“Бөртэ чоно”-ын тов гарчээ

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 07 -нд

2012 оны спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” ёслолын тов гарчээ. Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол 2012 оны арванхоёрдугаар сарын 20-нд болох аж.

Уламжлал ёсоор Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхний саналаар оны шилдэг ТАМИРЧИН, оны шилдэг БАГ, оны шилдэг ДАСГАЛЖУУЛАГЧ-ийг тодруулах юм.

Монгол Улсын түүхэнд анх удаа таван медаль хайрласан Лондон-2012 зуны олимпийн ХХХ наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах олон тэмцээн ар араасаа жагссан, медалийн ургац арвинтай 2012 оны хувьд шилдгүүдээс онцолж тодруулах амаргүй сонголтын санал асуулгын хугацаа арванхоёрдугаар сарын 7-17-ны хооронд үргэлжлэх юм байна.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна