Шилдэг унаач болж ээжийгээ баярлууллаа
А.Тэлмэн
2012 оны чансаатай унаачдын нэгдүгээрт “Од” гал уяаны хурдан морь унаач Гансүхийн Сүхбат 32 оноогоор тэргүүлсэн билээ. Улс, бүсийн наадмаас 2 түрүү, 8 айраг хүртсэн унаач хүүтэй баярын сэтгэгдлээс нь хуваалцсанаа хүргэж байна.
-Шилдэг унаач болсон дүүдээ баяр хүргэе. Баярын сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа.“Тод магнай” сайтынхаа ах эгч нар болон намайг таньдаг бүх хүмүүст шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Уяачдын баярын өмнөх өдөр урилгаа аваад, ээжтэйгээ оролцохоор болсон. Энэ шинэ жилээр ээжийгээ баярлуулсан болохоор гоё байнаа. Бид хамтдаа тайзан дээр гарч шагналаа авч, зургаа авахуулж, баярын ширээний ард хамт суугаад л. Дараа жил ч гэсэн олон айраг түрүүтэй болоод дахиад ээжийгээ баярлуулнаа.
-Хэдэн настай вэ? Хурдан морь унаад хэдэн жил болж байна.
-Одоо би найман настай. Намайг таван настайд аав маань морь унахыг зааж өгч байлаа. Түүнээс хойш хурдан морь унаж байна. Энэ хугацаанд олон айраг түрүү авсандаа баярладаг шүү.
-Аав нь морь уядаг уу?
-Үгүй ээ. Морь уядаггүй л дээ, гэхдээ мал малладаг. Миний аавыг Гансүх, ээжийг Улаанаа гэдэг. Одоо Партизанд амьдарцгаадаг юм.
-Хэзээнээс “Од” галын унаач болсон юм бэ?
-Манай ах Сэргэлэнбаатар Монгол улсын Манлай уяач Б.Бат-Өлзий ахын морийг унадаг байсан юм. Одоо 15 нас хүрээд хасагдаад, туслах уяач болчихсон. Би ахыгаа дагаж яваад л хурдан морины унаач болсон юм. Ах маань анхны “Их хурд”-аар ногоон морийг унаж зургаалуулж байсан.
-Аль сургуульд сурдаг вэ? Чөлөө их авч байна уу?
-Би Өлзийт хорооллын 59-р сургуулийн Цэцэгдэлгэр багштай хоёрдугаар ангид сурдаг. Хааяа уралдаан гээд чөлөө авах үе гардаг ч олон бишээ.
-Танай ангид унаач хүүхдүүд байна уу?
-Сайн мэдэхгүй байнаа. Гэхдээ нас бага гэлтгүй бидний дунд хааяа морины тухай ярина өрнөнө гээч. Энэ нь надад сонирхолтой санагддаг.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Би чинь дөнгөж л хоёрдугаар ангид сурдаг. Тийм болохоор одоохондоо мэргэжлээ сонгоогүй ээ. Өдөр бүр л өөр өөр мэргэжилтэй болмоор байдаг. Нэг өдөр уяач болмоор ч юм шиг, маргааш нь босс болбол бас гоё санагдаад байдаг юмаа.
-Хурдан морь унах гоё уу?
-Тэгэлгүй, үнэхээр гоё шүү. Тэр тусмаа түрүүлээд ирэх. Бариа ойртоод л, үзэж байгаа хүмүүс уухайлаад л, бөөн баяр болсон уяач ах баяр хүргээд л гоё шүү. Тиймдээ ч би баяруудаас улсын наадамд их дуртай.
-Хүсэл бүхэн тань биелэх болтугай. Дүүдээ баярлалаа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна