Манай дээдчүүл унаган адуугаараа одтой нааддаг улс
А.Тэлмэн
Манай сурвалжлах багийнхан намар “Арвагар хээр” холбооны тэргүүлэгчдийн хамт зүүн аймгаар талархлын аянд гарч буйгаа дуулгаж байсан билээ. Бид зүүн гурван аймгаар 14 хоног аялахдаа 50 шавь хийморилог уяачидтай уулзан, дахин давтагдашгүй амттай яриаг олонтаа дэлгэсэн юм. Үүний нэг нь
Сүхбаатар аймгийн Асгат сумын аймгийн Алдарт уяач Ч. Хүрлээ байлаа. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Та бол удам залгасан уяач хүн. Өвөг дээдсийнхээ тухай бидэнд ярьж өгөөч?
-Тийм ээ, миний дээдсүүд хурдан мориныхоо хийморьт сүслэн, унаган адуугаар наадаж ирсэн улс. Тийм ч болохоор бид адууны захад хүн болсон. Манай гэр бүлээс гэхэд би аймгийн Алдарт уяач, манай хоёр дүү сумын Алдарт уяачид. Бид аавынхаа унаган адуугаар нааддаг.
Анх зургаан настайгаа эхлээд л хурдан морь унаж уралддаг байлаа. Одоо ч хүүхэд насаа эргэн санах тоолонд салхи татуулан хурдан морины нуруун дээр дэрвэж явсан маань тодрон харагддаг юм. Манай аав олондоо Чойжоо гэж алдаршсан сайн уяач явлаа. Улаан, бас буган адуугаар их тоглосон доо. Улаан морь нь Жингээгийн адууны угшилтай, харин буган нь Пүрэвийн Гомбосүрэнгийн унаган адуу байгаа юм. Тухайн үедээ нэлээн өндөр үнээр авч байсан. Манай Асгат сумын адуу л даа. Аавын буган тав түрүүлж, найм айрагдсан хурдан туурт байлаа. Аав маань нийт 20-иод айраг, түрүүтэй. Тухайн үед үзүүлсэн ажмилтаараа алдар цол авна гэж байсангүй.
-Бяцхан унаач, ирээдүйн уяач багадаа ямар ямар амжилт гаргаж байв?
-1964 онд 7-тойдоо аавынхаа хурдан хүрэн азаргыг унаж билээ. Тэгэхэд 70 гаруй азарга мордсон санагдаж байна. Морьд эргэтэл хамгийн сүүлд ганцаараа үлдчихдэг байгаа. Араас гараад давхитал морьдын тэг дунд ороод ташуураа хаячихсан. Тэр үед одоо шиг олон машин дагахгүй шүү дээ. Нэг улаан мотоцикльтой хүн морь дагаж явсан. Намайг ташуураа хаясныг мэдээд мотоциклийн ард сууж явсан хүн малгайгаа аваад аргашаагаа цохидог юм байна. Тэгэхээр нь овоодойгоо аваад гуяд гэж байна гэж бодоод гуядан, урдах азаргануудаа идсээр сумынхаа наадамд айрагдуулж байлаа. Уралдааны тэр замд юу эс бодогдсон гээч. Ингэж л тун хөгтэй анхны айргаа хүртэж байлаа.
-Тэгвэл хэзээнээс бие даан морь уяж эхэлсэн бэ?
-Мэдээж моринд томдоод ирэхийн үед аавдаа тусалдаг байдаа. Ингээд цэрэгт мордож, гурван жилийн дараа халагдаж ирээд бие даан морь уяж эхэлсэн. Энэ хугацаанд 62-63 айраг түрүү хүртэж, 2005 онд сумын алдарт, 2007 онд аймгийн алдарт уяач болсон.
Анх 1985 онд Асгат сум байгуулагдсаны 60 жилийн ойгоор их насны морь хүнээс авч уяад айрагдуулсан нь миний анхны амжилт байгаа юм. Үнэхээр урам нэмсэн л дээ. Түүнээс хойш моринд орж нойр хоолгүй зүтгэсний хүчинд өнөөдөр сайхан л амьдарч байна.
-Таны амжилтанд жин дардаг ямар ямар хурдан адуунууд байна вэ?
-Миний алаг азарга 12 удаа орсон хурдан амьтан даа. 2005 оны наадамд аймагт соёолон азарга түрүүлгэж тэр жилээ сумынхаа 80 жилийн ойд соёолон азарга дөрвөөр хурдалсан. Хязааландаа сумандаа түрүүлж, тэр жилээ Сүхбаатар сумын 80 жилийн ойд гурваар орж байлаа. Одоо 13 настай азарга байгаа.
-Энэ удаад Өвөрхангайн “Арвагар хээр”-чүүд танд талархлаа илэрхийлж хүндэтгэл үзүүллээ. Та унаган адуугаараа наадахаас гадна бусад аймагт хурд тарааж, олон хүмүүсийг баярлуулжээ.
-Сүхбаатар аймгийн Алдарт уяач Амгалан надаас хүрэн азарга авсан юм. Чих тавьж байхнээ хүрэн азарганы төл аймагт, Дорноговь аймагт болсон Зүүн бүсийн даншигт тус тус түрүүлсэн. Тэр хүрэн азарга их хурдан л даа. Төл нь хаа ч очсон ороод байгааг дуулж суух сайхан л байдаг юм. Би өөрөө ч гаднаас адуу авнаа. Сүүлд Түвшинширээ сумын МУ-ын Алдарт уяачаас Хянуугаас гүү, азарга хоёр авч цус сэлбэсэн. Эхний төл энэ жил даага байна. Ер нь төлүүд хурдан байх болов уу.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийн хамт олон хөдөөгийн биднийг зорин ирж ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Бас “Арвагар хээр” уяачдын холбооныхонд талархал илэрхийлье.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна