Шилдэг унаач А.Алтанхуяг: Эмээгийн соёолонг ах уяж, би унаж, анх удаа улсын наадамд уралдаж байлаа
А.Тэлмэн
“Унаган хурд” галын унаач А.Алтанхуяг улс бүсийн наадмын 3 түрүү, хоёр айргийн амжилтаараа шилдэг 9 унаачдын зургаадугаарт эрэмбэлэгдсэн юм.
-Шилдэг унаач болсон дүүдээ баяр хүргэе?
-Баярлалаа. 2012 оны шилдэг унаач болж байгаагаа Одгэрэл ахаасаа урьд өдөр нь сонсоод үнэхээр их баярласан. Маргааш нь шилдэг 9 унаач хүүхдийн хэддүгээрт эрэмбэлэгдсэн бол гэдгээ мэдэх гэж их яарсан шүү.
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?
-Би Өлзийт хороололд амьдардаг. 59-р сургуулийн Зул багштай 7д ангид сурдаг.
-Хурдан морины унаач болоод хэр удаж байна вэ?
-Хурдан морь унаж сураа зургаан жил болж байна. Анх Буянбат ах маань морь унахыг зааж өгч байлаа. Түүнээс хойш том жижиг олон уралдаанд оролцсон. Морь унаж сураад нэг жилийн дараа Алтанбулагт таньдаг ахынхаа хар азаргыг унаж уралдаад айргийн гурваар ирж байлаа. Үнэхээр их баярласан шүү, тэгэхэд. Анхны гэдэг утгаараа үнэхээр их урам ордог юм билээ.
-Улс, бүсийн наадамд хэзээнээс эхлэн уралдаж байна вэ?
-Улсын наадамд анх 2010 онд уралдаж үзсэн. Тэгэхэд эмээгийн соёолонг том ах маань уяж, би унаж 100 дотор давхисан. Мэдээж улсын наадмын өндөр дов миний бодож байгаагаас ч босго өндөр байсан. Түүнээс хойш гурван жил дараалан улсын наадамд уралдаж байна. Өнгөрсөн жилийн хувьд гурван түрүү, хоёр айргийн амжилтаараа шилдэг 9 унаачийн нэг боллоо. Дундговийн бүсэд Мөнгөншагайн буурал их морийг, Өвөрхангайн 9 зүйлийн даншигт Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн азаргыг унаж түрүүлгэсэн. Үнэндээ тулгамдаад айраг түрүүгээ санахгүй л байна шүү.
-Мэдээж уралдааны замд бүгд өрсөлдөгч байх. Ширүүн өрсөлдөгч гэж байна уу?
-Тэгэлгүй бүгд өрсөлдөгчид. Яагаад ч юм заримдаа хэтэрхий үнэнч байх шиг санагдана гээч. Уралдаанаас бусад үед найзууд байж болно доо. Харамсалтай л тийм байдаггүй юмаа.
-“Унаган хурд” галын унаач хэзээ болсон бэ?
-Удаагүй ээ. Нэг жил л болж байна. Манай том ахын хүүхэд “Унаган хурд” галын унаач байгаа юм. Тэр ахаараа дамжуулж энэ галын нэг гишүүн болсон. Хүн бүр л дор бүрнээ хичээн, уралдах өдрөө тэсэн ядан хүлээж, айраг түрүү авчихаад баярлаж суух гоё байдаг юмаа. Өнөө хичээлээ сайн гэгч нь бэлдэж байгаад нүүр бардам багшдаа асуугдаж, өндөр үнэлгээ авахад цаанаа л амттай байдаг шиг ч юмуу.
-Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Мэдээж уяач шүү дээ. Хүүхдүүдийг харж байхад галынхаа том уяач нар шиг л мундаг уяач болохыг хүсдэг юм шигээ. Би ялгаагүй л дээ. Одгэрэл Манлай шиг л уяач болно доо.
-Удахгүй могой жил гарах гэж байна. Чиний хувьд ямар баярт дуртай вэ?
-Цагаан сараар уян дээрээ л байна даа. Ирж байгаа могой жилд илүү их амжилт шүү гэж өөрөө өөртөө хэлсэн. Би хүүхдийн баяр, шинэ жил хоёрт их дуртай. Амттанаар бялхсан өдрүүд болохоор тийм баяраас яаж татгалзах билээ.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна