Адуу тэмээг адилхан хурдлуулдаг Ц.Сайн-Эр

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 21 -нд

Морь, тэмээ аль алиныг нь унаж хурдлуулдаг нэрэндээ тохирсон авхаалж самбаатай Ц.Сайн-Эр Гурвантэс сумынхаа шилдэг унаач хүүхдээр шалгарч байсан. Хурдан морь унасан дөрвөн жилийн хугацаанд тэр хавийнхаа уралдаануудад одтой сайхан наадан 10 түрүү, 10 гаруй айраг хүртсэн тэрээр одооноос аавынхаа уяаны ажилд туслан уяач болох гараагаа эхлээд байна.  Ц.Сайн-Эр тэмээ унан нэг түрүү,таван хүзүү, нэг айраг хүртээд буй бөгөөд цаашдаа ч унах бодолтой байгаа гэсэн. Ингээд нийт уншигчдынхаа өмнөөс адуу тэмээ алийг нь ч хурдлуулдаг нэр шигээ  сайн эрдээ амжилт хүсье.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна