Торгон ирээр уралдахын гайхамшиг
А.Тэлмэн
Торгон ирээр уралдахын гайхамшгийг манай хашир уяачид андахгүй. Ихэнх тохиолдолд уяа дутах эс бөгөөс хэтрэх зүдэргээ суух явдал олонтаа. Энэ хоёр хэтрүүлгийн дунд торгон ир орох үл ажиглагдам богино хугацаа байна. Адууны онцлогоос шалтгаалан янз бүр ир суух үе урт богино байх нь мэдээж.
Эртний хашир уяачид холын наадамд ялгаагүй торгон ирний өмнөх үе буюу нэг хөлсний дутуу мориныхоо уяаг тохируулаад цаг агаарын байдлаас хамаарч уяаг тохируулна.
1950-иад оны үед амьдарч байсан Дэндэв тайжийн хүргэн "хөх" хэмээх Цэрэн хурдан хээр морио Иххэт суманд очиж уралдуулахдаа ийм байдлаар тохируулсан. Чийг бороогүй үед уралдахыг мэдсэн Цэрэн өөрийн дүү Адъяагийн үгнээс зөрж хөгшин хээрээ уралдахын өмнөх орой туурайг сэтэртэл хөлсөлж "одоо л гүйцэд онгойх учиртай" гэж байснаар барахгүй уг наадамд Иххэтийн нэрт уяач Адилбишийн хурдангуудын өмнө түрүүлгэж байсан нь торгон ирийг тааруулсан хэрэг. Өдгөө цагт торгон ир олдог уяач олон байна уу.
Сайхандулаан сумын аймгийн аварга уяач X. Жамбал аймаг, бүсийн том наадмуудад аз хоншоор сайтай уралдаж айраг, түрүү олныг авч байгаа. Торгон ирийг олох мэдлэгтэй байнагэсэнүг.Аймгийнтүүхэндхамгийнтомдтооцогдохаймгийн 60 жилийн ойгоор 204 хязаалангаас сааралаа түрүүлгэж, 200 шүдлэнгээс мөн бууралаа түрүүлгэж нэг наадмаас 2 түрүү авч олныг бишрүүлсэн. 1998 онд аймагт Ноён хутагтын 195 жилийн ойгоор усан бороотой өдөр олон ч уяачид морио мулталсан. Энэ наадамд 200 соёолонгоос хонгороо гуравт, бороо тавд, 290 хязаалангаас хонгороо аман хүзүүдүүлж хоёр айраг аваад буцсан. Энэ наадамд давхар уяатай олон ч морьд мултарсан. 1993 онд Ноён хутагтын 190 жилийн ойгоор 160 соёолонгоос бороо гуравт хурдлуулжээ. Дээрх баримтаас үзэхэд аймгийн 3 том наадамд 2 түрүү, 4 айраг уусан байна.
1989 онд Говь сүмбэрийн Боржигон наадамд соёолон хонгороо дөрөвт, бор даагаа түрүүлгэж, 2001 онд Монгол улсын алдарт уяач болжээ.
Өндөршилийн Гүр уяач, Банди, Мандах сумын Самдан нарын адууны угшил, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутгаас авчирсан хурдан азарга авч тавьсан нь Жамбалын адууг сайжруулах үндэс болжээ. Эдний бор хонгор, буурал, саарал зүсний олон адуу их хурдтай байна. Энэ уяачийн онцлог гэвэл морийг ердийн унаа эдэлгээгээр зүгшрүүлдэг /хар унаагаар эр бяр суулгах гэж ярьдаг/ Тэгээд ч уясан морьд нь амархан эвлэж уяа сойлгод цаг хугацаа шаардахгүй биед амар гэнэ. Жамбал уяачийн сүүлийн жилийн уралдааны явцыг харахад сум, сум дундын, аймаг, бүсийн уралдаанд 25 түрүү, 24 айрагтайг үзвэл түрүү олон байгаа нь чанарын нэг үзүүлэлт мөн. Уяач маань тооцоотой нямбай хүн болох нь уясан морь бүрдээ хэдийд хаана айрагдсан, ямар бай шагнал авсныг тодорхой бичжээ. Тэрээр Галшар, Боржигон, Говь шанх, Иххурд зэрэгулсын том наадамд амжилттай уралдаж одоогоор 32 түрүү, 40 гаруй айраг авсан байна.
Л.Сандуй
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна