Хурга тойны хурдан хээр
А.Тэлмэн
XV жарны могой жил 1917 онд Шанхын хэц, Дэл хөнжлийн хэцэд гарсан хээр унага хожмоо аймаг, хошуундаа алдартай хурдан хүлэг болсон байна. Энэ морийг бага насанд Шанхын хэцийн “сахал” хэмээх Лувсандорж гэдэг хүн танин авч их, бага наадам олон удаа түрүүлгэж улмаар 1922 оны хар нохой жил Хан-Уулыг тахиж сумын занги Дэлэг залан, Сүрэн занги гэдэг хоёр ноёны хошууны тушаал хүлээлцүүлэхэд зориулан хийсэн Хан Уулын энгэрийн наадамд 574 бүдүүн морь уралдахад хавчиг настай хээр морийг Лувсандорж гуай уяж ирэхэд орон нутгийн эрхтэн дархтнууд газар сунгаж Гэдэрэгийн хэцийн Улаан овоо, Хадан усны зүүн хойд элсэн гүвээний араас баруун хойш нь уралдуулсан гэдэг. Энэ үед Лувсандорж гуай аархан асарын өмнө шүдлэн байдас унаж очоод “та нар муусайн баячууд, миний хавчиг морийг хавчиж газар сунгалаа. Миний морь газрын холдоо ч улам сайн даа” гэж байжээ. Энэ одоогоор 30 гаруй км газар байсан байна. Гэтэл Лувсандоржийн хээр морь гараанаасаа эхлэн ганцаараа тасран улам холдон зугтсаар эгэлгүй хол түрүүлж хурдаа гайхуулсан гэдэг. Энэ жилийн наадамд түүнийг 16 настай Ишгэнхүү гэдэг эмэгтэй хүүхэд унаж уралдан түрүүлгэсэн бөгөөд энэ наадамд хамт морь унаж уралдсан өвөөгөө Сэрээ гуай саяхан болтол амьд сэрүүндээ хуучлан ярьдаг байлаа. Хээр морь их хол уяатай бахим чийрэг, дөрвөн талаасаа тэгш сайхан харагддаг, энгийн задгай, унахад хашин юм шиг, уяа орох тусмаа хөнгөрдөг, гайхам сайхан хийц бүрдсэн ажнай байсан гэдэг. Хавчиг хээр морийг энэ наадмаас хойш одоогийн Ханхонгор сумын хацрын хэцээр нутагтай Хурга тойн гэдэг хүн тухайн үед хургатай хонь 300, хомтой 8 атаар худалдан авч олон жил уралдуулсан бөгөөд 1932 онд Өмнөговь аймгийн анхны наадамд хүү Цэмбэл тойн уяж түрүүлгэсэн, бол 1935 онд мөн л түрүүлгэжээ. Үүнээс хоёр жилийн дараа 21 настайдаа аймгийнхаа наадамд 3 дахь удаагаа түрүүлсэн хурдан хүлэг юм. Өмнөговь аймгийн түүхэнд хавчиг морь түрүүлсэн өөр тохиол байхгүй бөгөөд энэ морь Хануулын наадмаас эхлэн аймаг даяар алдаршиж олон жил тогтмол хурдалсан түүхтэй бөгөөд ард түмний дунд “Хурга тойны хээр” гэдэг нэрээр одоог хүртэл домог болон яригдсаар ирлээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна