Морин тойруулга
А.Тэлмэн
Ихэнх хүмүүсийн хувьд морин тойруулга буюу ипподром нь моринд бооцоо тавьж хожих, эсвэл алдах газар байдаг. Эхэндээ зүгээр л уралдаан үзэж нүд сэтгэлээ баясгадаг байсан хүмүүс яваандаа түрүүлэх морийг тааж хоорондоо бооцоо тавьдаг болжээ.
Анхны морин тойруулгууд Эртний Грект үүссэн бөгөөд тэдгээр тойруулгуудад морин уралдаан ба тэрэгтэй морин уралдаан зохиогддог болжээ. Морин тойруулга буюу ипподром нь иппос-адуу, дромос-гүйлт, давхил гэсэн хоёр Грек үгнээс бүтсэн байна. Ипподром гэсэн үгийг орчуулбал “адууны давхих газар” гэгдэх бөгөөд орчин үеийн ойлголтонд адууны уралдаан тэмцээн зохиогддог цогцолбор байгууламж гэж ойлгож болно.
Уралдаанд оролцох адуунууд нь морин тойруулгынхаа жүчээнд байнга байрладаг бөгөөд ямар нэг уралдаанд оролцох үедээ л тухайн морин тойруулгыг зорин очдог байна. Ямар ч үед тэдгээрт зориулсан хашаа саравч байр бэлтгэгдсэн байдаг ажээ.
Үзэгчид нь бооцоо, мөрийний самбарын мөнгө хураагч байрлах индрээс морьдын уралдааныг үзнэ. Морин тойруулгын үндсэн бүтэц нь үзэгчдийн суудлын индэр ба адууны хашаануудын хооронд байрлах уралдааны болон бэлтгэл хийх замуудаас бүрдсэн том тойрог юм.
Уралдааны замын гадаргуугийн хучилт нь тухайн уралдаанд зориулалтаас шалтгаалж, янз бүр байж болох боловч тодорхой шалгуурт нийцсэн байх ёстой байна. Мөн олон төрлийн шалгуурт зориулагдсан нь ч байж болдог байна. Жишээлбэл: Москвагийн Төв Морин тойруулга.
Уралдааны замын гадаргуугийн хучилт нь зүлгэн эсвэл шороон байж болно. Шороон замын бүтэц нь нэг төрлийн, эсвэл хэдэн төрлийн давхаргаараа ялгаатай зэргээр олон янз байж болдог. Хамгийн түгээмэл нь элсэн хучилттай зам юм. Энэ хучилт нь ус гадагшлуулах системтэй байдаг бөгөөд хамгийн хурдтай омголон морьд уралдахад тохиромжтой зам тул АНУ–д ойрын болон дундын зайн уралдаан зохиогддог олон морин тойруулгууд ийм замтай байдаг байна. Түүнчлэн нэг өдөр өөр төрлийн зам бүхий тойргоор уралддаг уралдааны хувилбарууд ч байдаг. Жишээлбэл, Бридерс Кап.
Хэрэв уралдах адууны хөл, үе мөчний хувьд ямар нэг асуудалтай тохиолдолд зүлгэн буюу зөөлөн замаар уралдах нь тохиромжтой байна. Гэвч бороо орсны дараа зүлэг нь гулгамтгай болж тодорхой эрсдэл дагуулж байдаг. Хэдий тийм боловч Европын ихэнх морин тойруулгууд зүлгэн замтай байдаг юм. Мэргэжилтнүүд Вени, Варшав, Парисын морин тойруулгуудыг хамгийн сайн замтай гэж үздэг байна.
Львовын морин тойруулгаас бусад Оросын бүх морин тойруулгууд шороон замтай юм. Оросын морь унаачид олон улсын тэмцээн, Европын шагналт уралдаануудыг зорихдоо Львовт ирж хэсэг хугацаанд зүлгэн замтай тойруулгад нь морьдоо дасгаж бэлтгэдэг байжээ. Зүлгэн хучилт нь тусгай арчилгаа, нарийн үйлчилгээ шаарддаг юм.
Оросын бүх морин тойруулгуудын уралдааны зам нь тэгш хэмт эллипс хэлбэртэй байдаг бол барууны орнуудын морин тойруулгуудад уралдааны замын хувьд тойрог гэдэг ойлголт хэвшмэл биш, төрөл бүрийн бүтэцтэй байдаг. Энэ тал дээр Английн морин тойруулгууд онцгой сонирхолтой байдаг юм.
Үргэлжлэл бий .....
www.mongoljockeyclub.com
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна