хэрэг гарах үед Богдын хүрээнд хэрэг төвөгт холбогдож Шанзавын яаманд данстай явсан гэж өчөөд чухам үнэн байсан тул хүн амины хэргээс мултарч байсан гэдэг. Энэ нь чухамдаа эрдэнэт хүлгийнхээ ачаар хүнд хэргээс мултарсан жишээний нэгхэн хэсэг нь юм. Гэсэр гэлэн ганц энэ ч биш дуртай өдрөө хүрээ ороод үдээс хойш Туулын гүний хүрээгээр дайрт хүрээ ороод маргааш нь өглөө гарч үдийн үед Хулд Хайрхан дээр хул мориныхоо эмээлийг авч хөлсийг авч хөлсийг нь сэврээнгээ нутгийн зүг харж суугаад “Холч морь” дуугаа дуулаад мордож орой хэрд Шанхынхаа ар ширээ шавагтайд гэртээ бууж байдаг чухам л эр морь хоёрын хайлан бат цуг нэгдэл нь байсан гэдэг. Гэсэр гэлэн хурдан хул морио хулгайн гарт алдаж санаа сэтгэлээр унан байтал хул морины эх эрмэг хулагч гүү ус ууж байснаа аман дахь усаа асган хангинатал үүрсэн уснаас гарч явсанд миний хул морь ирж явна, онгоцонд ус бүү үлдээгээрэй гэж нутгийн олонд захьсан боловч орой үдэш усан дээр цай чанан суусан бадарчин эр их цангасан хул морь ирээд онгоц цавчаад байхаар нь цайныхаа саахуугаар ус хутган услаад хул морь хэт цангаснаас тээрч үхсэн гэдэг. Гэсэр гэлэн өглөө нь ирж үзээд харуусан гашуудаж хайрт хөлгийнхөө эрдэнэт толгойг Шанхын хэцийн оргил ариун дагшин Өгөөмөр хайрхан дээр тахин тавьснаас хойш уг овоог хурдан морины овоо, хурдтай нутгийн сүлд болгож өнөөг хүртэл хүндлэн тахисаар байгаа билээ. Хул морины тухай олон олон түүх домог байгаа ч үүгээр завсарлаад дүгнэвэл дараа орох түүхэн холч гүйдэлтэй морь бол Гэсэр гэлэнгийн хул морь мөн болов уу? гэсэн сэтгэлийн халил өөрийн эрхгүй орж ирдэг юм. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг Налихын хэцээр нутагтай Наваан Даа лам гэж олон сайхан адуутай нэрт сайн уяач 1930-аад он хүртэл амьдарч байсан бөгөөд түүний адуучин нь “Хагархай” хэмээх Нацаг өвгөн өөрийн унаж эдэлж байсан Наваан Даа ламын “Задгай хээр” гэдэг морины давхилын талаар 1960-аад онд миний эцэгт хуучилсан хууч яриаг хүргэе.
Нацаг гуай идэр залуудаа задгай хээрээ унаж өглөө Налихын хэцийн араас гарч Дэлгэрхангайн энгэрт сүйт бүсгүй дээрээ очиж хоноод өглөө босоход уг бүсгүй уяж хоносон хөлстэй хээр морийг хараад хөөрхийдөө эр ч эр юм, морь ч морь юм гэж хэлсэн гэдэг. Нацаг гуай цай уучихаад явахаар мордож зүггүйтэн малгай сагалдаргатаа татаж таслан чимээ гаргахад хээр морь оргитол булгиж малгай ч хийсээд өгч морио тогтоож ирээд унасан малгайгаа шүүрч аваад нутгийн зүг гарч Дэлгэрхангайгаас Шар хацарыг давахад хээр морь улам чангарч ам нь дийлдэхгүй явсаар Гэдэргийн унадаг энгийн нэг холч аргамаг байсан гэхэд монгол морины хол ч чанар, сайн морьд хичнээн олон байсны гэрч биз ээ. Энэ морины нэг хоногт туулсан зам ирэх, очихын 600 гаруй км болж байгаа юм.
Нэгэн зүйл
Одоогийн Өмнөговь аймгийн Ханхонгор /Аргалант/ сум Балгасны голоор “Шарваа”, “Хорил бор” зэрэг олон сайн морьдтой нутгийн олон цуглаж идэж уусан ажил төрлийг нь бүтээсэн өнөр өтгөн, бум бужигнаж түм түжигнэсэн нэгэн сайхан айл сул тайжийнх байжээ. Тэдний адуучин нь “Оргилоо” хэмээх Базар гэж нэгэн сайн эр сайн уургач байсан бөгөөд эзний яаруу давчуу зараал болон өөрийн чухал хэрэгцээнд “Хорил бор” хэмээх алдарт холч хөлгөө байнга унадаг байжээ. Тайж эзний эх чилээрхсэн тул Базар Хорил бороо унаж эм залахаар өглөө гэж зэмлэхэд Базар Гэгээн багшийн нүүгээд эхэн Загийн хийдээс урагш буусан байна гэж очиж Тайж эзэн аа тийм байхаа Хорил бор та хоёр тэгж удах учиргүй гэж суусан гэдэг энэ морь эр хоёрын өглөөнөөс үд хэвийтэл хугацаанд туулсан зам нь 280 км байгаа юм. Ийм холч морьд захаас аван байсан нь үнэн түүх болон үлджээ. Дашрамд нь дурсахад энэхүү Базар гэгч ямархуу сайн эр ямар сайн уургач байсны ганц жишээг дурдъя. Нэгэн жил эзний хэдэн зэрлэг хангал голдуу морьд алдагдаад хавар нь Таван хөөврийн голд байгаа сургаар цаг зудтай байсан тул “Лэг хар” хэмээх эцэнхий айл унаад эмээл тохон адуугаа эрж очоод нутгийн уургачдыг унаа сольж өгөхийг гуйхад тэд нь Тайжийн хэдэн зэрлэгийг барих морь эр хоёр манай энд байхгүй гэж тэгэхээр Базар мрнголын ах дүү нар минь надад урт уурга цээл хуйвтай өгөөч би нэг оролдъё гэжээ. Тэд нар энэ тэмээгээр морь уургалдаг овоо тэнэг эр байна яаж хуу татуулахыг нь харъя гээд л урдуур шургуулан шахаж мань эр улаан хээр морь уургалж ганц дугтарч эргүүлээд “Тэмээ хүн хоёр чирэх хүзүүтэй морь ар халхад төрөөгүй байлгүй дээ сөг сөг гэж муу атаа хэвтүүлээд бууж уургаа дагаж очоод гавалдаж өвдөг дээрээ дарж байгаад морио барьж унаад явчихсаныг саяхан болтол шагшин ярьдаг байлаа. Орилоо Базар идэр залуудаа айлын унаганд ядуу эр хөл нүцгэн очиж догшин морь уургалаад хэдэн товцог сэт жийж чирэгдээд тогтохгүй болохоор нь довцог сондуулын ёроол руу толгойгоороо түгжиж тогтоосон түүхт эр. Түүний хүү Бух Балжир түүний хүү уургач аймгийн аварга уяач Б.Цэрэнхүү агсан зэрэг үе дамжсан алдартай адуучид, уургачид байлаа.
Өмнөговь аймгийн МСУХ-ны дэд тэргүүн Буянтогтох
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна