Аймгийн Алдарт уяач Р.Бадрах:”Тэр жил Манлай хонгор маань улс бүсийн наадамд нэг түрүүлж, нэг айрагдсан”
-Өмнийн говьчууд төрийн наадмаас хоёр түрүү, нэг айраг хүртэн одтой сайхан наадлаа. Та ч гэсэн гурван жилийн өмнө төрийн наадмын түрүү хүртэх бахдалыг мэдэрч байсан нэгэн?
-Тиймээ, гурван жилийн өмнө АХ-ын 88 жилийн ойгоор миний хул шүдлэн төрийнхөө их баяр наадамд алтан жолоо өргүүлэн түрүүлж нутаг усны минь нэрийг халх даяар цуурайтуулж байсан. Харин энэ жил нутгийн маань уяачдын азарга, соёолон төрийн наадамд түрүүлж, Өмнөговьчуудыг баярлууллаа. Манай нутгийнхан сүүлийн жилүүдэд адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр ихэд анхаарсан нь ийнхүү нэг дор төрийн наадмын хоёр түрүү болж ирлээ гэж ойлгож байна.
-Бадрах Алдарт луу жилийн наадмуудад яаж наадав даа?
-Улсын наадамд даага, хязаалан хоёр мордуулсан. Даага маань 38-аар ирээд, хязааланг маань сэрвээний өндөр тэнцэхгүй гээд мордуулаагүй. Хаврын хоёр ч уралдаанд түрүүлж айрагдаж уяач нар мэддэг болсон. Уяачдын холбоонд “уралдуулж болохгүй” гэдэг гомдол ирсэн гэсэн.
-Гомдол ирлээ гээд хасчихаж болохгүй байх л даа. Хаанахын адуу юм бэ?
- Дорнод аймгийн Алдарт уяач Батзоригийн унаган адуу. Би дааганд нь авчихаад шүдлэнд нь уралдуулж амжаагүй. Харин энэ жил хязааландаа их сайн байсан ч хоёр ч удаа хасагдаад уралдаж чадсангүй. Уг нь цэвэр Монгол адуулдаа . Одоогийн адуунууд харьцангуй өсгөлүүн болчихсон учраас ийнхүү нэг үзүүлэлтээр хасаад байж бас болмооргүй л байгаа юм. Энэ чинь уяачийн бүтэн жилийн хөдөлмөр шүү дээ.
- Улсын наадмаас гадна өөр ямар уралдаан дээр хасагдсан юм бэ?
- Улсад мордуулахгүй болохоор нь Дундговийн бүсэд мордуулъя гээд аваад очсон шүүгчид нь зөвшөөрөөд байхад, цагдаа нар нь барьж зогсоод хасуулчихсан. Тэгэхээр нь сумын наадамд соёолонтой мордуулаад түрүүлгэсэн. Жилдээ ганц болдог Улсын их баяр наадмаар хүмүүс баярлаж байхад би хэл ам хийгээд байлтай биш. Тэгсгээд орхисон. Ер нь цаашид иймэрхүү асуудалд анхаарал хандуулахгүй бол олон хүний хөдөлмөр талаар болно.
-Тэр ч тийм шүү. Хоёулаа төрийн наадмын түрүү хул үрээний чинь талаар ярилцъя. Хул үрээ хэний адуу гэдэг билээ?
-Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул Сумьяа гэж миний ах бий. Ахын маань надад бэлэглэсэн цагаан гүүнээс гарсан, миний унаган адуу. Эцэг нь миний найз уяач Д.Цэнгэлжаргалын бор азарга буюу, Улсын алдарт уяач Н.Хүрлээгийнд байгаа. Үрээний минь хоёр ах нь надад олон айраг түрүү авчирч магнай тэнийлгэж байсан. Даагандаа улсын наадамд 18-аар давхиад, шүдлэндээ түрүүлсэн. Хязааландаа Лүн суманд болсон хаврын уралдаанд түрүүлээд, Дүнжингаравын өмнөхөн цөмлөчихсөн юм. Тэгээд уралдуулаагүй. Түүнээс хойш хөл нь нэг л болохгүй байхаар нь уралдуулахаа больсоон. Нэгэнт хурдан гэдэг нь түмэнд танигдчихсан адууг зовоогоод яахав гэж бодоод азарга тавьчихсан байгаа. Боломж гарвал ирэх жилээс уяна даа.
-Хул үрээгээ түрүүлнэ чинээ бодож байв уу?
-Сунгаануудад өнгөтэй байсан болохоор айрагдчих болов уу л гэж бодож байснаас түрүүлнэ гэж тооцоолоогүй байсан. Тухайн үед надад уралдааныг нь дагах боломж таарсан юм. Морьд эргээд л хул үрээ маань хөтөлчихсөн. Улсын наадамад аман хүзүүддэг Баяраагийн бор үрээ Цагаан хөтлийн сунгаанд манай хулыг дийлээд, дараагийн сунгаан дээр манай үрээ дийлсэн юм. Тэр хоёрыг тасраад явчихаар нь миний хул дийлнэ дээ гэж бодож байлаа. Хул үрээ нэг их ташуур хүргүүлдэггүй. Тэгсэн дараа нь бичлэг үзэж байхад хүүхэд нь баярласандаа хэд ороолготол хүмүүс рүү хадуурмаар болоод буцаад орж байна лээ.
-Төрийн наадмын түрүү хүртсэн тэр агшин сайхан дурсамж тээдэг биз?
-Аа тэгэлгүй яахав. Сэтгэл их хөдөлдөг юм билээ. Хул үрээ маань тэр жилээ Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд түрүүлж явж байгаад үзүүр дээрээ дийлдэж аман хүзүүдсэн.
Тэр жил хул үрээ улс, бүсийн наадамд нэг түрүүлж, нэг айрагдсан юм шүү дээ.
-Төв цэнгэлдэхэд морио цоллуулаад зогсож байхад төрсөн нутаг ус нүдэнд үзэгдэх шиг болдог гэдэг үгийг олон хүн хэл байсан?
-Үнэн юм билээ. Өөрийн эрхгүй нутаг усаа санагалздаг юм билээ. Манай Баяндалай суманд Хонгор хайрхан гэж овоо бий. Би улсын наадамд явахынхаа өмнө тэр хайрхандаа залбирч мөргөөд хурдан хүлгээ даатгасан юм. Улсын наадамд түрүүлснийх нь дараа хүсэл биелүүлсэн хайрхандаа дахин очиж мөргөн баярласан сэтгэлээ илэрхийлсэн дээ.
-Ингэхэд та хэдэн оноос хурдан морь сонирхох болсон юм бэ?
- 2002 оноос морь уяж эхэлсэн. Анх моринд орчихоод олон газраас адуу цуглуулсан даа. Англи гүү авсан. Тодорхой суурьшсан нутаггүй болохоор төл авч чаддаггүй юм байна лээ. Хэнтийн Баянхутаг суманд суурьшаад сүүлийн хоёр жил овоо төл авч байна. Унаган адуунууд одооноос л гарч байгаа. .
-Нутаг орондоо хурд тараадаг сурагтай байсан?
-Анх морь уяж эхлээд нутаг руугаа адуу зөөж, нутгийн адууны хөгжлийг дэмжих зорилгоор уралдаан ч зохион байгуулдаг байсан. Тухайн үед манай нутгийн адуу одооных шигээ сайжраагүй байсан болохоор өөрийнхөө зохион байгуулсан наадмын айраг түрүүг өөрөө авчихаад байгаа юм шиг санагдаад сүүлдээ нутагтаа наадахаа больсон юм. Одоо тэр үетэй харьцуулашгүй болсон учраас ирэх жилээс нутагтаа очиж нааднаа. Ноднингоос эхлээд нутагтаа наадам зохион байгуулж, өөрийн угшилын адуугаар байлж, нутгийн уяач морь сонирхогч нарт бэлэглэсэн. Тэгээд ч дараа жил манай сумын 90 жилийн ой болно.
- Алдарт уяач ухаан зарж морь уяхаас гадна, хүч сорьж ноцолддог байхаа?
-Тиймээ, би жудо самбо, чөлөөт бөхөөр аймаг, бүсийн аварга, УАШ тэмцээнээс медаль авч байсан. Мөн Аймгийн Начин цолтой. 2007 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Улсад шүдлэн түрүүлгэхээс өмнө юм байна шүү дээ?
- Тиймээ би нэг хэсэг аймгийнхаа наадамд сайхан нааддаг байсан. Тэгээд л морь сайн болохоор нь улс руу явж уралддаг болсон юм.
- Бас усан спортоор мастер цолтой байхаа?
- Монголын анхны усан спортын тэр дундаа өврөөр даллах сэлэлтийн мастер.
-Говийн хүү усан спортын анхны мастер гэхээр сонин байна шүү?
-Энэ спорттой холбогдсон нь бас их сонин л доо. Аравдугаар ангиа төгсөөд илгээлт авч гурван жил барилга барихдаа аймгийн гурван удаагийн хөдөлмөр соёлын аварга болсон. Илгээлтийн хугацаа дуусаад конкурс өгч УБДС-ийн биеийн тамирын ангид орсон. Тэгсэн нэг өдөр МХЗЭ-ийн Төв Хорооноос дуудаж хүүхэд залуучуудын усан бассейнтай болох учраас усны мэргэжил эзэмшүүлнэ гэж хэлээд Киевийн биеийн тамирын дээд сургуулийн усан спортын ангийн хуваарь өгөөд явуулсан. 1988 онд усан спортын мэргэжлээр хамт явсан хүүхдүүдээс ганцаараа төгсөж ирээд усан спортыг монголдоо хөгжүүлэхээр зүтгэсэн дээ. Тэгээд 25 насандаа спортын мастер болж байлаа.
-Манай улсын хувьд усан спорт нэг гараанаас гарсан бусад улс орнуудынхтай харьцуулахад ямархуу түвшинд явдаг юм бэ? Ер нь манай тамирчдад илүү амжилт гаргах боломж бий юу?
- Бэлтгэл сургуулилтаа тогтмол сайн хийгээд байвал монголчууд аль ч спортод амжилт гаргах боломжтой. Манай усныхны хувьд бэлтгэл хангах нөхцөл боломж тааруу байна. Зориулалтын спортоороо дагнасан бассейн алга. Байгаа нь ашиг орлогоо бодоод тамирчдад бэлтгэл сургуулилт хийх цаг бага өгч байна. Ер нь бол мэргэжлийн бус хүмүүс удирдсаны л үр дагавар л даа. Би сургууль төгсөж ирээд гурван жилийн дотор анхны спортын мастер, дэд мастеруудыг төрүүлж байсан. Миний шавь нарын амжилтыг 22 жил болоход ихэнх төрлүүд нь эвдэгдээгүй л байна .Тэгэхээр энэ салбарын хөгжил ямар байгаа нь харагдах байх.
-Та ер нь нэлээд хэдэн сонгуульт албатай юмаа даа?
-Усан спортын холбооны тэргүүлэгч, “Өмнийн говийн хүлэг” уяачдын холбооны хүндэт гишүүн, Монгол хүн Монголын баялгийг бүтээнэ уриатай “Монгол 999“ нэгдлийн ТУЗ-ийн гишүүнээр хоёр дахь удаагаа ажиллаж байна.
- Та бүхэн зорилгодоо хүрэхэд хэр ойртож байна?
-Хүрэхийн төлөө өнөөдрийг хүртэл тэмцсээр ирсэн. Манай нэгдлийг анх санаачилсан УИХ-ын гишүүн, БХЯ-ны сайд Д.Бат-Эрдэнэ гэх мэт хэд хэдэн хүн төр засгийн түвшинд ажиллах болсон нь бидний зорилго бодлого, чиглэлийг УИХ, засгийн газарт илүү ойроос хүргэх юм. Монгол хүн монголынхаа баялагт эзэн суух цаг тун удахгүй ирнэ.
- Санал нэг байна. Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна