Өвөр Монгол нутгийн жороо
Эрдэнэхуяг
Монгол туургатны дотроос жороо морины холын зайн маш өрсөлдөөнтэй урадааныг Өвөрмонголын нутагт үзэж болох ажээ. Өвөрмонголын олон аймгаас шилийн гол, Хөлөнбуйр зэрэг аймаг жороо болон хурдан мрьдоороо алдартай. Өвөрмонголд одоо Монгол адууны таван төрлийн омог байдгаас, Үзэмчин адуу гол төлөв цагаан борлог зүстэй, бие багавтар боловч хурдан жороо явдалтай аж. Бйауаан голын адуу түүнээс хурдан жороо явдалтай сайн жороо нь жип машины 50-60 миллд 20 мод газар гүйцэгдэлгүй хурдалдаг байна. Биеийн галбир муутай, хөл нарийн чих урттай, цагаан голдуу зүстэй мөн жороо сурагахад маш дөхөмтэй адуу гэж тэмдэглэгдсэн байдаг. / Д.Даваа Хүлэг эрдэнэ/ Энэ зууны эхээр Өвөрмонголын зүүн Үзэмчин хошуунд “бүдүүн” морьд /их насны/ уралдахад тэдгээрийг зурхайд хүргэж өгсөн Үзэмчин гоёлийн хувцастай хоёр бүсгүй ижил жороо загал мориор хамт эргэхэд барианы газар мөнөөх хоёр бүсгүйн морьд жороогоороо түрүүлж байсан тухай ар монголын зүүн нутгаар яригдаж ирсэн нь Үзэмчин адууны жороог гайхан магтсан олон хууч ярианы нэг гэлтэй.
Түүнчлэн 1996 оны “Алтан овооны тахилга” наадмын жороо морины урадлааннд түрүүлж мөн 1999онд аман хүзүүлсэн сүхбаатар аймгийн Халзан сумын Цэвэгсүрэнгийн улаан буурал морийг Эрдэнэцагаан сумаас гаралтай Үзэмчин жороо гэлцэх ажээ.
Оном-мөр адууны хэлбэр хийц
Нэрт уяач Оном-мөрийн адуунд хурдаас гадна цөөн тооны жороо морьд байсан тухай У.Буяндэлгэр, Т.Буяндаш нарын “Хүлэгч” номонд өгүүлсэн байдаг. Адууны дийлэнх нь хүрэн зээрд зүстэй бөгөөд хурдан адууны зэрэгцээ найр наадамд унадаг цөөн тооны жороо адуу үржүүлдэг байв. Уядаг морьд нүд тогтуун хар хүрэн өнгөтэй, урт сормуустай, өргөн тэнэгэр хавтгай дух магнайтай, шанаа нь өргөн, эрүүний хонхор маш гүнзгий найлзуурхай булчирхайгүй, эрүүний нарийн үзүүр эрхий хуруу эргэх зайтай, хамрын нүх том, хошуу нь шөмбөгөр, доод уруул нь дээд уруулнаасаа илүү элбэг, доод уруудын дунд хотгордуу, шүд нь чимхүүр мэт нийлсэн, хэл буйл нь цагаавтар, шүд нь гадагш тэлүү, соёо нь гэдгэр махир, чихний үзүүр шовх, угаараа бүдүүн, эрүүний үзүүр хоншоороор нарийвтар овоо яс өндөр уртавтар толгойто, гурван овоо тэгш, нуруу нь бөгтөргүй шулуун, олон ясны уулзвар харгам хондлой нь ацтай мэт, дэл сүүлний хялгас нарийн ширхэгтэй, аман хүзүү нь том, арьс нь сул, өвчүүний бүдэррхий урагш түрэнгэ овгор, ахар сүүл урттай, хошного цаана, баахдаа сүүлээ хажуу тийш эргүүлэн муруйлгаж баадаг, умдаг бага, туурай нь хомбогор хурц ирмэгтэй, гахай нь гүн, борви нь тэнүүн, сагаг босоо, хавирга бөөрөнхий, үс нь тачир, харцага нь тэлүү, урт хүзүүтэй, дээгүүр доогуур тэнцүү уртавтар, голдуу гүйн хар алхаатай, өргөн хэнхдэгтэй, жирийн унаанд уриалгахан хөнгөн, морь уургалахад авъястай өөрийгөө ямар ч үед юүлүүлчихдэг. Эмнэгтээ ороо, догшин, унаа эдэлгээнд сургахад түргэн номхордог биеэр онцгой томгүй. Жороо морьд нь биеэр том, гоё ганган хийцэтэй адуу удам дамжин байсан юм. 1950 –д оны үед тэгшхэн хууран халзан шавьдаргүй дэлтэй улаан шарга халзан морь жороогоос өөр явдалгүй маш уран гоё загвартай сайхан морь байв. Мөн тэр үед ягаан буурал морь жороогоор болон загвараар шарга халзангаас дутуу байв. Шарга халзан үнэхээрийн гоёмсог сайхан зурсан зураг, зорсон зорог мэт сайхан морь байж билээ. Эдүгээ Онон-мөр адууны галбир хийцтэй адуу үзэгдэхгүй болжээ. Удам угшил нь хадгалагдсаар байвч загвар хийц нь яваандаа өөөрчлөгддөг бололтой.
Д.Эрдэнэхуяг
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна