Данзиг (Danzig)
А.Тэлмэн
Хурдан морины ертөнцөд домог болсон Умардын бүжигчний хамгийн алдартай төлүүдийн нэг нь Данзиг хэмээх хээр халзан азарга билээ. Умардын бүжигчнийг цэвэр үүлдрийн адууны түүхэн дэх хамгийн шилдэг азарга гэдэг бол Данзиг-ийг XX зууны сүүлийн хагас дахь хамгийн шилдэг азарганы нэг хэмээн үнэлдэг юм. Ер нь Хойд Америкийн шилдэг азаргаар 3 удаа шалгарсан Данзиг-г мэдэхгүй хурдан морь сонирхогч гэж байхгүй биз ээ.
Түүнийг даага байхад нь Саратога-н дуудлага худалдаан дээрээс Хенрик Де Квайтковски гэдэг хүн 310,000 доллараар худалдан авч байжээ. Данзиг ч үнэхээрийн хурдан байж уралдах бүртээ түрүүлж байв. Харамсалтай нь хөлний гэмтлийн улмаас эрт зодог тайлжээ. Ингээд Кентаки дахь Клейбон фарм-д үржүүлгэнд орж эхэлсэн ба улмаар дэлхий даяар алдаршиж, Хойд Америк, Испани, Арабын Нэгдсэн Эмират Улсын шилдэг азаргаар шалгарч байв.
Түүнийг яагаад дэлхийн шилдэг азарга гэж үнэлдэг вэ гэдэг асуултад дараах хэдхэн тоо баримт хариу болох байх.
Данзиг-н 188 төл нь зэрэглэл бүхий уралдаануудад түрүүлж байсан бол 10 нь аварга цол хүртэж байжээ. Мөн түүний төлүүд нь нийтдээ 100 сая доллараас илүү бай шагнал хүртэж байв. Брийдерс Кап-ын түрүү магнай Чиефс Краун, Луре, Денс Смартли, Вар Чант, Прийкнес Стейкс-н түрүү Пайн Блаф зэрэг олон зуун алдартай хүлгүүд Данзиг-н төл юм.
Данзиг-н хурдлах чадвар түүний үр удамд хэдэн үе дамжин баттай удамшиж, эдүгээ ч түүний 2-4 дэх үеийн төлүүд дэлхий даяар хурдалж байна. Тухайлбал, манай цахим хуудаснаас танилцуулж байсан 2008 оны Кентаки Дерби болон Прийкнес Стейкс-н түрүү Биг Браун бол Данзиг-н төлийн төл юм. Мөн энэ жилийн Брийдерс Кап-ын Классик гарааны түрүү Дроселмэер ч Данзиг-н 3 дахь үеийн төл. Түүний эцэг Дистортед Хюмор хэмээх алдарт азарга нь Данзигийн охин төлөөс гарчээ. Өнгөрсөн жил Брийдерс Кап-н Жүвинайл гараанд түрүүлж, энэ жил их хурдан байсан Анкл Мо ч Данзигийн 4 дэх үеийн төл. Өдгөө дэлхийн чансааг өнгөлж байгаа алдарт Франкел ч Данзигийн 3 дэх үеийн төл.
Мөн өнгөрсөн жилийн дэлхийн шилдэг хүлэг Тэнгисийн одод, Францын алдарт гүү Гөлдикова нар Данзиг-н шууд угсаа буюу төлийн төл нь билээ. Түүнчлэн Америкийн Оны шүдлэн, Оны хязаалан цолын эзэн, 2010 оны Прийкнес Стейксийн түрүү Лүүкин эт Лаки, 2011 оны Белмонт Стейкс-н түрүү Рүлер он Айс, 2010 оны Брийдерс Кап-н Классик гараанд ялагдашгүй Зенятта-г дийлж түрүүлсэн Блейм, 2010 оны Америкийн Оны хязаалан байдас Блайнд Лак нар бүгд Данзиг-н үр удам юм. Эдгээр шилдэг хүлгүүдийн нэрийг сонсоод л та бүхэн Данзиг-г ямар агуу азарга байсан гэдгийг мэдэж авсан байх.
Данзиг болон Данехил тэргүүтэй түүний төл 17 шилдэг азарганы үр төлүүд бүгд хээр зүстэй гарч байсан нь сонирхолтой баримт болон үлджээ. Цэвэр үүлдрийн адууны үндсэн хоёр зүсний нэг болох зээрд зүстэй төл нэг ч гарч байгаагүй нь Данзиг-н доминант шинжийг харуулж байна ч гэж үздэг байна.
Түүний төлүүдээс хамгийн алдартай нь Данехил.
Эх сурвалж: www.mongoljockeyclub.com
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна