Их Британийн хамгийн урт сахалтай азарга

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 18 -нд

Глостенширийн 15 настай Алфи азарга долоон дюймын буюу 18 сантиметр урттай маш гайхалтай алтлаг сахалтай гэнэ. Энэ нь одоогоор их Британий арал дээрхи хамгийн урт сахалтай адуу болоод байгаа аж. Магадгүй дэлхий дээр хамгийн урт сахалтай адуу ч байж болох тухай их британичууд ярьцгаадаг. Эзнийх нь ярьж байгаагаар түүний сахал сүүлийн таван жил тун ч эрчимтэй ургах болсон гэнэ. Алфи сахалыг нь оролдох, самнах, тайрахад маш дургүй аж. Зарим нэг төрлийн адууны хувьд сахал ургадаг ч эзэд нь засчихдаг. Харин Алфи нь хайч барьсан ямар ч хүнийг ойртуулдаггүй  “хажиг” нэгэн гэнэ. Морийг харгалзагч 20 настай Хейли Кокститын хэлснээр “Алфи зөрүүд амьтан бөгөөд үнэн голоосоо өөрийнхөө сахлаар бахархдаг” гэжээ. Тэрээр цааш нь:
-Анх Алфийн сахлыг хараад үнэхээр их гайхсан. Хүрээд үзэх гэтэл шууд л “татгалзсан”. Ер нь их эмзэг  л дээ. Гэхдээ морин зугаалга болон бусад ажилд бусад адуунуудаас дутахааргүй сайн гэж магтах байна. Би сахалтай морьд харж байсан ч манай Алфийг гүйцэхгүй гэж бодож байна гэжээ.
Нэмж тэмдэглэхэд морины дээд талын уруул үстэй байх ба үүнийхээ тусламжтайгаар өвс тэжээлийнхээ чанарыг таньдаг гэж уяачид ярьдаг. Мөн зөвхөн Фризын угсааны морьд л өтгөн сахалтай байдаг аж.
У. Света

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна