Даланзадгад сумын уяачдын холбооны тэргүүн Б.Амгаланбаатар: Манай залуу уяачид нэгдэн холбоогоо байгуулаад байгаа
-Даланзадгад сумын уяачдын холбооны тэргүүнээр сонгогдоод хэр удаж байна. Холбооны бүрэлдэхүүнд ямар ямар хүмүүс байдаг вэ?
-Даланзадгадын уяачдын холбоо байгуулах талаар яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Харин энэ удаад ярьсанаа ажил хэрэг болгон холбоогоо байгууллаа. Байгуулагдаад сар л болж байгаа манай холбоо хориод гишүүнтэй. Манай аймгийн төв чинь шинэ залуу уяачид олонтой. Тэр утгаараа залуу уяачид нэгдэж холбоогоо байгуулсан гэж болно. Үнэндээ аймгийн төвд амьдардаг, адуу мал нь хурдан, алдар цолтой уяачид байх ч уугуул сумандаа харьяалагдаад явчих юм. Тэгэхээр Даланзадгад сумын нэрийг гаргадаг хүн үгүй болчихоод байна. Яг одоогоор тамга тэмдгээ хөөцөлдөөд явж байна. Яваандаа олон ажил хийнэ дээ.
-Таны хувьд морь уяад гурав дөрвөн жил болж байна гэлээ. Төв суурингийн залуу хүн морь сонирхох болсон нь юутай холбоотой вэ?
-Манай ээж Хүрмэн, аав Цогтцэцийн хүмүүс л дээ. Миний багад манайх Хүрмэн суманд амьдардаг байлаа. Дараа нь сургуульд орж, зуны амралтаараа Цогтцэций суманд хөдөө байдаг өвөө, эмээ дээрээ очиж, мал хариулж, морь унаж өссөн. Ингээд дунд сургуулиа төгсөөд их сургуульд явж, ажил амьдрал гэсээр нэлээнд хугацаанд малаас хөндийрсөн тал бий. Харин өнөө багын цаанаа л жаргалтай дурсамжийн нэгээхэн хэсгийг миний багын найз Батчулууны Түмэнбаяр сэдрээж орхисон юм даа. Надад өөрийн унаган даагаа бэлэглэсэн нь аймгийн Засаг даргын нэрэмжит анхны уралдаанд айргийн дөрөвт орсон. Ингэж л анхны уралдаанаасаа айраг хүртсэндээ үнэхээр их баярласан. Одоо тэр бэлэгний даагаа уяхгүй байгаа. Энэ жил соёолон үрээ байгаа. Найз маань Ханхонгор сумын уугуул, аймагтаа нэлээд сайн морь уяж байдаг юм. Бид ёстой л өнөө өвөр түрийдээ орж явсан найзууд. Тэгээд олон жил уулзаагүй байж байгаад мориор холбогдож, одоо хамтдаа морь уяад гурав дөрвөн жил болж байна. Найзын маань аав Батчулуун бидний гол зөвлөх байгаа юм. Адуу мал таних, эмчилгээ, хурдан морь худалдан авах тал дээр зөвлөнө шүү дээ. Батчулуун гуай морь сайн шинждэг. Бид хамтдаа Дорноговийн Айраг, Мандах сум, Дундговь, Сүхбаатар аймгуудаас олон ч адуу авлаа.
-Бэлэгний даагаараа айраг хүртсэнээс хойш ямар ямар амжилт гаргаад байна даа?
-Уржнан жил даага айрагдуулж л эхэлсэн дээ. Эхний жилдээ соёолон үрээ аймагт гайгүй давхиад, “Энержи Ресурс”-ийн наадамд очиж тавласан. Дараа жил нь хавчигтаа аймгийн уяачдын наадамд түрүүлсэн, Дорноговь аймагт энэ амжилтаа баталсан. Түрүү жил аймгийн 80 жилээр халзан үрээ маань дөрөвлөж яваад жаахан суугаад наймласан. Даншгаар их морь маань цээжинд явж байгаад 12-оор орсон. Өвлийн бүсийн уралдаанд соёолон үрээ маань 19-өөр ирлээ. Энэ жил Дундговийн бүсийн уралдаанд очоод долоогоор орсон. Энэ жил миний соёолон үрээ аймагтаа түрүүлж, хязаалан үрээ айрагдсан. Аймгийн статустай наадамд айраг түрүү авлаа, сумдын наадмуудаас авсан айраг нэлээд бий. Аймгийн цолонд бараг дөхөөд байгаа байх шүү. Зөвхөн энэ жил гэхэд жижиг том наадам нийлээд 30 гаран айраг, түрүү авлаа.
-Аймагт түрүүлсэн соёолонгийнхоо угшил гарвал, үзүүлсэн амжилтыг дурдаач?
-Тэр соёолон Дорноговь аймгийн Айраг сумын Шинээ гэдэг залуугийн унаган адуу. Эцэг тал нь Сүхбаатар угшилтай, цус холилдсон юм билээ. Шинээ адууныхаа цусыг сайжруулах талаар их юм хийж байгаа хүн. Надад ирээд хоёр жил уралдаж байна. Хязааланд нь намар авчраад, “Тавантолгой транс”-ын нэрэмжит өвлийн уралдаанд түрүүлсэн. Ер нь хязааландаа сумдын йхаврын анхны наадамд түрүүлж, бүсийн наадамд 19-өөр орсон. Хүрмэний аймгийн статустай наадамд тавлаж, аймагт түрүүлсэн. Мөн Дундговь аймгийн бүсийн наадамд долоолсон. Энэ жилийн хувьд нийт 14 уралдсанаас тав түрүүлж, дөрөв аман хүзүүдэж, гурав айрагдсан хурдан ажнай байна даа.
-Энэ жил 30 гаруй айраг, түрүү авлаа гэлээ. Үүний дийлэнхийг энэ соёолонгийнхоо амжилтаар хүртжээ. Өөр ямар ямар хурдан адуу байна вэ?
-Би энэ жил зургаан нас уяснаас дөрвөн соёолон уясан. Дээр ярьсан соёолон маань 12 медальтай, нөгөө нь зургаа, харин нөгөө хоёр нь хоёр, гурван медальтай. Соёолонгоор сайхан л наадлаа. Бас хязаалан үрээ маань аймагт айрагдсан. Дундговь аймгийн статустай “Дэлгэрхангайн хурд” наадамд миний нэг соёолон аман хүзүүдэж, нэг нь айрагдсан. Түмэнбаяр гуайн наадам нэлээд том наадам болсон доо. Үүнд миний соёолон аман хүзүүдсэн.
-Залуус моринд орж байгаа нь сайн хэрэг ч үндэсний ёс заншлаа орхигдуулаад хурдан морины уралдааныг спорт болгох нь гэх хөгшчүүд таардаг. Энд та ямар хариулт хэлэх вэ?
-Морь уралдуулж, олон айраг түрүү хүртэх нь миний гол зорилго биш л дээ. Минийхээр заавал хурдан морь гэж улайрдаггүй. Хөдөө очиход шон татчихсан, морьд уячихсан, хажууд нь айраг сөгнөчихсөн, морио унаад л цээж тэнэгэр адуугаа хураагаад давхиж явах сайхан. Би адуу малны захад өссөн хөдөөний хүүхэд. Тийм ч болохоор өнөө үеийн ажлын ачаалал, төв суурингийн энэ их нүсэр хөл хөдөлгөөнөөс алжаах нь олонтаа. Тэр үед хамгийн сайхан эмчилгээ цэнгэг агаарт хөдөө тал, тэнд идээшин бэлчих адуун сүрэн болоод байна шүү дээ. Мэдээж морины төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа хүний хувьд адуугаа өсгөе, цусыг нь холдуулъя, шинэ үүлдрийн өөрийн гэсэн адуутай болъё, заавал хурдны гэлтгүй унаж эдлэх бие хаа томтой, өнгө зүс гоё морьдтой болъё гэж боддог юм. Энэ бодлоор адуу, үхэр хоёр цуглуулж байгаа.
Адуутай нөхөрлөснөөр ёс заншил маань эргэн сэргэж байна. Миний хувьд гэхэд моринд орохоосоо өмнө үндэсний дээл өмсдөггүй байлаа. Харин одоо бол өөр болсон шүү. Дээл хувцаснаас эхлээд хөөрөг, сайхан эмээл хазаар гээд л. Энэ чинь бидний өвөг дээдсээс өвлөсөн соёлын нэгээхэн хэсэг. За тэгээд ахмадаа хүндлэх, тэднийгээ сургаал үгийг сонсох, муу үг хэлэхгүй, атаа жөтөө өвөрлөж болохгүй гэхчилэн хүмүүжлийн ач холбогдол зүйл их бий. Дээрээс нь найз нөхөд нэмэгдэнэ гээд сайхан даа.
-Говьд үхэр өсгөх хэцүү юу?
-Говьд үхэр цөөн л дөө. Идэш ууш ховор, говийн өвөл хатуу болохоор үхэр амархан хорогдох гээд байдаг юм. Адуу үхэр хоёр бэлчээр таардаг, адууныхаа хомоолыг өвөл үхэр нь идчихнэ. Хоорондоо харшилдах зүйлгүй аятайхан юм билээ. Тэр ч утгаараа сүү махны чиглэлээр үхэр өсгөе гэж бодоод цуглуулж эхэлсэн. Миний хувьд цэвэр махны чиглэлийн үйлдвэр ашиглалтад оруулсан байгаа.
-Та хоёр ч компанийг удирддаг, аймгийнхаа төв дээр ажилладаг хүн. Адуу маландаа хэр цаг зав гаргаж байна даа?
-Манай жүчээ Цогтцэций суманд байдаг юм. Гурав дахь жилдээ тэнд адуу маань өвөлжих гэж байна. Арын албыг маань найз Түмэнбаяр маань даадаг юм. Би бол өвс тэжээлээс эхлээд хэрэгтэй зүйлийг нь зөөнө. Зав л гарвал давхиад оччихно, бусад үед утас гэж сайхан холбоо байна. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлийнхээ хуудсаар дамжуулан Түмэнбаяр найздаа баярлаж явдаг шүү гэж хэлье.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. Шинээр байгуулагдсан уяачдын холбооныхоо ажлыг сайн хийж, ажил үйлсээрээ тэргүүлэх холбоо болгоно доо.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна