Сурынхан ахмадуудадаа хүндэтгэл үзүүлэв

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 07 -нд

Сар шинийн босгон дээр албан байгууллага бүхэн настан буурлуудадаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ дагуу хоёрдугаар сарын 7-ны өдөр Монгол сурын холбоо ахмад сурчидаа “Спрингс”-д хүлээн авсан юм. Сурын холбооны урилгаар Монгол улсын Гавьяат тамирчин, Гарамгай мэргэн А.Цэвээн, ахмад харваач н.Нарангэрэл нарын жар шахам ахмад хүрэлцэн ирлээ. Өдөрлөгийг нээж холбооны дэд Ерөнхийлөгч  үг хэлсэн бол, Амарболд ламтан “Насны ном”, “Хийморийн сан” тавьсан  нь буурлуудад сэтгэл ихэд нийцэв.  Монгол үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түүчээлэх гүүр болж яваа настнууд маань дуу  хууртай нэгэн өдрийг өнгөрүүлсэн нь энэ байлаа. Луу жилийн ололт амжилтаа дүгнэж, ирэх жилийнхээ төлөвлөгөөг гаргаад авсан Гарамгай мэргэн, улсын мэргэн, мастер, харваачдад холбооны зүгээс гарын бэлэг гардуулж, ирж буй могой жилдээ эрүүл саруул, ололт амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөлөө.

П.Ундраа                                  

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна