Эмнэг хангалыг номхотгогч Босоо Дорж
А.Тэлмэн
Эмээл дээр өсч, эмээл дээр ухааждаг монгол эр хүнийг мориноос нь салгаж ойлгохын аргагүй. Тиймдээ ч эрт дээр цагаас монгол эр хүнийг морио хэрхэн эдэлж байгаагаар нь үнэлж дүгнэсээр ирсэн түүхэн уламжлалтай. Гэрийн чимэг, эрийн нөхөр жинхэнэ монгол эр хүн адууны омголонг, эр бяр, эв дүйгээр номхотгон өөрийн хань нөхрөө хийдэг байсан билээ. Өвгөдийнхөө тэрхүү уламжлалыг хадгалан залуу үедээ адуу эдлэх их соёлыг түгээн дэлгэрүүлж яваа нэгэн эрхэм бол эмнэг сургалтын спортын мастер Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул Шармэжид овогт Өлзийн Дорж юм. Өдгөө 71 насны сүүдэр зооглож байгаа хэдий ч хангал догшныг номхруулдаг залуугийн зангаараа 12 тором буйллачихсан сургахаар зэхэж сууна. Дөрөвдүгээр ангийн бяцхан хүү байхаас эмнэг сурган хавь ойрын хангал догшныг номхруулж ороо адууны эрлэг хэмээгдэж явсан Ө.Дорж адуу, тэмээ уналганд сургахдаа хэнбугайн ч аавын хүүг дагуулахгүй. Дээр нь ороо морины ганган толгойг алдаж үзээгүй уургач, бугуйлч. Ө.Дорж цэргээс халагдаж ирээд нэгдлийн адуучнаар ажиллах болсон бөгөөд адуугаа усалчихаад хамгийн сүүлд үлдсэн нэгнийг нь чихдэн авч унан харьдаг байсан гэдэг. Түүний адуунд эрэмгий гэдэг суу сумаас сум, аймгаас аймаг дамжин явсаар Баянхонгорт хүрч, “Бөгтөр дуулга” хэмээх Түдэв салхинаас өөрийг нуруундаа хүргэдэггүй ухаа морио хөтөлж авчран сургуулж байжээ. Энэ тухай Ө.Дорж “Ухаа хонгор морь урамтай булгидаг адуу байсансан. Тэр булгиан одоо хэр санаанаас гардаггүй юм” хэмээн хуучилна. Нэг жил Ө.Дорж Баянхонгорт адуугаа оторлож, тэгэнгээ тэр хавийн хангалуудыг номхруулж, “босоо” хэмээх алдрыг хүртсэн гэдэг. Ийнхүү ямар ч адууны нуруу дээр бул шиг шигдэж, бургас шиг найгадаг Босоо Дорж сайн эмнэг сургагчаас гадна шаггүй уяач. Уясан хүлгийнхээ амжилтаар 2010 онд сумын Алдарт уяач цол хүртсэн билээ. Жилд 25-30 хангал адуу сургадаг байсан.
Тэмээ сургасан байдал жилд:
2001 онд зургаа тэмээ
2002 онд дөрөв
2003 онд гурав
2005 онд найм
2006 онд долоо
2007 онд арав
2008-2009 онд арванхоёр
2011 онд арвантаван тэмээ сургаад байна.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна