Жороо морины тухай ном зохиолд
Эрдэнэхуяг
Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн “Жороо морь”
/Өгүүллэг/
Өвгөн Шугарынх эсгийгээ хийж байв. Гэтэл сагсуу Өлзий жороо халиун морио унаж ирээд элдвийг ярихын завсар “Над шиг сайхан морьтой хүн байна уу?” гэж бардаж эхлэв. Өвгөн Шугар хэлэв. “чиний морь нээрээ их сайхан морь юм даа. Ер нь чамаас арай сайхан харагдаад байна” гэв
Тэгэхэд Өлзий цухалдаж хэлэв. “Минйи морь сайхан боловч учрыг мэдэхгүй адгуус юм. Би учрыг мэдэх ухаантай хүн шүү дээ. Хурдан морь, ухаантай эр хоёр тэнцээд байна” гэв. Шугар хэлэв. “Тэр ч тийм. Харин чи цэцэн ухаантай учрыг мэдэх хүн юм бол над нэг юм хэлээд аль. Жороо морины явдал, зүгээр млоины явдлаас ямар ялгаатай вэ гэсэнд Өлзий: “Унахад зөөлөн байдаг” гэхээс өөр тайлбар гаргаж чадсангүй.
Тэгэхэд Шугар хэлэв: “Зүгээр морь бол баруун талын урд хөл, зүүн талын хойд хөлийг нэг зэрэг урагш гишгэж, дараа нь зүүн талын урд хөл, баруун талын хойд хөлийг зэрэг урагш гишгэдэг юм. Зүгээр морь ингэж өрөөлдөж гишгэж явдаг. Жороо морь бол байруун талын урд хойд хоёр хөлийн хамт өргөж урагш гишгээд дараа нь зүүн талын хойд урд хоёр хөлийг зэрэг өргөж урагш гишгэнэ. Хоосон өнгөөр гайхуулахын оронд юмны учрыг мэдэж гайхуулах нь их сайхан байдаг юм” гэв. Үүнээс хойш Өлзий дэмий ханхалзахаа болиод юмны учрыг мэдэхийг дандаа оролдддог болжээ.
1. Жороо морины магтаал, цол гуншин
Унасан морь жороо болог
Унага даага нь хурдан болог
Ухаан санаа нь сэргэлэн болог
Жороо морины магтаал
Туяа тэвэг нь бадарсхийж
Туг сүүл нь сагсалзана
Тогосын сүүл дэлгэсхийж
Тоос манан суунаглана.
Гархин хазаар тумсхийж
Ганзага гөлөм дэвсхийнэ
Гарьдын хүзүү сунсхийж
Ган туурай гялсхийнэ
Бөгтрөг сайтай жороо морь
Бөмбөг адил бөмбөлзөнө
Хамаа сайтай жороо морь
Хандгай адил хайвалзана
Уг төрөгсөн ургаа жороо
Улам хойноо сунам жороо
Ураа газар урсам жороо
Усан тэлмэн уран жороо
Хажуу дээгүүр хайван жороо
Харвасан сум шиг хурдан жороо
Өөд гөзөр өлгөө жороо
Өвсөн толгой найгам жороо
Хурсан хүмүүс гайхалцан
Хуруу гарган шагширалдана
Саалийн дээжээ өргөн
Сайхан алдраг нь магтацгаана
Адуун сүргийн магтаал
/Хэсгээс/
Байдал жавхлан сайтай
Байдаггүй жороо
Баригддаггүй ороо
Гүйдэлгүй жороо
Гүйцдэггүй хурдан
Дөрвөн туурайгаараа
Яралзуулан хатирдаг
Дөрвөлжин ташаагаа
Бөмбөлзүүлэн жороолдог
Солонгон шар цөөхөр адуу чинь
Арван зүгийн
Асга хад мэт
Хурдан цугларч дэлгэрээд...
2. Жороо морины холбогдолтой зүйр үгс
Хүн болгон адилгүй
Хүлэг болгон жороогүй
Унаган жороо төрнө гэгч
Унах хүний хувь мэднэ
Жороо нь жороогоороо
Ороо нь ороогоороо
Жороо унах бөгсгүй
Жолоо татах гаргүй
Алиа амаргүй
Жороо өөхгүй
Эр эмийн хооронд
Илжиг бүү жороол
Хөгшин азарга
Жороо сурах
Жороо морь хөөргөнд халтай
Журамгүй хүүхэн амьдралд халтай
Үглээ хүний үг үг биш
Үхрийн жороо жороо биш
Алиа хүн авиргүй
Агсан морь жороогүй
Ядаж байж ямбанд дуртай
Явган байж жороонд дуртай
Морины жороо махаа барна
Хүний жороо хүнсээ барна
Жороо морь унасан хүнтэй
Зам нийлэхгүй
Зоос өвөртөлсөн хүнтэй
Будаа идэхгүй
Доод хүнд мэдэлгүй
Доголон моринд жороогүй
Жороо үг
Монголчууд хүүхдийн хэл яриаг зүгшрүүлж ой ухааныг нь хөгжүүлэх зорилгооор толгой холбосон түргэн хэллэгтэй үгсийг жороо үг гэж нэрлэдэг. Жишээ нь:
Хааны хар морь
Морины мухар тэрэг
Тэрэгний тэр болдог
Болдогийн бор начин
Начин найман төлөг
Төлгийн төвгөр уул
Уулын ахар чулуу
Чулууны шонхор хээр
Хээрийн хэт монгол
Монголын модон уяа...
Мөн хүүхдүүд өөрсдөө жороо үг зохион хэн алдаа түгдрэлгүй олон үг холбож түрүүлэх зэргээр нааддаг байв. Жишээ нь:
Туулайн тосон халбага
Халбаганы хар бүргэд
Бүргэд бүдүүн шувуу
Шувууны шонхор галуу
Галууны Галсан төмөр
Төмөрийн Төмөр хуяг
Хуягийн хундага бөх
Бөхийн бөгтөр нохой...гэх мэт
Д.Эрдэнэхуяг
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

103.229.122.223
Хурдан морины онцлог шинжийг гарийн илэрхийлж чадсан гаргуун сайхан магтаал болжээ.
Reply