Дугараа шилдгийн шилдэг уяачаар тодрох нь
Тэлмэн
Алслан холдож буй 2012 он монголын хурдан морины түүхэнд хөөрөх хуучтай, хөглөгдөх бахархалтай жил байсан. Айлчлан ирж буй шинэ оны босгон дээр өнгөрч буй жилийнхээ үүцийг задалж, шилдгүүдээ нэрлэдэг уламжлал аль ч салбарт бий. Мориныхонд ч гэсэн ийм жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл энэ жилийн шилдгүүд чухам хэн байх болоо. ММСУХ-ны рейтингийн зөвлөл шилдгүүдээ албан ёсоор зарлаагүй байгаа ч таамаглалууд ам дамжин яригдсаар байна. Мориныхон чухам уяачдын “уралдааныг” хэрхэн прогнозолж буйг хамтдаа сонирхъё.
Хамгийн өндөр амжилт гаргасан есөн уяачийн тэргүүн эгнээнд хэн бичигдэх нь бараг тодорхой. Учир нь 2012 оны уралдаануудад МУ-ын Манлай уяач, олноо Дугараа хэмээн алдаршсан Б.Бат-Өлзийгийн өмнө гишгэх амжилт гаргасан хүн байхгүй. Сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж, энэ цагийн уяаны өнгийг тодорхойлж буй цөөн уяачийн нэгээр нэрлэгдэж буй тэрээр 2012 онд улс бүсийн наадмаас хоёр түрүү, /их насны морь/ арван айраг хүртээд буй.
Луу жилийн өнгө тольдох хаврын бүсийн анхны уралдаан “Дүнжингаравын хурд”-д азарга аман хүзүүнд хурдлуулж, салхиа хагалсан тэрээр төрийн наадамд их морь түрүүлгэх цээжний мухрын хүслээ мөн л энэ жил биелүүлсэн. Тэгэхдээ бүр улс, бүсийн наадамд дараалуулан түрүүлгэж, адуутай нөхөрлөсөн эр хүний бахдалыг ханатал мэдэрсэн билээ.
Дугараа уяачийн уяаны эрдэм илүүрхэж буйг хонгор соёолон нь батлан харуулсан гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ. Төрийн наадамд өнгөлж явсаар аман хүзүүнд хурдалсан хонгор соёолон хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн даншиг наадамд амжилтаа бататган дахин аман хүзүүнд давхисныг өөрөөр хэрхэн үнэлэх билээ. Улсын наадмын эрлийз дунд насны ангилалд сарт хээр хязаалан мөн аман хүзүүнд хурдалж, Дугараа уяач Хүй долоон худагийн торгон ногоон дэнжид уяачийн эрдэм ухаанаараа гайхуулсан нь маргахын аргагүй үнэн.
Өмнийн говийн хурд хаврын бүсийн уралдаанд хүрэн морио аман хүзүүнд хурдлуулсан тэрээр төвийн бүсийн даншиг наадмын эрлийз бага, дунд насны ангилалд уясан хүлгэдээ тус тус аман хүзүүдүүлж, Дундговь аймагт болсон говийн бүсийн даншигт соёолон дөрөвлүүлж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн хангайн бүсийн даншиг наадамд даага, соёолон аман хүзүүдүүнд хурдлуулсныг хурдан морь сонирхогчид санаж буй бизээ. Ийнхүү уясан хүлгэдээ улс, бүсийн наадамд хоёр удаа түрүүлгэж, арав айрагдуулсан уяач 2012 онд Б.Бат-Өлзий Манлайгаас өөр хараахан тодроогүй байна. Түүнийг шилдгийн шилдгээр нэрлэхийн учир энэ.
Манлайн араас эрэмблэгдэх уяачдыг бид маргааш хүргэх болно. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна