Сумдын Засаг дарга нар номын дуу сонсов

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 05 -нд

2012 оны орон нутгийн ээлжит сонгуулиар аймаг, сумдын эрх барих төлөөлөгчид сонгогдоод байгаа. Өмнөговь аймгийн хувьд оны өмнө 14 сумын Засаг дарга томилогдоод байсан бол он гарсанаар Баяндалай сумын Засаг дарга Жаргалсайханыг батламжилсан билээ. Ийнхүү манай аймгийн 15 сумдын Засаг дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ болсон. Тиймээс Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас бүх сумдын Засаг дарга нарыг хүлээн авч сургалтанд хамрууллаа. Энэ жилийн хувьд Өмнөговь аймгийн 13 сумдад шинээр Засаг дарга сонгогдсон бөгөөд үлдсэн хоёр сум буюу Ноён сумын Засаг дарга Р.Бадамжунай, Баян-Овоо сумын Засаг дарга Х.Батболд нар ард иргэдийнхээ итгэлийг хүлээн дахин  сонгогдсон юм.
  Өмнөговь аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2013 оны үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт чиглэл авах, Төсвийн тухай хууль, төрийн албаны стандарт хангалтыг хэрэгжүүлж ажиллах талаар мэдээлэл өгөх зорилгоор уг семинарыг зохион байгуулагдсан. Семинар Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс эхэлж Төрийн албаны стандарт хангалтын талаах мэдээллийг ТЗУХ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ, Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Чулуунбадрах нар өгсөн. Мөн Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны тухай Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Амаржаргал, Хууль зүйн мэдээлэл, сумын Засаг даргын хамтран ажиллах чиглэл, захиргааны шийдвэрийн эрх зүйн үндэслэл сэдвээр Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн А.Ганзуузай, П.Дэлгэрмэнд нар мэдээлэл хийсэн. Мөн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, түүнийг гаргах аргачлалын талаар Хууль зүйн хэлтсийн дарга Ч.Баярмаа, ХАА-н салбарт баримтлах бодлого, хамтын ажиллагааны тухай Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.Дөлбаяр, ахлах мэргэжилтэн Ж.Сүх-эрдэнэ, боловсролын салбарын бодлого чиглэлийн талаар НХХ-ийн мэргэжилтэн Т.Мөнгөнтуул, орон нутгаас хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар НХХ-ийн мэргэжилтэн Б.Оюунбилэг, эрүүл мэндийн бодлогын талаар НХХ-ийн мэргэжилтэн М.Цэндсүрэн, соёл урлагийн бодлогын чиглэлээр НХХ-ийн мэргэжилтэн Р.Эрдэнэчимэг нар мэдээлэл хийсэн юм. Түүнчлэн худалдаа үйлчилгээний дүрэм журмыг мөрдүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хөрөнгө оруулалтын ажлуудыг зохион байгуулахад анхаарах асуудлуудын талаар Хөгжлийн бодлогын хэлтэс, тайлан мэдээлэл,  хяналт, шинжилгээ үнэлгээний чиглэлээр ХШҮТ-ийн дарга Г.Хандармаа, Төсвийн тухай хуулийн талаар СТСХ-ийн дарга Б.Нарантуяа, орон нутгийн хөгжлийн сан, төсвийн цагалбарууд, орон нутгийн төсөвт иргэд олон нийтийн оролцоог хангах талаар товч танилцуулгыг СТСХ-ийн мэргэжилтэн Ж.Болормаа, Төсвийн тайлагналт, Худалдан авах ажиллагааны хуулийн танилцуулга, Нягтлан бодох бүртгэлийн талаар товч мэдээллийг СТСХ-ийн мэргэжилтэнүүд өгсөн юм. Мөн сургалтын үеэр Засаг дарга нар хэлтсийн дарга нартай санал бодлоо солилцож өөрийн үзэл бодлоо орон нутгийн удирдлагуудад уламжиллаа. Ийнхүү шинээр томилогдсон сумдын Засаг дарга нар хоёр өдрийн турш номын дуу сонсож шинэ ажлын зорилго чиглэлээ тодорхойлон өндөрлөсөн юм.

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна