ММСАХ-ны Ерөнхийлөгч Засаг ноён болов
А.Тэлмэн
Монгол адууны гайхамшигт чанарыг дэлхий нийтэд таниулахад ихээхэн зүтгэл гаргасан эрхмүүдийн нэг нь Монголын морин спорт аяллын холбооны Ерөнхийлөгч Ж.Оюунбаатар гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Тэрээр 2009 оноос эхлэн Английн адал явдалт аяллын холбоо болон Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” холбооныхонтой хамтран холын зайн өртөөчилсөн уралдааныг зохион байгуулж байгаа. Үүнээс 1000 километрийн “Монгол дерби” уралдаан 2010 оны 08-р сарын 17-нд дэлхийн хамгийн холын зайн уралдаанаар албан ёсоор бүртгэгдсэн юм. Ийнхүү монгол адууны тэсвэр тэвчээрийг дэлхий нийтэд таниулахад ихээхэн хичээл зүтгэл гаргасан Ж.Оюунбаатар Ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдсон бөгөөд, манай сайтаар дамжуулан Монголын нийт ард түмэнд, тэр дундаа хурдан морь сонирхогчдодоо мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
МЭНДЧИЛГЭЭ
Моринд хайртай монгол түмэн маань шинэ 2013 онтойгоо золгож байна. Монголчууд бид шандаст хурдан хүлгийнхээ зоон дээр дэлхий дахинаа алдар суугаа дуурсгасан олон бахархам үйлсийг бүтээсэн билээ. Хорвоогийн хосгүй уянгат эгшгийг хоёрхон чавхдасаар дуулдаг морин хуураа дээдэлсэн манай ард түмэн морин эрдмийн яндаж баршгүй их эрдэм чадалтай.
Дундаршгүй энэ эрдмийг зуурдаар гээх аюулаас гэтэлгэх оюуны гэрэлт хуудсуудаар уншигч түмнийхээ мэлмийг мялааж, оюуныг гийгүүлж байдаг “Тод магнай” сэтгүүлийн редакцийн хамт олон, уншигчдад шинэ ондоо амны хишиг дүүрэн, аз хийморьтой байхын ерөөл дэвшүүлье.
Шинэ 2013 онд Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохионо. Хан Хэнтий нутаг хэзээнээсээ Галшарын удамт хурдан хүлэг морьдоороо алдартай билээ. Бид Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын өв эрдмээс судлан сурталчлах, Галшарын хурдан угшлын адуун сүргийг өсгөн үржүүлэхэд урьд урьдаас илүү анхаарч ажиллахаар зорьж байна. Цаашилбал уяач ардынхаа ур ухааныг дэлхийн дэвжээнд шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэн баяжуулах эрхэм зорилт энэ цагийн уяач, хурдан морь судлаачдын өмнө тулгарч байгаа юм. Энэ салхийг “Тод магнай” сэтгүүл тодоос тод магнайлан түүчээлнэ гэдэгт итгэж байна.
Та бүхэнд амжилт хүсье.
Монголын морин спорт, аяллын холбооны Ерөнхийлөгч,
Хэнтий аймгийн Засаг дарга Ж.ОЮУНБААТАР
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна