Э.Төрмандахын морины дуунууд эрэлттэй байна

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 18 -нд

СТА дуучин залуугийн “Аархал”, “Тэнгэрийн хүлэг”, “Молорын дуун” зэрэг дуунууд нь морины төлөө сэтгэл зориулан яваа олны аялах дуртай дуу болоод багагүй хугацаа өнгөрч өнгөрч байна. Анх “Зүүдний шувуу”-г дуулсаар “мода”-нд оруулаад авсан тэрээр энэ удаад морины дуугаар эрчтэй “занималдах” болжээ. Нэгэнтээ “залуу уран бүтээлчийн хувьд хийхээр төлөвлөсөн олон ажил байна. Би чинь мэргэжлийн сургуулийг нь төгссөн хүн шүү дээ. Тийм болохоор Монголдоо ардын болон нийтийн дууны урсгалаар номер нэг дуучин болохыг хүсч байна” хэмээн ярьж байсан түүний дараагийн уран бүтээлийг тэсэн ядан хүлээдэг сонсогчид олон болоод байгаа ажээ.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна