1000 тэмээ уралдуулж, Гиннесийн амжилтанд бүртгүүлнэ

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 13 -нд

Одоогоос жил гаруйн өмнө монголчууд 6002 бөх барилдуулан, үндэсний бөхөө дэлхийн Геннисийн амжилтанд бүртгүүлэн, торгон зодогтонгуудын магнайг тэнийлгэсэн билээ. Түүнийг залган үндэсний өв соёл, эрийн гурван наадмын салшгүй нэг хэсэг болсон морин уралдаанаа Геннисийн амжилтанд бүртгүүлэх аян өрнөөд буй. Ийнхүү монгол түмэн өв соёлоороо бахдан, дэлхий нийтэд таниулах зорилго өвөртлөн буй энэ үед говьчууд маань ч гэсэн хожимдохыг хүссэнгүй бололтой.
Ирэх жил буюу 2013 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд 1000 тэмээ уралдуулан Геннисийн амжилтанд бүртгүүлэхээр болсон байна. Ийнхүү нар ээсэн говийн нандин ганц шүтээн хоёр бөхт тэмээ дэлхий нийтэд танигдан, монголыг нэрийг дуурсгах нь.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна