Ёст Бэйсийн хошууны хоёр Жамъяан
Хөнхөр Жамъяан, Тонгоон Жамъяан гэх хоёр нэрт уяачийн тухай монголын морины зүтгэлтнүүдээс мэдэхгүй хүн цөөхөн байх. Хоёр Жамъяан нэг нутгийн хүмүүс бөгөөд 1960-аад оны дунд хүртэл хуучнаар Сэцэн хан аймгийн Ёст Бэйсийн хошууны Дарханхаан сум, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд аж төрж байсан гэдэг.
Мойног саарлын эзэн
Тонгоон Жамъяан уяачийн Мойног саарал хэмээх нутаг усандаа алдартай хурдан азарга байсан бөгөөд өдгөө түүний үр төлүүд үе дамжин хурдалсаар буй. Хамгийн ойрын жишээ гэвэл хурдан морь сонирхогчдын эчнээ танил болсон алдарт Нийгмийн хонгор, Махбариадын улаан, Шилбэ Дамдинсүрэнгийн Бойтог улаан зэрэг хурдан хүлгүүд нь Мойног сааралын үр төлүүд юм. Түүнчлэн нутаг усандаа нэр алдар нь түгсэн Шилбэ өвгөний их, бага хоёр улаан азарганууд тус бүрдээ 10-аад айраг, түрүү хүртэн цагийг эзэлсэн шандаст хүлгүүд. Мөн Том улаан, Хоргой цагаан, Хэнз халтар гэгчлэн олон их насны морьд гарсан байдаг. Сүүлийн үеийн хэмээвээс Шилбэ өвгөний бага улаан азарганы төл Дондогжавын халтар азарга гэж Сүхбаатар аймагт гурав түрүүлсэн хурдан буян байсан билээ. Тэрхүү халтар азарганы төл Ц.Махвалын Салхин халтар АХ-ын 88 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд айргийн гуравт хурдалсан бол, Арилдын Отгонбаярын Хилэн хар төрийнхөө их баяр наадам болон Их хурд уралдаануудад айрагдсан энэ цагийн эрхгүй хурдан хүлгүүдийн нэг билээ. Түүнчлэн Мойног саарлын угшилтай “бүдүүн” Шагдарын хул, “Азийн чоно” ХХК-ийн захирал Ш.Мөнхбатын хээр зэрэг өнөө цагийн хурдан хүлгэдийг нэрлэж болно. Мойног саарлын удмаас хамгийн их дэлгэрсэн нь Махбариадын улаанууд бөгөөд 2007 оны улсын наадмын түрүү, МУ-ын Алдарт уяач Б.Энхболдын Дүүгүүр саарлаас эхлээд олон хүлэг бий тул нэг бүрчлэн дурьдах боломжгүй юм.
Билиг танхай Хөнхөр Жамъяан
Нутаг хошуу алгасан хурдан адууны панз хийж, мөрийтэй даалуу тоглодог Хөнхөр хэмээх Жамъяан гуайг нутгийнхан билиг танхай эр байсан хэмээдэг. Тэрээр ийнхүү наймаа панз үсэргэхийн сацуу морь сайн уядаг нэгэн байжээ. Ганцхан жишээ дурьдахад 1950-аад оны үед юмуу даа. Тэрээр цагаан сарын дараахан гэрээсээ гараад Дорнод аймгийн нутгаар мөрийтэй даалуу тоглоод явчихаж. Нэг мэдсэн таван сар гарчихсан, их ч юмаа тоглоомонд алдсан байж. Тэгээд “мөрийтэй тоглоомоор Сан бэйсийнхнийг дийлдэггүй юм байж. Зун ирж нэг наадъя даа” гэж хэлээд нутаг буцаж. Нутагтаа ирээд “би Сан бэйсэд зургаан бүгээн адуу түрүүлгэнэ” хэмээн ам гарчээ.
Тэгээд Тонгоон өвгөнөөс хоёр бүгээн адуу авч тав болгочихоод шүдлэн үрээний эрэлд гарч нэг сайн үрээ олж аваад зургаан бүгээн адуу уяж Дорнод аймгийг зорьж. Түүний хэлснээр шүдлэнгээс бусад насны бүгээн адуунууд нь түрүүлж, шүдлэн нь арай түрүүлэхээргүй санагдмагц мордуулаагүй гэдэг. Ийнхүү бахтай наадсан тэрээр Сан бэйсийнхэнд хандаж “за би та нарыг мөрийтэй тоглоомоор дийлээгүй. Морин тоглоомоор дийлье гэж бодож ирсэн юм. Манай нутагт өвөл хүнд орсон болохоор шүдлэн үрээний тамир арай хүрсэнгүй. Түрүүг нь танайд алдлаа” хэмээсэн гэдэг. /Тухайн үеийн монгол эрчүүдийн цагаахан шар хор , шударга өрсөлдөөнийг харуулсан сайхан түүх шүү./
Мөн Хөнхөр Жамъяан уяач нь хурдан халиун морьтой түүгээрээ алдарт Нийгмийн хонгорыг уяаны эрдмээр дийлж уралдана гэж ам гараад дийлээгүйгээ ярихдаа: “миний халиун морь халхын хурдан буян гэдгийн түмэн мэднэ. Гэхдээ Нийгмийн хонгор хааш хаашаагаа бүтэн төө илүү морь юм” хэмээжээ. Хөнхөр Жамъяангийн бий болгосон тэрхүү бэсрэг угшил бас л их тархсан бөгөөд Асгатын Чулуунбаатарын хүрэн, Баяндэлгэрийн Сугарын халиун зэрэг хурдан хүлгэд нь аймаг бүсийн наадамд олон удаа айрагдаж түрүүлж байсан юм. Мөн Бат-Өлзийн Буган халиун морь 1995 оны Дарьгангын Алтан-Овооны наадамд түрүүлж байсан билээ.
Ийнхүү Тонгоон Жамъяан, Хөнхөр Жамъяан хэмээх нэрт уяачид тус бүрнээ бэсрэг угшлыг бий болгон нэгэн цаг үед амьдарч, уясан хүлгийнхээ шандас, уяачийн хийморийг шалган нутгийн дошин дээр өрсөлдөж явсан нь энэ билээ.
Ж.Цэнд-Очир
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна