Аймгийн Алдарт уяач Д.Батбаяр: Миний хар азаргыг адгуус биш мотоцикл юм байна гэж билээ
-Батбаяр аймгийн Алдартын хувьд яаж яваад моринд орчихсон юм бэ?
-Хүний амьдрал гэдэг сонин юм шүү. Миний бага нас хурдан морины дэргэд өссөн хүүхдүүдтэй зүйрлүүлэхэд дэндүү хол байлаа. Хонь хурга эргүүлж өсөөгүй л дээ. Миний аав насаараа үйлдвэрийн дарга хийсэн хүн. Тийм болохоор томилолтоор их явна. Тэр тоолонд манай гэрийнхэн дагаад л аяны замд гардаг байлаа шүү дээ. Тухайн үеийн дарга нарын хүүхдүүдийн жишгээр л бага нас маань өнгөрсөн.
-Тэгээд хэзээнээс хурдан морь таны сонирхол болсон юм бэ?
-1991 оноос орсон гэж болно. Анх хонгор соёолон адуугаа Эрдэнэтийн наадамд тасархай түрүүлгэж байлаа. Тэр үед найз маань надад тусалсан юм. Өнөө Монгол хүний цусанд байдаг омогшил энэ үед л төрдөг юм билээ. Ингээд л моринд орчихсон хүн дээ.
-Хонгор соёолон таны унаган адуу юу?
-Аав маань Жаргалант угшлын азарга адуутай. Бас хадмууд маань нэг азарга адуутай. Тэр жил хөгшид маань бурхан болцгоож, адуунууд нь надад ирсэн юм. Ингэж л би “автоматаар” хоёр азарга адуутай болчихсон. Буянтай буурлуудын хишиг буян юм даа.
-Аав тань морь уядаг байсан юм уу?
-Үгүй ээ. Аав маань Булган аймгийн Сайхан сумын хүн. Сургууль соёл гэсээр дараа нь төрсөн нутгийнхаа гурилын үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж байсан юм. Түүнээс хойш бурхан болтлоо Монгол орныхоо хэрэгтэй газар бүрт ажилласан даа. Миний аав чинь Монгол улсын Хөдөлмөрийн баатар хүн. 1989 онд болж байсан юм.
-Хонгор соёолонгоор гараагаа эхэлж байсан гэлээ. Түүнээс хойш яаж наадаж байв?
-Олон жил сайхан наадсан. Сайхан сайхан хурдан буянгууд ч заяасан юм. Өөрөө морь уяж мэдэхгүй болохоор тэр бүр гар бие оролцоод байдаггүй байлаа. Тухайн үед сайн уяачтай байсан. Миний хонгор морины уяа сойлгыг Архангайн гаралтай Амгаланбаатар уяач тааруулдаг байсан юм. Түүний дараа Тод манлай Бандаагийн дүү Ганбаа уядаг байлаа.
-Таныг Алдарт болоход нөлөөлсөн хурдан хүлгэдийнхээ тухай дэлгэрүүлж ярьж өгөөч?
-Миний хонгор соёолон үрээ бол манай унаган адуу байгаа юм. Ер нь унаган адуугаараа л нааддаг байсан. Авмал гэвэл Тува гаралтай нэг азаргыг Мөнхбаатар найзаасаа анх худалдан авч байлаа. Хар азарга одоогоос дөрөв, таван жилийн өмнө Орхоны наадамд айрагдаж байсан. Нэгэн удаа Баян-Агтын наадамд очтол алдарт Буган хүрэнтэй уралдах сайхан завшаан таардаг юм байна. Буган хүрэн бол Монголд цуутай азарга ш дээ. Тэр бол бас л сайхан наадмуудын нэг л дээ. Түүнээс хойш Дүнжингаравт уралдуулахаар хотод ирсэн юм. Уралдааны өмнөх сунгаануудад томчуудын адуунуудтай уралдуулахад дандаа өнгөлөөд л байсан. Даанч уралдааны өглөө доголоод уралдуулаагүй. Гэхдээ боддог юм. Бурхнаас надад олон сайхан хурдан хүлэг хайрласан гэж. Тэгээд ч сайн морь эзнээ хайж явдаг гэдэг биз дээ.
-Хар азарганы үр төл бий юу?
-Хар азарганы дээд цус нь англи хольцтой. Гэхдээ эрлийз биш. Хотод уралдах гээд очиж байхад Манлай уяач Б.Билэгдэмбэрэл миний хар азаргыг харчихаад “ямар жижигхэн адуу вэ” гэж дуу алдаж байж билээ. Харахад бие жижигтэй Монгол адуу шиг мөртлөө давхихаараа их том болчихдог юм. Энд нэгэн түүх сонирхуулахад Бугатын 80 жилд хар азаргаа мордуулчихаад дурандаад сууж байлаа. Бас л бахтай давхиж байнаа. Тэгсэн харж суусан нэгэн хөгшин “ийм адгуус гэж юу байхав. Наадах чинь мотоцикл байна” гэж билээ. Тийм л хурдан ажнай байлаа. Барианаас гараад л тасарчихна. Араас нь дөхөөд ирэхээр урагшлаад л тасарчихна. Тэр хооронд амраад амжина. Ямар ухаантай гээч.
Одоо үр төлөөс нь таван цагаан сайхан азарга байна. Сайхан гүүнүүд ч байна. Нэг хэсэг манайх чинь 300 гаруй адуутай болж өссөн. Тэр үед би хотод ажилдаа дарагдаад дүүдээ даатгаад үлдээсэн юм. Тэр хооронд манай дүү дуусгаж өгсөн. 77 адуутай л үлдсэн. Гэхдээ харамсдаггүй юм. Яахав буянаараа л болоо биз.
-Сүүлийн жилүүдэд яаж наадаж байна вэ?
-Сүүлийн гурав дөрвөн жил ажил ихтэй болохоор тэр бүр санаснаараа мориндоо анхаарал хандуулж чадахгүй байна. Манай уяач, адуучид энд тэнд уралдуулна гээд аваад явдаг, түрүүлчихээд л ирдэг юм.
-Хэдэн онд аймгийн Алдарт болсон юм бэ?
- Баярцогт, Хишгээ бид хэд чинь нэг үеийнхэн байгаа юм. Нийт хориод айраг түрүүн амжилтаараа аймгийн Алдарт болсон. Дийлэнх нь аймаг сумдын ойнуудад гаргасан амжилт байгаа.
-Моринд орсноор таны амьдралд ямар ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Хотын унаган хүүхэд болохоор онцолж ингэж асуугаад байна л даа.
-Тийм ээ, би хотын унаган хүүхэд. Монгол улсын начин, талийгаач Тэгшээ бид хоёр чинь ганданд төрж, өссөн нэг довныхон байгаа юм. Хожмоо найзаа дагаж яваад бөхөд их сонирхолтой болчихсон. Бүр болоогүй нэгэн үе Орхон аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж явлаа. Манай холбооныхон Эрдэнэтэд анх удаа заануудын барилдааныг зохион байгуулахад оролцож байсан гээд бөхтэй холбоотой сайхан түүхүүд байнаа байна. Энд бас нэгэн түүх сонирхуулахад Эрдэнэтэд болсон бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчдын дунд болсон спортын тэмцээний сурын харваанд би түрүүлж байлаа. Тэр үед эрийн гурван наадам гэдэг монгол хүний цусанд нь байдаг юм байна гэж ойлгосон юм даа. За тэгээд залуу байхад юм юмыг л хийдэг байж. Юм оёж, хөгжим тоглодог байлаа. Нэг хэсэг хамтлаг гээд л явдаг байлаа шүү дээ.
-Тийм байхаа. “Өргөө”-гийн Болоож ахтай адилхан харагдаад байдаг юм.
-Тийм байна уу. /инээв/
-Эрийн гурван наадмаараа тэгшхэн наадчихдаг юм байна. Гэхдээ моринд орсноор амьдралд тань ямар ямар өөрчлөлт орсноо ярьсангүй?
-Морь гэдэг монгол хүний сэтгэл зүрхийг хөглөж байдаг эд. Морь уяснаар мэдээж олон өөрчлөлт гарч байгаа юм. Ядаж л монгол ёс заншлаа жинхэнэ утгаар нь мэддэг болохсон гэж хичээдэг болж байгаа юм чинь. Ер нь тэгээд хүний ертөнцийг үзэх үзэл хүн хөгжихийн хэрээр өргөжиж байдаг юм болов уу. Би хааяа ан хийдэг юм. Эх орныхоо үзэсгэлэнт байгалиар явж байхад өөрийн эрхгүй “миний эх орон ямар агуу тансаг юм “ гэж дуу алдана гээч. Гэхдээ ан хийхэд ч бурхны зөвшөөрөл байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. Би Монголынхоо ард түмнийг тэнгэрийн хүмүүс гэж ойлгодог. Тэнгэрлэг заяатай монголчууд бид хурдан хүлгэд шигээ хийморь лундаатай улс шүү. “Тод магнай” сэтгүүлийн нийт уншигчдад энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна