Анхны тусламж
Золгуй явдал ♦ Гэмтэл ♦ Шархыг эмчлэх арчлах Анхны тусламж ба цаашдын эмчилгээ
Морины эзэн хүмүүс анхны тусламжийг үзүүлж чаддаг байх ёстой. Учир нь энэ талаарх мэдлэг золгүй явдалын үед адууны амийг авардаг. Ямар нэгэн өвчний шинж тэмдэг тодорхой илрэх үед өөрийн мэдлэгээ ашиглан зохих арчидгааг хийж адууг бүрэн эдгэх хүртэл эмчилнэ.
Золгүй явдал
Адуу замын осолд орсон тохиолдолд тайван байх боломж олго. Замын хөдөлгөөний бусад оролцогчдод анхааруулна. Хэрвээ морь зогсох чадвартай бол ногтлон барина. Морийг замаас гаргаж тусламж дуудна. Улмаар морийг газар хэвтүүлж толгойд нь зөөлөн зүйл эвнэ. Хэрвээ адуу чичрэх буюу хөлөрч байга бол боломжийн хэрээр цээжин биеийг нь бүрхтэл хучина. Мэргэжлийн тусламж иртэл эзэн мориныхоо хажууд байвал сайн.
Анхны тусламжийн багаж
Жүчээ бүрт анхны тусламж үзүүлэх аптек байх шаардлагатай. Түүнийг байнга шалгаж, адуу тээвэрлэх буюу уралдаан тэмцээний үед гар дор авч явна. Аптек дотор дараахь зүйлсийг заавал байлгана.
Антисептик:халдваргүйжүүлэгч уусмал буюу цацагч
Боолтууд: хөвөн цаасан ороолтын материал, өөрөө наагддаг боолт, зөөлөн бинт болон ноосон боолтууд Боолт хийх материал: хайч, хөвөн, бинт, наалтууд, халдваргүйжүүлэх нунтаг. Түүнчлэн евчин намдаах эмүүд, эмчилгээнии гутал, халууны шил гэх мэт зүйл байна.
Анхны тусламж
Цус гарч байгаа шархыг сайтар дарж бооно. Хэрвээ цус тогтохгүй бол дээрээс нь давхарлаж боох хэрэгтэй. Адуу эсэргүүцэхгүй байгаа үед шарх нь ил харагдаж, их бохирдсон бол цэвэр усаар угааж болно. Гэхдээ цусны эргэлтийг ихээхэн өөрчилдөг учраас шархыг угаахад төвөгтэй байдаг. Хамраас цус гарах явдал олонтоо ажиглагддаг ба аюулд хүргэж болзошгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд цус өөрөө тогтоно. Хөвөн даавуугаар дарж шархнаас гоожиж байгаа цусыг тогтоох гэж оролдох нь үр дүнд
хүргэхгүй. Харин зөвхөн адууг цочироох учраас тайван орхисон нь дээр.
Шархлаа
Шархыг цохиулсан, хатгасан, зүссэн ба хавтгай гэх мэтээр ангилдаг.
-Хавдар үүсч магадгүй байгаа гэмтэлтэй хөлийг хүйтэн усаар шавших буюу сайтар угаах хэрэгтэй. Энэ нь цусыг тогтоож үрэвсэлээс урьдчидан сэргийлнэ.
-Жижиг гүн шархнаас цус их гарч байгаа бол сайн дарж бооно. Хуучин шархнууд /ялангуяа хөлөн дээр үүссэн / амархан үрэвсдэг. Халдвараас с э р г и й л э х и й н тулд и й м
шархыг нямбай шинэчлэн боох хэрэгтэй.
-Зүсэгдсэн шархнаас цус их гоождог тул түүнийг оёх хэрэгтэй. Харин угааж болохгүй. Сайтар шахаж боогоод малын эмч ирэхийг хүлээнэ. -Хавтгай шарх голдуу замын шон гэх мэт хатуу зүйлийг мөргөснөөс үүснэ. Ийм шарх бохирдох боловч бараг цус гардаггүй. Түүнд хүрэлгүй зөвхөн хүйтэн усаар шавшина. -Адууны шөрмөс гэмтсэн бол хөл хөнгөн доголох ба хүнд гэмтэл үүссэн тохиолдолд шөрмөсний орчимд хавдана. Гэмтсэн газрыг барьж боогоод малын эмчийг иртэл хүлээнэ.
Нүд үрэвсэх
Морины нүд үрэвссэн бол нулимс :арч эхэлдэг. Онош болон эмчилгээг малын эмч гаргана. Адууны нүдийг хүмүүс өөрсдөө эмчлэх гэж оролдох нь муу үр дагаварт хүргэдэг тул заавал малын эмчид үзүүлнэ.
Өвчтэй адууг асрах
Өвдсөн адууг өдөр бүр сайн салхилуулж, цэвэрлэж байдаг байранд авчирна. Цэвэр агаар амьсгалын замын эрхтэн нь өвчилсөн адуунд маш чухал. Өвчтэй адууг асарч эмчлэхийн тулд амьсгал нь жигд эсэх, хангаллтай ус ууж байна уу, даарч хөрч байгаа эсэх, хучиж бүтээх хэрэгтэй юу, аль хэр хөлөрч байна вэ, хуурай алчуураар арчих уу, ундны ус шинэ эсэх, жүчээ цэвэрхэн байгаа эсэх зэргийг тодруулж нарийн үзлэг хийдэг. Өвчтэй морины хамар нүдийг байнга үзэж цэвэрлэнэ. Адуу чацага алдаж байгаа тохиолдолд хойд сүвийг саван хэрэглэж байнга цэвэрлэнэ. Хөнгөн цэвэрхэн арьсыг сайжруулж морины эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Энэ бүгдийг хийхдээ адууг цочоохгүйгээр тайван тэвчээртэй хандана.
Хөл хавдах
Хөдөлгөөн багатай адуунд ажил хийж байгаа мориноос бага тэжээл өгөх хэрэгтэй. Адууг хэт тэжээсэнээс хөл хавдах өвчин үүсдэг. Хавдсан хөлөнд үрэвслийн эсрэг эм түрхсэн боолт хийнэ. Малын эмчийн заавраар боолтоо өдөр бүр солино. Ажил хийдэггүй моринд уураг багатай бүдүүн тэжээл өгвөл зохино. Хавдаад удсан хөлийг халуун ба хүйтэн усаар ээлжлэн угаадаг. Энэ нь судсыг өргөсөх нарийсахад дөхөм үзүүлж илүү уян хатан болгох ба цусны эргэлтийг сайжруулдаг. Хөлийн доод хэсэгт буглаа үүссэн бол малын эмчийн зааврын дагуу үрэвслийн эсрэг уусмалаар норгосон боолт тавина. Боолтыг өдөрт хоёр удаа солих шаардлагатай ба наад зах эмтэй шингэнээр дахин норгоно. Адуу хөлөө боолгохгүй байвал бүлээн давстай усанд өдөрт таваас зургаан удаа 20 минутаар дүрнэ.
Өвчлөлийн үе дэх арчилгаа
Туурайны боолтыг хийх болон тогтоож барихад нилээд төвөгтэй. Өвчтэй туурайг эмчлэх хэрэгсэл спортын морь үржүүлдэг газар байнга байдаг ба эсвэл захиалан авч болно. Заримдаа туурайны боолтыг боосны дараа хуучин оймсны түрий өмсгөвөл сайтар тогтоно. Тэжээл нь шингэдэггүй моринд эмчилгээний тусгай тэжээл өгнө. Идсэн тэжээл ба хийсэн ажлын хоорондын тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд шахмал тэжээлийг аль болох бага өгөх хэрэгтэй. Үрэвслийн эсрэг уусмал бэлдэхдээ зохих зааврыг нарийн мөрдөхгүй бол агуулга өндөртэй уусмал хурц өвдөлт үүсгэдэг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна