2012 оны шилдэг унаач О.Гансүх: Алтанбулагт айрагдах байсан ч зургаалчихаад зөндөө уйлсан
А.Тэлмэн
-Оны шилдэг унаач болсон дүүдээ баяр хүргэе?
-Баярлалаа. Тухайн жилийн ажил хөдөлмөрөө дүгнүүлж, шилдгүүдийн нэгээр шалгарсандаа баяртай байна.
-Хэзээнээс эхлэн хурдан морь унах болсон юм бэ?
-Сая шилдэг уяач болсон Цэндээ ахыгаа дагаж явсаар л хурдан морины унаач болчихсон хүн дээ. /инээв/ Түүнээс хойш олон наадамд уралдаж, айраг түрүү авлаа. Манай багш чинь унаач хүүхдүүддээ их хайртай. Байнга л анхаарал халамж тавина. Багш маань олон ч хүний морийг уяж, олон ч хүнийг алдар цолонд хүргэсэн. Миний бодлоор өнөө цагийн шилдэг уяач нарын нэг байгаа юм.
-Одоо аль сургуулийн хэддүгээр ангид сурч байна вэ?
-Өлзийт хороолллын 59-р сургуулийн 5б ангид сурдаг.
-Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Уяач л болно доо. Цэндээ багш шигээ л. Уяач нарын ажлын зовлон жаргал, баяр бахдалыг хамгийн ойроос харж байгаа бид азтай юм шүү. Манай галд Цэндээ ахын унаач байж байгаад туслах уяач болсон ах нар олон бий.
-Чи морины ажилд тусалж байна уу?
-Хийнэ ш дээ. Хичээлийн бус цагаар морины дэргэд л цагийг өнгөрөөдөг дөө. Адууны дэргэд байх цаанаа л гоё байдаг юм. Бас гүйх дуртай. Гүйлтээр 59 сургуулийнхаа спартикиадад ороод тавд орж байсан. Ах болохоор гуравт орж байлаа. Бид чинь ээж ааваасаа зургуулаа. Аав ээж маань 6 бандитай баян хүмүүс. Одоо отгон дүүгээс маань бусад нь морь унаж байна.
-Наадмын өмнөх өдөр юу бодогдох уу?
-Нойр хүрэхгүй дээ. Үүр хурдан цайгаасай гэж хүлээгээд л. Цаг дэндүү урт болчихсон юм шиг санагддаг. Наадмын гурван өдөр бас л ядарна шүү. Гэхдээ наадамд уралдах гоё болохоор шантрах тухай бодогддоггүй. Уржнан Алтанбулагт манай галын морьд 4,5-аар орохоор байтал айлын хүүхэд шахаад би зургаалчихсан. Өөрийн эрхгүй шарандаа зөндөө их уйлсан.
-Уралдааны замд өрсөлдөөн их үү?
-Ширүүн ш дээ. Уралдаж байхдаа олон зүйлийг бас бодох хэрэгтэй байдаг юм.
-Унаач хүүхдүүдтэй уулзаж байхад гэр бүлийн нь хэн нэгэн морьтой холбогдсон хүмүүс байдаг юм билээ?
-Манай удамд морины уяа сойлго тааруулдаг хүмүүс байхгүй ээ. Манайх хөдөөний айл л даа. Баянхонгорын Эрдэнэцогтынх. Гэхдээ Өлзийт хороололд ирээд багагүй хугацаа өнгөрч байна.
-Унаач болоод анх ямар уралдаанд оролцож байсан бэ?
-Зургаан настайгаа эхэлж уралдаж эхэлсэн. Улсын наадмын өндөр довноос эхэлж байлаа шүү дээ.
“Морьт хангай”-н Эрдэнийн Од хээр даагыг унаж наймаар ирж байлаа. Түүнээс хойш олон айраг түрүү хүртсэн дээ. Тоогоо алдсан байна. /инээв/
-Тэгвэл өнгөрсөн онд ямар ямар амжилт гаргасан бэ?
-Улс бүсээс нэг түрүү, таван айраг авсан. Энэ амжилтаараа шилдэг 9 унаачийн есдүгээрт эрэмбэлэгдлээ. Дараа жил амжилтаа ахиулан хошой шилдэг унаач болноо. Хаврын бүсийн уралдаан Дүнжингаравт дөрөвлөлөө. Ховдын халтар морины эзэн Мэндсайхан ахынхаа морийг унасан юм. Мэдээж үргэлжлүүлээд улс бүсийн наадамдаа уралдсан.
-Танай гал хичнээн хүүхэдтэй вэ?
-Бид олуулаа шүү. Арав гаруй байхаа. Манай ах 2009 онд Шилдэг унаач болж байсан. Ахынхаа амжилтыг би үргэлжлүүлж байгаа нь энэ. Гоё байгаа биз. Ер нь манай “Авзага” галын хүүхдүүд уралдсан болгондоо тун ч одтой наадаж, уясан эзэн, хурсан олныг баярлуулж байгаа шүү. Манай “Авзага” галд “Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаяр, халтар морины Мэндсайхан, Манлай, Баатарзориг, Эрдэнээ, Төмөрөө, Цэндээ багш нарын хүмүүс байдаг юм. Сая бас Мэндбаяр захирал “Алтан морь”-ны эзэн боллоо. Томчууд маань их л баяртай байгааг хараад л сууж байна даа. Мөн Дүнжингаравын түрүү Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ерөөлт ахын халзан морь шилдэг 9 их насын морины зургаадугаарт бичигдлээ. Ерөөлт ах манай галд байсан юм. Цэндээ багш маань бас Шилдэг 9 унаачийн долоодугаарт эрэмбэлэгдлээ.
-Сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Энэ онд илүү их амжилт гаргаарай.
-Баярлалаа. “Авзага” галынхан болон төрүүлсэн ээж аавдаа баярлалаа. Цэндээ ах, Нямаа эгч хоёртоо өөрийн хүүхдээс өөрцгүй хайрлаж, өсгөсөнд баярлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна, дамжуулаад өгөөрэй.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Лхагва, 00:26 минут Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна