МУ-ын Алдарт уяач Т.Жигжидсүрэн: Бидний үед хунзаар цай, хуйгаар торгоор байлдаг байлаа
А.Тэлмэн
-Монгол улсын Алдарт уяач цолыг хэдэн онд хүртсэн бэ? Хэчнээн жил морины дэл сүүл боож байна вэ?
-Хусуур сойз зүүгээд хэдийнэ дөч шахам жил өнгөрсөн байна. Анх 1973 онд нас болгонд морь уяж гараагаа эхэлж байлаа. Харин Монгол улсын Алдартын тухайд 1995 онд, аймгийн амжилтаараа авсан юм. Манай Тарагтаас надтай нийлээд хоёр л улсын Алдарт төрсөн байдаг. Харин түүнээс 25 жилийн өмнө аймгийн Алдарт болж байв. Морь уяж эхэлсэн эхний жил ерөнхийдөө сургалтын маягтай байлаа. Түүнээс дөрвөн жилийн дараа анхны айраг түрүүгээ хүртсэнээс хойш 1995 он хүртэл тасраагүй дээ, хурдан буянгуудынхаа ачаар. Сүүлд 1994 онд аймагт дөрвөн насны морь түрүүлгэж, зургаан нас айрагдууллаа. Нийт аймгийн 50-иад түрүү, 100 гаруй айраг авсан байдаг юм. Сумын наадмын айраг, түрүү ч нэлээн бий шүү. Тоогоо алдсан л даа. Хүмүүсийн морийг ч уядаг байлаа. 2004 онд Пэрэнлэйн Ганболдын морийг уяж, нэг жилд 4 нас аймагт түрүүлгэж, их насыг нь аман хүзүүдүүлж явлаа. Бас Пэрэнлэйбазарын морийг уяж, аймагт гурваар бүсийн наадамд айрагдуулж байсан түүхтэй.
Би чинь удам залгасан уяач хүн байгаа юм. Миний аав айраг түрүү алддаггүй сайн уяач явлаа. Даанч одоотой адил алдар цол өгнө гэж байсангүй дээ, тэр үед.
-Нутгийн адуугаараа л нааддаг байв уу?
-Тэгэлгүй яахав. Би чинь энэ талынхаа адуугаар л нааддаг байлаа. Миний хурдаас авсан хүмүүс ч олон бий. Сураг сонсохнээ сайн хурдалж байгаа дуулддаг юм. Үүнийг сонсоод баярлаж л сууна даа. Баян-Улаан сумын МУ-ын Алдарт уяачид ихэнх нь надаас авсан морьдын амжилтаараа энэ цолыг хүртсэн. Үүнд: МУ-ын Алдарт уяач Гүжир, аймгийн Алдарт Отгоо гээд л явна даа.
-Таны үеийн морины уяа одооноос их ялгаатай байна уу?
-Их өөрчлөгдөж байна. Миний үед тэжээл гэж байсангүй. Адууны хурдаас шалтгаалдаг байсан бол, одоо тэжээл, энэ тэрээр тордож байгаад л давхиулчихдаг болсон бололтой. Тэгээд ч одоо газрын гарц муудаж дээ. Би одоо адуугаа тэжээж байгаа. Гэхдээ хүмүүс шиг хүчтэй тэжээл, эм тариаг нь дийлэхгүй юм. Хивэгээр л тэжээж байна.
-Зүүн зүгийн адуу танай нутагт их иржээ?
-Тийм шүү, ирж байна. Би ч бас ганц нэг адуу авсан. Дорноговийн Алтанширээгээс авсан үрээ маань аймагт хоёр гурван ч удаа орсон.
-Энэ 40 шахам жилд уяач хүний баяр бахдалыг мэдрүүлсэн ямар наадам байдаг вэ?
-Есөнзүйлийн анхны даншиг сэтгэлд их тод үлджээ. Газар газрын нүд унагам сайхан хурдууд цугласан даа. Тэндээс 400 орчим даага уралдахад миний унаган даага түрүүлж ирээд, аман хүзүүдсэн юм. Тэр үед өөрийн эрхгүй л сэтгэл огшдог юм билээ.
-Дээхэн уралдааны бай шагналд юу өгдөг байсан юм бэ?
-Одоотой харьцуулшгүй ээ. Хамгийн том шагнал хивс байлаа. Анхны даншигт даага аман хүзүүдэхэд нэг хивс, эр хонины хамт авч байлаа. Гэхдээ зарим наадам хунзаар цай, хуйгаар торго өгнө, бас. Аймгийн наадамд морь түрүүлгэхэд 140 төгрөгний хавтастай толь өгдөг байлаа. Энэ бүхэн одоо түүх болон үлдэж дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Та урт насалж удаан жаргаарай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна