Унаач Д.Буянхишиг: Нэг жил долоон айраг авсан
А.Тэлмэн
Өмнөговь аймгийн Булган сумын унаач Д.Буянхишиг манай “Алтан хараацай”-н энэ удаагийн зочин байлаа. Хурдан морь унах болсоор арван жил болж байгаа тэрээр энэ хугацаанд олон айраг түрүү хүртсэнээс нэг жил гурван наадмаас долоон айраг авч явсан адтай нэгэн.
-Хэдэн жил хурдны морь унаж байна даа?
-Арван жил болж байна. Энэ жилээс моринд томдоод хасагдаж байгаа. Анх дөрвөн настайдаа морь унаж сураад, жилийн дараагаас уралдах болсон юм. Харин энэ жилийн хувьд сүүлийн удаа уралдлаа. Булган сумынхаа 60 жилийн ойд азарга, бүдүүн морь хоёр унаж хорин хэдээр ирсэн.
-Зодог тайлж байгаа юм байна даа. Өнгөрсөн хугацаанд ямар ямар амжилт гаргаж байсан бэ?
-Олон сайхан наадам байна даа. Тэр дундаас ийм нэгэн наадам санаанаас гардаггүй юм. Манай нагац ах Өмнөговь аймгийн Булган сумын Алдарт уяач Батзориг гэж хүн бий. Нэгэн удаа нагац ахтайгаа Булган сумын наадамд оролцож билээ.Тэр наадмаар азарга хоёрлож, соёолон гуравлаад, бүдүүн морь дөрөвлөсөн. Ингэж гурван айраг хүртчихээд шууд Ханхонгор сумын Мандах багийн 60 жилийн ойд очсон. Тэнд бүдүүн морь хоёрлож, азарга дөрөвлөөд, соёолон гуравлаж магнай хагартлаа баярлаж билээ. Маргааш нь морио цоллуулчихаад Булагтайн наадам руу явцгаасан. Тэнд бүдүүн морио хоёрлуулсан. Ингэж нэг жилийн гурван наадмаас завсаргүй аман хүзүү, айраг хүртсэн юм даа. Хүүхэд л болсон хойно түрүүлнэ дээ гэж бодож байсан ч гурвууланд нь аман хүзүүдчихсэн. Хүн чинь дандаа л илүү юманд тэмүүлж байдаг болохоор битүүхэн гонсойгоод үлдсэн. Гэхдээ одоо бодоход хамгийн сайхан наадмууд байгаа биз. Жинхэнэ аз од гийсэн өдрүүд дээ.
-Тийм байна шүү. Аймагтаа уралдаж байсан биз дээ?
-Тэгэлгүй яахав. Бас л нагац ахынхаа уясан морийг унаж, нэг аман хүзүү, нэг айраг авч байсан. Нэгдүгээр анги төгссөн жилээ хамар цагаан хээр соёолон үрээгээ унаж, аман хүзүүдэж байлаа. Бас хүрэн азаргаа 15 настайд нь унаж айрагдуулсан юм. Тэгэхэд наадмаас арван хэдхэн хоногийн өмнө даага сургаж байгаад унаж, баруун гараа хугалчихсан байсан юм. Тэгсэн ч аймгийн наадамд хүрэн азаргаа айрагдуулж чадсан шүү. Би ер нь хүрэн азаргаа, хамар цагаан хүрэн морио унах их дуртай.
нэнээ хэлээрэй. Өнгөрсөн хугацаанд шантрах үе гарч байв уу?
-Ерөөсөө тийм бодол төрж байгаагүй шүү. Нагац ах маань хатуу үг тэр бүр унагаад байхгүй. Тэгээд ч би өөрөө хурдан морь унах дуртай болохоор шантрах тухай бодол хэзээ ч төрж байгаагүй. Ах маань наадамд айрагдах нь гол биш, морь хүүхэд хоёр эсэн мэнд, эрүүл энх ирвэл сайхан наадлаа гэж хэлдэг юм. Мэдээж салхи дэрвүүлэн хурдлаад л. Болоогүй айраг түрүү хүртчихвэл бүүр ч гоё ш дээ. Мэдээж уралдааны замд хэцүү зүйл аль таарахыг тэр гэхэв. Гэхдээ тэмүүлэлтэй байхад саад бэрхшээл сонин биш. Одоо чинь жилийн дөрвөн улиралд уралдаан болдог болчихсон. Эндээс өвөл, хаварт уралдахад жоохон хэцүү байдаг юм.
-Уяач нартай уулзахад ихэнх нь багадаа унаачид байсан байдаг. Миний дүү том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Дунд сургуулиа төгсөөд мэргэжил эзэмших хэрэгтэй гэж боддог юм. Одоохондоо сурах хэрэгтэй байна. Мэргэжилтэй болсон хойноо морио уяна даа. Яагаад ч юм бэ мориноос хол байна гэж төсөөлдөггүй юм.
-Даага, эмнэг сургадаг гэлүү? Хэчнээн эмнэг сургаад байна вэ?
-Миний сургасан морьдоос хамгийн дээд тал нь энэ жил зургаан настай. Ер нь нагац ахын морьдын ихэнхийг л сургасан.
-Ярилцах сайхан байлаа. Баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна