“Шанхын хүлэг” шилдгүүдээ тодрууллаа
А.Тэлмэн
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билгэдэн угтсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяачдын холбооны шинэ жилийн цэнгүүнээс хийсэн бичил сурвалжлагаа хүргэе.
“Шанхын хүлэг” уяачдын холбоо бүтэн жилийн ажил, алдаа оноогоо дүгнэдэг шинэ жилийн цэнгүүнээ гурав дахь жилдээ хийж байгаа нь энэ бөгөөд 2012 оны шилдгүүдээ тодруулах ёслол энэ сарын 15-ны бямба гарагт Баруун суугийн төвд зохион байгуулагдсан юм. Энэ удаагийн арга хэмжээнд улс, аймаг, сумын Алдарт уяачид тэдний гэр бүл унаач хүүхдүүд гээд 150 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд оны шилдгийн шилдэг уяачаар 2012 онд улс, бүс, аймаг сумын уралдаануудад амжилттай сайн оролцсон аймгийн Алдарт уяач Н.Алдаржаргал тодорсон.
Харин шилдэг уяачаар төрийнхөө их баяр наадамд Богд хээр соёолонгоо түрүүлгэж, түүнийгээ хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн даншиг наадмын үеэр баталсан, аймгийн Алдарт уяач /МУ-ын Алдарт уяачийн болзол биелээд буй/, аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр болон Ч.Цэцэг-Өлзий, Н.Энхсайхан, Б.Тогтох нар шалгарна билээ.
Уяачийн эрдмээр ир нь жигдэрсэн хүлгээ уралдааны замд зөв удирдан түрүүлгэж, айрагдуулсан Б.Мөнх-очир оны “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ УНААЧ”-аар, Содбаяр, Оюунгэрэл, Мөнхдөл, Өнөрбат нар оны “ШИЛДЭГ УНААЧ” хүүхдээр тодорч, ирсэн зочдоос магтаалын үг дуулсан юм.
“Шанхын хүлэг” зөвхөн уяач, унаачаа урамшуулаад зогссонгүй, мориор дамжсан үндэсний өв соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй уран бүтээлчдийг урамшуулж, шандаст хурдан хүлгэдийг бийрийн урнаар амилуулдаг зураач О.Баатарсүрэнг “ШИЛДЭГ ЗУРААЧ”-аар нэрлэн, Улс халзан, Богд хээр, Наранбор бүтээлүүдийг нь өндрөөр үнэлсэн. Мөн “Хурдан бор”, “Бөтөнгийн бор”, “Уяач”, “Бүргэд” шүлгээрээ уяач Н.Амгаланбаатар шилдэг уран бүтээлчээр шалгарч, шаггүй найрагч гэдгээ харуулаад авсан. Хээрээр гэр хэцээр дэр хийж, гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг уяачийн арын албыг хашиж, амжилт бүтээл, алдаа оноотой нь сүлэлдэн байдаг гэргий нарын оролцоог “Шанхын хүлэг”-чүүд анх удаа үнэлсэн нь онцлууштай үйл явдлын нэг байсан.
Энэ насаа говь шанхын хурдыг хадгалахад зориулж, хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж ирсэн ахмад уяач Б.Шийхэр болон түүний гэргий Н.Мядаг нарыг “ШИЛДЭГ ГЭР БҮЛ”-ээр өргөмжилж, залаагүй Алдарт уяачийн гэргий нарт урам хайрласан юм. Шанхын хурдыг хадгалж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй шилдэг уяачдаа шагнаж урамшуулсан баярын арга хэмжээний бас нэгэн сонирхолтой хэсэг нь ирсэн зочдын аз хийморийг сорьсон азын сугалаа байлаа. Энэ төрөлд залуус аргагүй л хийморьтой байж, Галсан, Цогоо нар хурдан удмын даага зургийн аппаратын эздээр тодорсон юм.
Ийнхүү дуулгах сонин, дуурсах хуучтай “Шанхын хүлэг”-ийн баярын цэнгүүн
Улиран одож буй хуучин он бидэнд
Ухаарал баяслыг хайрлаж
Угтан авч буй шинэ он бидэнд
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг авчрах болтгуай гэсэн сайхан ерөөлөөр өндөрлөсөн юм.
А. Мөнх-Эрдэнэ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна