Афирмед (Affirmed
А.Тэлмэн
1975 онд Харбор Вию Фарм-д төрсөн зээрд халзан зүстэй унаганд эзэн нь Афирмед гэдэг нэр өгсөн нь хожим АНУ-ын XX зууны шилдэг хүлгийн жагсаалтын 12-т бичигдсэн гайхамшигт адуу болжээ. Афирмед нь 1978 онд Гурван титмийн 11 дэх эзэн болсон бөгөөд түүнээс хойш энэхүү нэр хүндтэй цолыг хүртсэн хүлэг хараахан төрөөгүй л байна. Афирмед-н дээд удамд XX зууны тэргүүн хурдан хүлэг Мен О’Вар, түүний үр Гурван титмийн 4 дэх эзэн Вар Адмирал-ын цус орсон байна. Дашрамд сонирхуулахад Гурван титмийн 2 дахь эзэн Галант Фокс-н төл нь Омаха нь Гурван титмийн 3 дахь эзэн болсон нь маш ховор тохиолдол юм. Гурван титмийн уралдаанууд болох Кентаки Дерби 1875 оноос, Прийкнес Стейкс 1873, Белмонт Стейкс 1867 оноос эхлэн явагдаж эхэлсэн бөгөөд 135 жилийн түүхэнд ердөө 11 адуу л энэхүү эрхэм цолыг хүртээд байгааг манай хурдан морь сонирхогчид андахгүй биз ээ. Мөн Афирмед-г түүний мөнхийн өрсөлдөгч байсан Алидар-тай байнга холбон ярьдаг билээ. Алидар нь XX зууны шилдэг хүлгийн жагсаалтын 27-д ордог бөгөөд энэ 2 хүлэг хоорондоо 10 удаа уралдаж, Афирмед 7 удаа, Алидар 3 удаа дийлжээ. Хамгийн сонирхолтой нь Кентаки Дерби, Прийкнес Стейкс, Белмонт Стейкс уралдаануудад Афирмед дандаа дийлж түрүүлсэн бол дийлдсэн Алидар нь Гурван титмийн уралдаануудад бүгдэд нь аман хүзүүдсэн анхны адуу болжээ. Энэ 2 хүлэг ихэнх уралдаандаа бусдаас хол тасарч зуузай холбон барианд ордог байв. Ер нь Афирмед, Алидар 2-ыг дандаа хамт ярьдаг бөгөөд нэрс нь холбоо үг шиг л болсон юм. Афирмед нь нийт 29 удаа уралдахдаа 22 түрүүлж, 5 аман хүзүүдэж, 1 удаа 3-т хурдалжээ. Тэрээр уралдааны бай шагналд 2.4 сая доллар хүртсэн нь тухайн үедээ дээд амжилтад тооцогдож байв. Тэрээр 5 настайдаа зодог тайлж, үржүүлгэнд орсон бөгөөд түүний үр төлүүдээс 89 нь ямар нэгэн уралдааны түрүү болж, нийт 44 сая доллараас дээш хэмжээний бай шагнал хүртсэн байна. Афирмед нь Америкийн Оны хүлэг цолыг 2 удаа, Оны шүдлэн үрээ, Оны хязаалан үрээ, Оны соёолон цолыг тус бүр 1 удаа хүртэж байв. Мөн хурдан морины Алдрын танхимд заларсан цөөхөн адууны нэг болжээ. Түүний алдар гавъяаг үнэлж Калифорн мужийн Напа хотын нэгэн гудамжийг нэрээр нь нэрлэсэн бол нэрэмжит уралдааныг нь жил бүрийн 6 дугаар сарын дундуур Холливүүд паркад хийдэг болсон байна.
Эх сурвалж: www.mongoljockeyclub.com
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна