Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид аваргаа тодрууллаа

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 02 -нд

Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 15 жилийн ойд зориулсан өсвөр үеийн олон хотын чөлөөт бөхийн тэмцээн “Буянт-Ухаа спорт цолцолбор”-т амжилттай болж өндөрлөлөө.
Өсвөрийн бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, бөхийг залуу халааг тодруулах, багууд хоорондын өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага солилцуулахаар зохион байгуулсан энэхүү тэмцээнийг японы мэргэжлийн сумо бөхийн Ёкузано Их аварга Харуфужи Д.Бямбадорж, “АБААЗАН” сан хамтран ивээн тэтгэсэн байна.

“Ирээдүй” цогцолбор сургуулийн нэрэмжит уламжлалт, ХII дахь удаагаа болсон энэ тэмцээнд нийслэл хотоос Баянзүрх, Налайх, Сонгино-Хайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, “Алдар” спорт хороо, “Ирээдүй” цогцолбор, “Ганьт”, “Тэмүүжин” клуб, БТСДуС, “Аварга, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль, ҮБТДС, 58, 73, 76 дугаар дунд сургууль, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын тусгай сургууль, Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Говь-Сүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Төв аймаг нийт 24 спорт хороо, клубын 460 өсвөрийн бөхчүүд оролцож ур чадвараараа өрсөлджээ.

“Ирээдүй” цогцолбор сургуулийн чөлөөт бөхийн клубын багш, Гавьяат тамирчин А.Энхээгийн удирдсан секцэнд 30 өсвөрийн бөх хичээллэдэг бөгөөд тус сургуулийн бөхчүүд дотроос залуучуудын ДАШТ-ий алтан медальт Э.Бэхбаяр, хүрэл медальт Б.Нямбаяр нар гарч нийтдээ 5 спортын мастер төрөөд байна. 

Тэмцээний шилдэг өсвөрийн бөхөөр Баянхонгор аймгийн бөх Э.Бямбадорж, шилдэг дасгалжуулагчаар Төв аймгийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Л.Энхбаяр, шилдэг шүүгчээр олон улсын шүүгч Б.Дашням шалгарчээ.  

Хөвгүүд

30 кг        1. Ч.Балжинням /”Алдар” спорт хороо/
                    2. Э.Бямбадорж  /Баянхонгор аймаг/
                    3. Г.Өлзий-Хутаг /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/
                    3. Н.Насанбаяр /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/
34 кг      1. Ш.Эрдэнэ-Баяр /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
                    2. Т.Баясгалан /Төв аймаг/
                    3. Д.Ууганбаяр /Баянхонгор аймаг/

                    3. Зулхүү /Дорноговь аймаг/

38 кг        1. Ч.Ганбаатар /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/
                    2. А.Бямбаа /”Ирээдүй” цогцолбор сургууль/
                    3. Б.Энх-Амар  /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/

                    3. Ж.Бямбатогтох /Өвөрхангай аймаг/

42 кг        1. Г.Цэнд /Өвөрхангай аймаг/
                2. Т.Тулга /”Тэмүүжин” клуб/
                3. Б.Мөнхцоож /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/

                3. Г.Даваацэрэн /”Ирээдүй” цогцолбор сургууль/
46 кг        1. Сүрэнжав /”Ирээдүй” цогцолбор сургууль/

                2. Б.Ганбаяр /БТСДуС/

                3. Д.Оюунболд /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/
                3. Д.Батгэрэл /”Ганьт” клуб/

50 кг        1. Д.Нохойхүү /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/

                2. С.Мөнх-Оргих /”Тэмүүжин” клуб/

                3. Ц.Цогбадрах /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/

             3. Э.Мөнхбат /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/

54 кг        1. Чинзориг /”Ганьт” клуб/
                2. С.Бат-Амгалан /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/
                3. А.Мөнх-Эрдэнэ /Дорноговь аймаг/
                3. Ч.Санжаа /”Тэмүүжин” клуб/

58 кг        1. З.Занабазар /”Тэмүүжин” клуб/

                2.  Ш.Билгүүн /”Тэмүүжин” клуб/

                3. Д.Билэгдэмбэрэл /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/
                3. Ч.Жамсран /”Ирээдүй” цогцолбор сургууль/

63 кг        1. Ж.Сумьяабазар /”Тэмүүжин” клуб/
                2. П.Ганзориг /Налайх дүүрэг/
                3. Н.Цогтгэрэл /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/ 

                3. Д.Баасанням /”Тэмүүжин” клуб/

+69 кг        1. Дэлгэрхангай /”Ирээдүй” цогцолбор сургууль/
                2. Л.Даваажамц /Төв аймаг/
                3. Б.Бат-Эрдэнэ /Налайх дүүрэг/
                3. Б.Мөнх-Эрдэнэ /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/

Багийн дүн

Нэгдүгээр байр        Дархан-Уул аймгийн баг, дасгалжуулагч
                    Ё.Батдархан

Хоёрдугаар байр        “Тэмүүжин” клуб, дасгалжуулагч Ц.Гантөгс

Гуравдугаар байр        “Ирээдүй” цогцолбор сургуулийн баг,
                    Гавьяат тамирчин А.Энхээ, дасгалжуулагч
                                                            Х.Баасанжав

Эх сурвалж: Time.mn

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна