Түүх өгүүлэх “Болор цом”-ын эзэд
А.Тэлмэн
Өдгөө 30 дахь жилдээ зохиогдож буй “Болор цом” анх 1983 онд зохиогдсон байдаг юм. Анхны “Болор цом” наадмын шагналыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ хүртэж байлаа. Түүний “Хөх даалимбан тэрлэг, “Сэгс цагаан богд”, “Тусгаар тогтнол”, “Чингис”, “Сумын наадмаар”, “Орчлонд би азтай төржээ”, “Таксийн цоохор машин”, “Чи минь битгий мартаарай” зэрэг уран бүтээлүүд өдгөө ч үнэ цэнэтэй хэвээр байна.
Хүн төрөлхтөнд өргөх үг
Анхаараарай!
Алтан нарны хүүхдүүд ээ
Аугаа их хүн ард аа
Анхаараарай!
Боллоо. Цаг боллоо
Бодох цаг гүйцлээ
Босох цаг боллоо
Боллоо. Цаг боллоо
Амөрикийн цагаан ордонд
Аюулын хар дайн амиллаа
Амьдралын чин халуун зүрхэнд
Атомын цэнэгт пуужин ониллоо
Өчигдөрхөн хагацлын нулимсанд
Өрлөг эх дэлхийд минь Өнчрөлийн хар нөмрөг өмсгөсөн
Өнөөх гайхал дайн
Худалчийн дарьтай торхонд
Хулгайчийн дайзтай сумаар тоглож
Хувь заяагий чинь дахиад л
Хутганы ирэн дээр тавилаа.
Хагас зуун сая хүний
Хайрын дуу, ханийн жаргалаар
Хар цэцэг хэлхэж үхэлд бэлэглээд
Хаан санаа нь ханаагүй, цадаагүй
Өтөл импөриализмын алтан зоосноос
Өс, цус хоёроор амлаж
Өршөөлгүй гай гамшгийн дайн
Өнөөдөр галаар амьсгалж эхэллээ.
Амьдрал жаргалын гайхамшигт хувьтай
Алтан нарны ганц охин
Алаг дэлхий-ээжээ та бид
Атомын түймэрт шатаах гэж үү?Үгүй ээ!
Хувьсгал, хөгжил, эрх чөлөөний
Хугаршгүй ноён нурууг тулсан
Хувь заяагаа та бид
Хумхийн тоос болгох гэж үү?Үгүй ээ!
Хайр дурлал, айл гэр
Хаврын цэцэг, алаг үр
Хамаг сайхан бүхнээ та бид
Халуун цөмд хайлуулах гэж үү?Үгүй ээ!
Энэ дэлхийд анхны ээж
Энхрий үрдээ бүүвэй зохиохдоо
Эцсийн удаа чи дуул! Гэж
Эдүгээ үөийнхэнд захисан гэж үү?Үгүй ээ!
Гал олсон азтай хүн
Гараа халаан атгаж ирэхдээ
Газар дэлхийг хожим нь хуйхлах
Гайтан гарна гэж бодсон гэж үү? Үгүй ээ!
Хол ойрын эцэг дээдэс минь
Хойч үөдээ бүрэлгүүлэхийн тулд
Хот барьж, тариа тарьж
Хорвоод өөрийгөө элээсэн гэж үү? Үгүй ээ!
Хүй удмаа, гал голомтоо тэд
Хүсэлтэйгээ, ухаантайгаа бидэнд өвлөхдөө
Хүн төрөлхтний шинэ үөд та нар
Хүргэж өгөөрэй гэсэн биз дээ? Үгүй ээ!
Сайны өрөөлийн цэнхэр хадаг
Сакура модны цэмцгэр цэцэг
Сарны сонат, нарны дуулалд
Сайхан сэтгэлээ орхисон биз дээ?Тийм ээ!
Эрх чөлөөгүй амөрикчуудын шүтдэг
Эрх чөпөөний титэмд хөшөөнд
Энхийн бамбар өргүүлсэн болохоос
Эрлэгийн илд бариулаагүй шүү дээ? Тийм ээ!
Хатынь, Освөнцим, Бухөнваль Дын
Хастай авс, цустай мэс
Харангын түгшээ, зүрхний лугшааг
Хараахан мартах болоогүй шүү дээ? Тийм ээ!
«Авралын хаан» өнөөдөр тэгтэл
Атомын бөмбөгтэй өлгийд мэндэлж
Амөрикийн ширээнд өөрөө тодорч
Амьтныг ачилж жаргуулах юм гэнэ. Худлаа!
Азид, Өвропт.Африкт Анголд, Никарагуад, Ливанд
Агаарт, усанд, газарт түүний
Ашиг сонирхол байгаа юм гэнэ.Худлаа!
Орчлонг тэр «коммунизмын аюул»
«Оросын аюул» гэгчээс аварч
Октябрийн хувьсгалаар «алдсан эрхийг» нь
«Орон дэлхийд авчирч өгөх юм» гэнэ. Худлаа!
Энэ муу санаандаа хүрэхийн тулд
Эхлээд бусдын гарыг хүлж
Эзэд нь үхэж эд нь үлдэж
«Энэрэнгүй» дайнд ялах юм гэнэ. Худлаа!
Үнэн ,манай талд байна
Үүрд дэлгэрэх алсын хувьтай
Үхлийн бус амьдралын хуультай
Үнэн, манай талд байна
Аливаа дайны мөсийг хагалагч
Ажилчин тариачны улаан Аврора
Аугаа их Зөвлөлт орон
Ард тумний ирээдүйг тушиж байна. Үнээн!
Үр үндсийг таслан хөнөөх
Үхлийн зэнөгийг цаазлан хурааж
Үүрд тогтоох энх тайвны
Үүд ганцхан тэнд л байна. Үнээн!
Хүйтэн халуун дайны төсвийг
Хүүхдийн цэцэрлэг, сургуульд гуйвуулж
Хүн төрөлхтөн дэлхий гэртээ
Хүрээлэн сууж амьдаръя гэж байна. Үнээн!
Атомын хүчээр ачаа зөөлгөж
Алсын гаригт хүлэг хөөргөж
Айл бүхний тансаг ширээнд
Амтат идээ таваглая гэж байна. Үнээн!
Москвагийн цаг
Эрин үөийг тоопж байна
Москвагийн зүг
Эвийн замыг зааж байна
Москвагийн үг
Эхийн санааг багтааж байна
Москвагийн туг
Энх тайвныг тогтоож байна
Анхаараарай!
Алтан нарны хүүхдүүд ээ
Аугаа их хүн ард аа
Анхаараарай!
Боллоо. Цаг боллоо
Бодох цаг гүйцлээ
Босох цаг боллоо
Боллоо. Цаг боллоо
Аажуурвал аюултай
Амь, нас байтугай
Амьтны гэрэлт өртөнцийг
Алдаж болох аюултай
Тэр жил Хиросима, Нагасакийг
Тэнгэртэй, газартай нь шатаасан
Тэнэг эздийн толгойгүй гар
Тэсрэх бөмбөгийн товчин дээр байна
Эрүүл саруул ухаанаар
Эвлэлдэн нэгдэцгээө!
Энх тайвангийн төлөө
Эцсийн тулалдаанд орцгооё!
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.185.25
омгггг
Reply