Өвгөн ноёны өмөг тус
Санжаадорж
Хуучнаар Сэцэнханы хошуу одоогийн Баянхутаг сумын их уяач Өргөний Гүр “хавар цагаан сарын дараа Дэлгэрийн хөндийд бярууны бооцоотой морь уралдана” гэх зар дуулаад нэгийг бодож. Даллаганыхаа саванд байсан гурван лангийн ембүүг авч хадганд ороож өвөртлөөд Хардэлийн хошууг зорьж, нутаг залгаа өвөлжиж байгаа Өвгөн ноёнд бараалхан уралдах морь гуйжээ.
Өвгөн ноён Гүрд “адуу оторт явчихсан. Гурав хоног хүлээнэ шүү. Чи албатуудын гэрт хонож байгаарай” гэж гэнэ. Тэгээд адуучиндаа гурван халиун морины хамгийн бага халиуныг нь аваад ир гэж хэлээд явуулжээ. Тэгсэн гурав дахь хоногийн оройхон адуучин “Жунай гуай ирлээ” гэцгээж байж. Гараад хартал хамгийн буруу талд жижигхэн биетэй, даага шиг дэлтэйгээ халиун морь байна гэнэ. Өглөө нь ноён дуудаж ирүүлээд “халиун морио харав уу” гэхээр нь:
Гүр “хараагүй ээ, таны хишиг болноо болно” гээд л ембүү хадгаа барихад Өвгөн ноён: “Хадгаа бурхан дээр тавьчих. Харин ембүүгээ өвөртөө хийчих” гээд “чи энэ халиун морийг нэг л уяарай. Хүнд надаас авсан гэж хэлж болохгүй шүү. Ноён хүн мөрийтэй тоглоом дэмжсэн хэрэгт орно. Тэгээд хүүхэд унадаг морь болгоорой” гэж гэнэ. Гүр Өвгөн ноёныхоос мордоод унаж явсан бор морьтойгоо халиуныг тарлаж үзвэл бор моринд нь хүрсэнгүй тул “ээ өвгөн ноён морь мэддэг л гэсэн ийм юм өглөө” гэж дотроо жаахан голонгуй явжээ.
Гэсэн хэдий ч цагаан сарын дараа болох Дэлгэрийн хөндийд шүдлэх бярууны хамаатай уралдаандаа халиун морио уяж эхэлжээ. Далиу Ганаа гэгчээр унуулж халиун морь ч давхих бүртээ бор морио хаяж, холдоод байж. Тэгсээр товлосон өдөр ирж Гүр уяач унаач хүүхдийнхээ хоёр гарыг нь мухарлаж ханцуйгаар нь боогоод жолоог нь нэг тохойд нь өлгөж өгөөд “миний хүү зүгээр л гуугалаад яваарай” гэж хэлээд мордуулжээ. Тэрхүү уралдаанд 40 морь мордож, аман хүзүүний морь амиа даая гэхэд бусад нь зөвшөөрчээ. Тэгээд энэ уралдаанд жижиг халиун морь яах ч аргагүй л хол түрүүлж бооцоогоо авах болов. Гэтэл тэр оройноос нь эхлээд л “өргөний ногоон үхрээ аваарай” гээд 38 үхэр хөөгөөд ирцгээсэн байсан гэдэг. Ингэж өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавтан уяач Өргөний Гүрийн амьдралыг өөд нь татсан буянтай түүхийг түүний үр сад ярьсаар байдаг юм даа .
Намсрайцэрэнгийн Санжаадорж
2012.05.30
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна