Хурим найрын хамгийн өндөр ханштай одод

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 10 -нд

Луу жилийн билэгт сайн өдрүүд үргэлжилж байна. Найман сараас эхэлсэн хурим найрын захиалганд дарагдах  үйлчилгээний газрууд олон байгаа бол нийтийн дууны уран бүтээлчид ч тун эрэлттэй байгаа аж. Энд олонд төдийлөн танигдаагүй уртын дуучин гэхэд хүүхдийн үсний найранд дуулахад 300, 0 төгрөг бол СУИС-ийн дуулаачийн ангийн оюутнууд 50-100,0-ын ханштай байгаа аж. Ийнхүү  уран бүтээлчдийн хувьд өөр өөрийн ханштай байгаа бол хамгийн өндөр үнэтэй нийтийн дуучдаар МУСТА Б.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар тодроод байна. Тэд хит болсон хайрын дуунууд болох “Сэтгэлийн булаг”, “Би чамд хайртай”, “Марал буусан шөнө” –өө сая төгрөгөөр дуулж байгаа  ажээ.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна