Амьд домог Франкел түрүүлж босоо хэвээр зодог тайллаа
А.Тэлмэн
Жадмонт зүчээний унаган хүлэг Франкел өнөө цагийн төдийгүй, бүх цаг үеийн шилдэг хүлэг гэдгээ харуулж, зодог тайлах уралдаандаа дэлхийн чансааны №3 Сирус дэс Аглес (Cirrus des Aigles), №13 Натаниел нарыг дийлэн түрүүллээ.
Тэрээр 14 дэх буюу сүүлийн уралдаанаа уржигдар болсон Их Британийн I зэрэглэлийн Чемпионс Стейкс-т хийж энэ цагийн шилдэг хүлгүүдийг дийлэн түрүүлж босоо хүлэг гэдгээ харуулсан юм. Энэ уралдаанд Сирус дэс Аглес аман хүзүүдэж, Натаниел 3-т хурдалжээ.
Таймформын чансааг 147 оноогоор тэргүүлж буй Франкел-н чансаа энэ уралдааны түрүүгээр дахин нэмэгдэж шинэ дээд амжилт тогтоох нь тодорхой болоод байна.
Уралдаан эхлэхэд Франкел гараа алдаж хамгийн араас нэхсэн боловч аргагүй л аварга хүлэг гэдгээ харуулан хүчтэй өрсөлдөгчдөө дийлэн түрүүлсэн юм. Уралдааны өмнө Коррайн Баранде-Барбе-н мэдэгдэж байсанчлан Сирус дэс Аглес үнэхээр хурдан байж Франкелтэй маш ширүүн уралдсан боловч босоо аваргыг үнэхээр дийлсэнгүй.
Уралдаан эхлэхээс 1 хоногийн өмнө буюу 19-ний өдөр Франкелийн эзэн Халид Абдулагийн бие төлөөлөгч уралдаан болох зам хэт нойтон байгаа тул яг уралдахын өмнө Франкелд аюулгүй эсэхийг шалгаж байж уралдуулна гэж байв. Гэвч бүх зүйл ном ёсоороо болж, сая сая морины хорхойтнуудад Франкелийн гайхамшигт түрүүг дахин харах хувь тохиолоо. Өнгөрсөн хавар Франкелийн хөл бага зэрэг доголж, нарийн шинжилгээ хийлгэсний үндсэн дээр уяандаа үргэлжлүүлж орсон билээ.
Франкел 14 уралдахдаа 14 түрүүлж, үүний 10-т нь I зэрэглэлийн уралдаанд түрүүллээ. Тэрээр сүүлийн 2 жил дандаа I зэрэглэлийн уралдаанд чансаа өндөр шилдэг хүлгүүдийг дийлэн түрүүлж, хурдан морины түүхэн дэх амьд домог болсон гэхэд маргах хүн гарахгүй биз ээ.
Хурдан морины мэргэжилтнүүдийн үнэлснээр 100 сая фунт буюу 222 тэрбум төгрөгийн үнэтэй Франкелийн үржүүлгийн хураамж 100,000 фунт буюу 222 сая төгрөгөөс эхэлнэ гэж үзэж байна.
Сүүлийн 2 жил хурдан морины ертөнцийг байлдан дагуулж буй хүлгийн уяач Сэр Хенри Сесил, унаач Том Куэли нар домогт хүлгээрээ бахархаж байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: www.mongoljockeyclub.com
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна