Монжью-н төл Мельбурн Кап-т түрүүллээ
А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 05 -нд
Дэлхийн топ уралдаануудын нэг болох Мельбурн Кап 11 дүгээр сарын 6-ны өдөр Мельбурн хотын Флемингтон морин тойруулгад болж өнгөрсөн байна. Нэр хүнд, шагналын сан гээд аль ч талаараа дэлхийн дээд зэрэглэлийн уралдааны нэгэнд тооцогддог Австралийн хамгийн алдартай уралдаан нь харьцангуй холын зайд буюу 3,2 км-н зайд зохиогддог билээ.
Энэ жил 152 дахь удаагаа зохиогдож байгаа Мельбурн Кап-ыг үзэхээр 106 мянган үзэгч Флемингтон морин тойруулгад цугларсан байна. Энэ уралдаанд Мельбурн Кап-ын өмнөх 2 жилийн түрүү хүлгүүд болох Дүнаден, Америкайн тэргүүтэй 24 хурдан хүлэг тоосоо өргөжээ.
152 дахь Мельбурн Кап-т Австралийн бизнесмен Ллойд Ульямсийн Грин Мүүн хэмээх сартай хээр азарга түрүү магнай болж 3,3 сая доллар буюу 4,6 тэрбум төгрөгний бай авсан байна. Тэрээр 3,2 км-н зайд 3 минут 20 секунд 45 дойлын амжилт үзүүлсэн нь 57,5 км/ц-н дундаж хурдтай гэсэн үзүүлэлт юм байна.
Австралийн тэргүүлэх бридер, олон хурдан хүлгийн эзэн Ллойд Ульямс нь 1981, 1985, 2007 онуудад Мельбурн Кап-н түрүүг хүртэж байжээ.
Грин Мүүн нь 2007 онд Ирландад төрсөн, энэ жил хавчиг настай азарга бөгөөд Умардын бүжигчний 3-5 дахь үеийн 3 төлийн дундаас төрлийн үржүүлгийн дүнд гарсан адуу ажээ. Тодруулж хэлбэл түүний эцэг нь Умардын бүжигчний алдартай ач нарын нэг Монжью бол эх Грин Нүүн нь эцэг, эхийн 2 талдаа домогт Умардын бүжигчний цустай адуу ажээ.
Түүний эцэг Монжью азарга нь 1998-2000 онд Прикс де л’Арк де Триомп, Ирландын Дерби, Кинг Жорж энд Куин Элизабет стейкс тэргүүтэй 11 том уралдаанд түрүүлж, 1999 оны Дэлхийн болон Европын шилдэг шүдлэн үрээгээр шалгарч байсан хурдан хүлэг байв. Харин зодог тайлсныхаа дараа дэлхийн шилдэг азарганд тооцогдож, үржүүлгийн хураамж нь 150,000 евро хүрч байлаа. Түүний төлүүдээс Сейнт Николас Аббей, Камелот, Авторайзед, Мотиватор тэргүүтэй 22 хүлэг дэлхийн топ уралдаануудад түрүүлж байв. Эдгээрээс Сейнт Николас Аббей, Камелот нар өнөөдрийн дэлхийн чансааны эхний 20-д бичигдэж байгаа алдартай хүлгүүд билээ. Монгол Жоки Клуб Монжью-н төл гүү Ресайд хэмээх сартай хээр гүүг Монголд авчраад байгаа гэдгийг та бүхэн санаж байгаа биз ээ.
Грин Мүүн нь анх Англид уралдаж байсан бөгөөд төдийлөн амжилт үзүүлж байгаагүй юм. Шүдлэндээ 2 жижиг уралдаанд 3-т хурдалж, улмаар Фейрвей Стейкс-т түрүүлсэн боловч дараагийн хэдэн уралдаанд нь ямар ч амжилт үзүүлж чадаагүй түүнийг 2011 оны хавар Ллойд Ульямс худалдан авч Австралид аваачсан байна. Энд ирээд III зэрэглэлийн Нью Кастл Гөүлд Кап уралдаанд түрүүлжээ. Тэрээр 2012 он гарснаас хойш маш сайжирч I зэрэглэлийн Төнбулл, II зэрэглэлийн Блемей Стейкс уралдаануудад түрүүлж, Мельбурн Кап-т уралдах эрхээ авсан байна. Энэ жил ихэд хурдан байсан боловч түүнийг Мельбурн Кап-т түррүүлнэ гэж төдий л олон хүн хүн үзэхгүй байв. Гэвч Грин Мүүн нь Мельбурн Кап-т маш сайн уралдаж, Английн Хунтайж Чарльз тэргүүтэй 100 гаруй мянган үзэгчийн өмнө түрүүлж, дэлхийн шилдэг хүлгийн нэгэн болохоо харууллаа.
Эх сурвал: www.mongoljockeyclub.com

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна