Ц.Сүхтогоо: Соёолонгийн уяаг илүү тааруулдаг гэж боддог
А.Тэлмэн
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алдарт уяач Ц.Сүхтогоо энэ удаагийн “Уяач” булангийн хүндтэй зочдын нэг байлаа. Хүүхэд байхын л хурдан морины нуруун дээр дэрвэж өссөн Сүхтогоо уяач “хүмүүс янз бүрийн мэргэжилтэй байдаг даа. Харин би адуучин мэргэжилтэй хүн дээ” гэсээр бидний яриа эхэлсэн юм. Сумын наадмын хоёр түрүү, арав гаруй айргийн эзэн тэрээр аймгийн Аварга адуучин, сумын гурван удаагийн аварга малчин болсон хөдөлмөрч нэгэн. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Сүхтогоо Алдарт энэ жил хаагуур хаагуур наадав даа?
-Би ч сумандаа л нааддаг хүн дээ. Өнгөрсөн хугацаанд сумаасаа хоёр түрүү, арав гаруй айраг хүртсэн байна. Аймагт хаа нэг очиж уралддаг ч одоогоор санасандаа хүрэхгүй л юм. Дундуур л давхиад байна. Гэхдээ сумаасаа гарч уралдахаар өөрийнхөө барагцааг мэдэх, олон хүмүүстэй танилцах сайн талтай болохоор аль болохоор уралдахсан гэж боддог.
-Хэзээнээс эхлэн морь уяж байна вэ?
-Хөдөөгийн бор жаалууд адууны захад хүн болдог тэр л жишгээр бага нас маань өнгөрсөн. Олон ч сайхан хурдан буяны нуруун дээр дэрвэж явлаа. Манай суманд Чойжилжавын цэхэр хонгор азарга гэж нэртэй адуу байлаа. Би шүдлэнд нь унаж, сумынхаа 70 жилийн ойд түрүүлгэж байсан. Шүдлэнгийнхээ хөлсийг хусаад дуусч байхад аман хүзүүний шүдлэн барианы доод талын хамар дээгүүр гарч ирж байлаа шүү дээ. Мөн хурдан амьтан байсан байгаа биз. Мөн нагац ах Сумъяагийнхаа хурдан морьдыг олон жил унаж уралддаг байлаа. Хожмоо энэ ахтайгаа нэгдлийн адуу жил хэртэй маллаж байгаад цэрэгт явсан. Цэрэгт очоод хоёр жил адуу малласан. Эндээс халагдаж нутагтаа ирээд сар амраад адуугаа үргэлжлүүлэн малласаар өдий хүрлээ. Хүмүүс янз бүрийн мэргэжилтэй байдаг шиг би чинь адуучин мэргэжилтэй хүн дээ. Ингээд нэгдэл тарж эхэлсэн 1991 онд маллаж байсан 1400 адуугаа тараагаад хувийн өмчтөн болж байлаа. Нэг хүн 50 толгой малаас хэтрүүлж болохгүй хуультай болохоор олон адуу аваагүй ээ. Нэг хэсэг адуу маань 756 хүрсэн ч 2002 оны шуурганаар талыг нь байхгүй болгочихсон. Харин одоо өсөөд 500 гаруй боллоо. Адууны буянаар сайхан амьдарч байна.
-Та адууны наймаа их хийж байна уу?
-Насаараа адуу маллаж байгаад зах зээлд шилжсэнээс хойш адуу зардаг болсон. Миний адуунаас Өвөрхангай аймагт 300 гаруй бий. Бүгд л их сайхан хурдалж байна. Мэдээж бас чих тавина. Сонсохнээ таны унаган адуу Өвөрхангайд ноёлж байна л гэдэг юм.Тиймдээ ч Өвөрхангайн “Арвагар хээр” уяачдын холбооноос “морины төлөө оруулж байгаа хувь нэмрийг тань үнэлж байна” гээд биечлэн ирж, талархлаа илэрхийлж байгаад баяртай байна. Надаас адуу авна гээд долоон ЗИЛ-130 дагаад зургаан жип ирж байсан удаатай юм шүү дээ. Адуу хэмээх хийморилог амьтантай нэр холбогдсоных олон сайхан найз нөхөдтэй болж, буян хишгийг нь хүртэж явна.
-Та адууныхаа цусыг сайжруулахын тулд хаана хаанаас адуу цуглуулж байна вэ?
-Би чинь багын адуунд хорхойтой хүн. Тиймдээ Хэнтий, Дорнодоос азарга голдуу авсан байдаг юм. Нэгдлийн адуунаас хөгшин азарга хэд хэдийг авсан. Ер нь нэгдлийн адуутай байхдаа ч цусыг их сайн сэлбэдэг байлаа. Манай аавын дүүгийн нөхөр хамар Сэнгийн хурдан хээр азарганы төлүүд, Сумьяа ахын хурдан адууны үр төл, миний нэгдлээс авч үлдсэн хурдан буянгийн төлүүд нь манай унаган адууны цөмийг бүрдүүлдэг.
-Сумын Алдарт уяач цолыг хэзээ хүртэж байв?
-Одоогоос таван жилийн өмнө сумын Алдарт уяач болж байлаа. Энэ хугацаанд олон сайхан наадамд оролцож, морьдынхоо шандсыг шалгаж явлаа. Анх цэрэгт байхдаа морь уяж, Халх гол сумын наадамд түрүүлгэж байсан маань хамгийн сайхан үе байгаа юм. Цэргээс ирээд явах, явахгүй олон ч морь уясан даа. Одоо эргээд бодохнээ соёолонгийн уяа сойлгыг сайн тааруулаад байх шиг санагддаг. Сумаас авсан арав гаруй айраг түрүүний ихэнхийг соёолон нас эзэлдэг.
-Та бас аймгийн аварга адуучин биз дээ?
-1986 онд аймгийн аварга адуучин болж байлаа. Харин сумын аваргыг гурван удаа авсан. Мөн 2005 онд улсын сайн малчин болсон нь манай Эрдэнэцагаанаас 30 жилийн дараа төрсөн улсын сайн малчин болж таарсан. Үнэхээр сайхан юм шүү.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны уясан болгон чинь хурдан байх болтугай.
-Баярлалаа.
А. Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна